2 хүүхдийн ээж бүсгүйн сайхан биеийн нууц юу байв?

Австралийн иргэн өдгөө 38 настай Белинда Нортон Смит (Belinda Norton Smith) хэмээх энэ бүсгүй өдгөө хоёр хүүхдийн ээж хэдий ч, гайхалтай сайхан биетэй төдийгүй өөртөө тавих анхаарлаа өнгөлөн зүлгэснээр хэрхэн бусдыг манлайлан гайхшруулж болохыг өөрийн биеэр үзүүлж явна.

2 хүүхдийн ээж бүсгүйн сайхан биеийн нууц юу байв?

Тэрээр угийн эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд залуу байхын л дасгал хөдөлгөөн их хийдэг, ууланд авиралт, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүдээр хичээллэдэг байв. Анхны хүүхдээ төрүүлээд дасгал хөдөлгөөн хийх нь багасаж, булчин нь суларч, харвин гэдэс нь унжиж иржээ.

Үүнийгээ анзаарч, хөнгөхөн дасгал хөдөлгөөнийг, хүндийн өргөлттэй зөв хослуулан уйгагүй хийснээр буцаад хэвийн жиндээ очиж, сайхан биетэй болж чадсан байна.

Тэр хэлэхдээ “Эмэгтэй хүн сайхан галбиртай болохын тулд хөнгөхөн дасгалыг аль болох өглөө, өдрийн цагаар хийх ёстой. Орой хийвэл үр дүн нь төдийлөн гардаггүй” хэмээн зөвлөжээ.

Түүний хүүхдүүд одоо 8, 10 настай бөгөөд ээжтэйгээ хамт дасгал хийх маш дуртай гэнэ. Белинда түүнчлэн фитнесийн хувийн дасгалжуулагчийн ажлыг чөлөөт цагаараа хийдэг бөгөөд хүмүүст зөв үлгэр дууриал өгч, эрүүл амьдралын хэвшлийг өөрийн чадахаараа хүн бүхэнд түгээхийг хүсдэг ажээ. Өдөрт 1-2 цагийг л тогтмол, зөв дасгал хийхэд зориулаад сурчихвал бие галбир аажимдаа өв тэгш хэлбэртэй болдог хэмээн хэлжээ.

Белинда өдрийн турш хийдэг дасгал хөдөлгөөн болон 7 хоногт хийдэг дасгалуудаа ч гэсэн хуваарьтайгаар гарган бүсгүйчүүдэд зөвлөжээ. Тэрээр хоёр хүүхэдтэйгээ хамт өглөө болгон 5:30 гэж босоод, гүйх, дугуй унахын аль нэгийг ээлжлэн хийдэг аж. Түүний дасгалын хуваариас сонирхуулвал: Өдөр бүр өглөө бие халаах зорилгоор 30 минут, орой 30 минут хөнгөхөн дасгал хөдөлгөөн хийнэ. (Дээс тоглох, гүйх, гэдэсний таталт хийх, суниах гэх мэт.

Даваа гараг:
Гарны түлхэлттэй өргөлт 4 кг-аар
Гар дээр суниалт 8 удаа
Хөлөө солбин суниах, хөлөө солбин хагас суух дасгал тус тус 8 удаа
Гар хөл солбин урагш хагас суух дасгал 8 удаа
Алхалт 8 удаа
Гэдэсний таталт 8 удаа


Мягмар гараг: Амарна


Лхагва гараг: 
Биеэ халаахын тулд 1.5 км гүйнэ
Хөлөө солбин хагас суух дасгал 16 удаа
Суулт 15 удаа
Гуяны дасгал 14 удаа
Суниалт 13 удаа
Үсрэлттэй суниалт 12 удаа
Бөмбөгтэй дасгал 11 удаа
Сунгалтын дасгал 10 удаа


Пүрэв гараг:
Суулт 14 удаа
Үсрэлттэй суулт 14 удаа
Дээс тоглох дор хаяж 100 үсрэх
Тулгууртай суниалт 14 удаа
Өвдөг өндөр үсрэлт 14 удаа
Сунгалтын дасгал хийх
Баасан гараг:
Биеэ халааж 1.5 км гүйх
Саадтай харайлт 8 удаа
45 секундын амралт авна
Сунгалтын дасгал


Бямба гараг:
Хүүхдүүдтэйгээ гадуур зугаална


Ням гараг:
Биеэ халааж хөнгөн дасгал хийнэ
Суниалт 8 удаа
Үсрэлттай хагас суулт 10 удаа
Ахиад суниалт 12 удаа
Сандалтай үсрэлт 14 удаа
Эхлэн хийгчид 7 хоногт 4 өдөр хийхэд болно. Яваа яваандаа 7 хоногийн 5 өдөр болгоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()