Одууд хаана очих хориотой байдаг вэ?

Үргэлж л олны нүднээ ил байдаг учраас алдартнууд аль болох үнэтэй хувцас өмсөж, олон орноор аялан, өөрсдийн онцгой дүр төрхийг бүрдүүлэхийг хичээдэг. Гэсэн ч тэднийг зарим улс оронд нааштайгаар хүлээн авдаггүй бололтой. Гадаад орнуудад хийхээр төлөвлөсөн алдартай дуучдын тоглолтууд нь ямар нэг нууц шалтгаанаар цуцлагдаж, тэр бүү хэл хилээр нэвтрүүлдэггүй гэнэ. Тэдэнд яагаад ингэж "хатуу" ханддаг юм бол?

Одууд хаана очих хориотой байдаг вэ?

1 Крис Браун (Chris Brown)

RnB дуучин Крис Брауныг мэдэхгүй хүн цөөн юм. Тэрээр хэд хэдэн удаа хар тамхины хэрэг болон хурд хэтрүүлсэн, тэрчлэн танхайн хэргүүдээр шалгагдаж, зохих шийтгэлээ хүлээж байсан. Түүнчлэн 2009 онд найз бүсгүй дуучин Риана (Rihanna)-г зодсон хэргээр хэсэгтээ л шуугиан дэгдээж байсан билээ. Түүнийг хэд хэдэн шалтгааны улмаар Англи, Канад зэрэг улсуудад нэвтрэхийг нь хориглосон гэнэ. Мөн түүнээс нь болж дуучин залуугийн Канадын Онторио мужид зохион байгуулах гэж байсан тоглолт цуцлагдсан байдаг.

Крис Браун (Chris Brown)

2 Брэд Питт (Brad Pitt)

Холливуудын сор болсон царайлаг чадварлаг жүжигчин Брэд Питтийг 1997 онд БНХАУ-д нэвтрэхийг нь хориглосон гэнэ. Учир нь түүнийг Америкийн секс бэлэг тэмдэг учир Хятад улсын залууст буруу үлгир дуурайл болно хэмээн үзсэнд оршино. Харин 2014 онд эхнэрийнхээ тоглосон “Maleficent” киноны Шанхай дахь нээлтийн үеэр буюу 17 жилийн дараа түүний хориг сая нэг тавигдсан гэнэ.

Брэд Питт (Brad Pitt)

3 Лэйди Гага (Lady Gaga)

Маш хүчирхэг дүр төрхөөр олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин бүсгүйг таашаах нэгэн байхад, хэтэрхий замбараагүй, ёс жудаггүй хэмээн дургүйцэх хүмүүс цөөнгүй. Үүний нэгэн жишээгээр, Индонез улсын Жакарта хотод хийсэн аялан тоглолтоос нь хойш түүнийг “Чөтгөрийн элч” гээд нэвтрэхийг нь хориглосон ажээ.

Лэйди Гага (Lady Gaga)

4 Майли Сайрус (Miley Cyrus)

Ханна Монтанагийн дүрээр амжилтын гараагаа эхэлсэн дэггүй шар охин өдгөө олон хүмүүсийн хайр хүндэтгэл, хараалыг зэрэг хүртсэн дуучин болжээ. Хүмүүсийг өдөөн хатгасан ил задгай хувцаслалт, хэл яриа, дэггүй үйлдлүүдийг нь Хятад улс цаашид тэсэж чадахгүй хэмээн өөрийн улсад хөл хорьсон байна. Түүнчлэн 2014 онд Доминикан улсад ч мөн нэвтрэхийг нь хориглосон ажээ. Учир нь түүнийг тэдгээр орны хүмүүст садар самууныг сурталчилсан хэмээн үзсэнээс ийнхүү хориг тогтоосон   байна.

Майли Сайрус (Miley Cyrus)

5 Парис Хилтон (Paris Hilton)

"Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч, модель Парис Хилтоныг 2014 онд түүнийг Японы засгийн газраас хил нэвтрэхийг албан ёсоор хорьсон байна. Учир нь түүнийг Япон дахь шинэ сүрчигний рекламын зураг авалтын үеэр хар тамхи хэрэглэсэн байсан хэмээн ийнхүү шийдвэрийг гаргасан гэнэ.

Парис Хилтон (Paris Hilton)

6 Снуп Догг (Snoop Dogg)

Реппер Снуп Доггийг маш олон орнуудад нэвтрэхийг хорьжээ. Тэдгээр хорионууд нь эхнээсээ цуцлагдаж байгаа гэнэ. Түүнийг Австрали, Англи, Недерланд, Норвеги гэх мэт улсуудад хорьсон. Энэ нь мөн л түүний хар тамхины хэрэглээтэй холбоотой. Учир нь тэдгээр улсууд реппер залууг шүтэн бишрэгчид, улс орны залууст буруу үлгир дуурайлал болно хэмээн үзэж байгаа юм. Тэрээр Норвегид байхдаа 8 гр хар тамхийг ачаандаа нуусан байсан нь үнэрч нохдоор илрүүлэгдэн баригдаж, улмаар 2 жилийн турш хөл хорио тогтоосон юм.

Снуп Догг (Snoop Dogg)

7 Бейонсе (Beyonce)

Дэлхий нийтээрээ түүний гоо үзэсгэлэн, уянгалаг хоолойг шүтэн биширдэг билээ. Гоо үзэсгэлэн, авьяас чадварыг хослуулж яваа дуучин бүсгүйг Малайз улсад нэвтрэхийг хорьсон гэнэ. Учир нь Исламын шашинтай тэрхүү улсад, дуучин бүсгүйг задгай хувцасладаг тул бүсгүйчүүдэд буруу үлгир дууриал болно хэмээн үзсэнтэй холбоотой.

Бейонсе (Beyonce)

8 Жэй Зи (Jay-Z)

Реппер Жэй Зиг мөн л БНХУ-д хөл хорьсон байна. Учир нь түүний дууны үгэнд дэндүү их хараалын үг, зүй зохисгүй хар тамхи, секс, гэмт хэргийн талаар өгүүлдэг хэмээн хориг тогтоосон аж. Хятад улс үнэхээр л чанга хатуу дэглэмтэй болох нь юун дээрээс ч харагдаж байгаа биз?

Жэй Зи (Jay-Z)

9 50 Цент (50 Cent))

7 голтой, амь бөхтэй хэмээн бид ярьдаг. Түүний нэгэн жишээ болсон алдартан бол реппер 50 Cent юм. Учир нь түүнийг 9 удаа буудуулсан ч үхэлгүй амь үлдсэн түүх нь өдгөө алдар нэрд хүрэхэд нь түлхэх хүч болсон гэхэд хилсдэхгүй. 50 Cent-ийг 2003 онд Канадын Онтариа мужийн Торонто хотод  болсон тоглолтынх нь дараа түүнийг тус улсад нэвтрэх эрхийг нь түтгэлзүүлсэн байна. Энэ хэрэг мөн л хар тамхитай холбоотой.

50 Цент (50 Cent))

10 Битлз (The Beatles)

Өдгөө олон хүний сэтгэлд  домог болон үлдсэн Английн амьд хөгжмийн Битлз хамтлагийг  тухайн үедээ Филиппин улсад хөл хорьж байжээ. Учир нь тэд нэгэн аялан тоглолтынхоо үеэр тус улсад танхайн хэргээр багагүй шуугиан тарьсантай холбоотой гэнэ.

Битлз (The Beatles)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()