“Playboy”-ийн хүүхэмсэг эрийн тухай сонирхолтой баримтууд

Бүх цаг үеийн хамгийн хөнгөмсөг эрчүүдийн жагсаалтад дээгүүр бичигддэг Хью Хефнер (Hugh Hefner) үргэлж сайхан бүсгүйчүүлээр өөрийгөө хүрээлүүлж, олны анхаарлын төвд байдаг сүйхэйтэй эр юм. Өдгөө хэдийн 90 ширгэж байгаа ч залуу насны эрч хүчээ алдахгүй, олон хүүхнээр өврөө баясгаж яваа түүний ер бусыг амьдралыг талаар ийнхүү өгүүлье.

“Playboy”-ийн хүүхэмсэг эрийн тухай сонирхолтой баримтууд

1 Тэрээр АНУ-ын армид алба хашиж байсан

Өдгөө 89 настай хэдий ч гандан буурахгүй гал цогтой Хью Хефнер, Чикагогийн уугуул иргэн ажээ. Тэрбээр Иллинойсийн их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөнийхөө дараагаар буюу 1944-1946 онуудад АНУ-ын армид алба хашиж байжээ. Тухайн үедээ л цэргийн сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан нь түүнийг өнөөгийн амжилтанд хүргэх гараа нь байсан гэхэд болно. Түүгээр ч зогсохгүй тэрээр дэлхийн II дайнд оролцож явсан юм.

Оюутан байхад нь л эрчүүдэд зориулсан сэтгүүл гаргахыг хүсэж байсан ч төдийлөн зориглодоггүй байжээ. Түүний хамгийн анхны "Playboy" сэтгүүл 1953 онд гарсан бөгөөд уншигчдын таашаалд нийцнэ гэдэгт итгэхгүй байсан тул дугаар тавиагүй гэдэг. Гэтэл харин ч загатнасан газар маажив гэгчээр 60 мянган хувь хэвлэгдсэн сэтгүүлүүд бүгд зарагдаж дууссан гэдэг. Үүнээс л үндэслэн тэрээр дараа дараагийнхаа дугаарыг гаргахаар сэтгэл шулуудсан гэхэд болно.  Энэ нь Америкт төдийгүй дэлхий дахинаа сексийн хувьсгалыг авчирсан ажээ.

Тэрээр АНУ-ын армид алба хашиж байсан

2 Тэрээр 3 удаа гэрлэсэн

Хью Хефнер амьдралынхаа туршид гурван удаа гэрлэсэн байдаг. Эхний гэрлэлт нь 1949 онд, хоёр дахь нь 1989 онд, сүүлд 2012 онд 2 хүүгээ өрх тусгаарласны дараагаар өөрийн шинэ амьдралаа эхлүүлж 85 насандаа дахин гэрлэсэн юм. Тэрээр анхны эхнэртэйгээ 10 жилийн турш ханилсан боловч, түүний замбараагүй явдлаас болж хосууд салсан билээ. Тэд Кристи (Christie), Дэвид (David) гэсэн хоёр хүүхэдтэй. Харин хоёр дахь гэрлэлт нь 1989 онд түүнийг 59 настай байхад загвар өмсөгч Кимберли Конрадтай (Kimberley Conrad)-тай  гэрлэсэн явдал байжээ. Кимберли түүнд 2 хүүхэд төрүүлж өгсөн. Харин сүүлд 2012 онд өөрөөсөө 60 насаар дүү Кристал Харрис (Crystal Harris)-тай гэрлэж, хүмүүсийн нүдийг бүлтлэхээ дөхсөн билээ.

Тэрээр 3 удаа гэрлэсэн

3 Орон дотроо хооллох дуртай

“Play boy”-ийн орд харшийг онцгой болгодог гол зүйлүүдийн нэг бол 24 цагийн турш амтат хоол дессертээр үйлчилдэг явдал юм. Үүний хөлсөнд тэрээр жилд 1.2 сая долларыг зарцуулдаг ажээ. Мэдээж амттай чанартайгаас гадна вандуй, шош, овъёос гэх мэт эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг. Нээрэн ч бодоод байхад Хью Хефнерийн өнөөг хүртэл эрүүл саруул, эрч хүчтэй байгаагийн нууц энэ байж болох юм. Түүнчлэн тэрээр өглөө, өдөр, оройны хоолоо орондоо зооглох дуртай болохыг түүний найз бүсгүйчүүд хэлсэн байдаг.

Орон дотроо хооллох дуртай

4 Хью Хефнер дөрвөн хүүхэдтэй

Тэрээр нийт 3 гэрлэлтээс 4 хүүхэдтэй болсон. Анхны эхнэр нь “Northwestern” их сургуулийн оюутан Милдред Уильямс (Mildred Williams)-аас 1952 онд охин Христи Хефнер (Christie Hefner), 1955 онд хүү Дэвид Хефнер (David Hefner) нар төрсөн. Түүний хоёр дахь гэрлэлт Кимберли Конрадаас 1990 онд Marston Гленн (Marston Glenn), 1991 онд Купер Брэдфорд (Cooper Bradford) хэмээх 2 хүү төрсөн юм.

Хью Хефнер дөрвөн хүүхэдтэй

5 "Playboy" орд харш түүний эзэмшлийнх биш

“Playboy”-ийн анхны байр Чикагод байрлаж байжээ. 1970 оноос одоогийн байрандаа нүүн ирсэн байна. Сонирхолтой нь энэхүү тансаг орд харшийн жинхэнэ эзэмшигч нь Хью Хефнер биш гэнэ. Тус байшинг насан туршдаа түрээслэх гэрээгээр хөлслөн авсан бөгөөд “Playboy Enterprises”-д хамаарах өмч ажээ. Уг харш нь 60 сая долларын үнэтэй.

"Playboy" орд харш түүний эзэмшлийнх биш

6 Тэрээр сонины хайчилбарын цуглуулгатай

Хефнер өөрийн 70 жилийн хөдөлмөрийн үр шимийг харуулах бүх л бүтэн сонины хайчилбарын цуглуулгатай ажээ. Түүний хувьд эдгээр зүйлс нь үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх, маш нандин зүйл гэнэ. Эднээс нь үнэхээр л “Playboy” сэтгүүлийн түүхэн замналуудыг харж болно.

Тэрээр сонины хайчилбарын цуглуулгатай

7 Хефнер Иргэний эрхийн төлөө тэмцэгч байсан

Тэрээр хүмүүсийг арьс өнгө, шашин, хөрөнгө чинээгээр ялгаж харьцахад тунчиг дургүй. Үүнийгээ ч олон сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлж, олон үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байсан гэдэг.

Хефнер Иргэний эрхийн төлөө тэмцэгч байсан

8 Мэрилин Монрогийн булшны дэргэд газар худалдаж авсан

Сэтгүүлийн хамгийн анхны дугаарын нүүрийг чимсэн, түүнчлэн өнөөгийн амжилтанд хүргэх гол тулгуур багануудын нэгээр 20-р зууны секс бэлэг тэмдэг болсон жүжигчин, дуучин, модель Мэрилин Монрог (1926 - 1962) нэрлэдэг. Мэрилин Монро бол Хью Хефнерийн шүтээн болсон эмэгтэй бөгөөд нас барсныхаа дараа Монрог оршуулсан тэр газарт дэргэд нь оршуулуулахыг хүссэн гэдэг.

Мэрилин Монрогийн булшны дэргэд газар худалдаж авсан

9 Түүний харшид амьтны хүрээлэн бий

Хью Хефнер-ийн Лос Анжелес хотод байрладаг "Playboy Mansion"-ийг  мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Түүнчлэн энэ нь амьтны хүрээлэн ажиллуулах эрхтэй цорын ганц харш юм. Тэрхүү харшид зүсэн зүйлийн туулай, өхөөрдөм тэжээмэл амьтад ихтэй учраас тэрхүү шилтгээний ариун цэврийн асуудал үргэлж л хэцүүхэн байсаар иржээ. Түүнчлэн тэнд алдартнуудын нэрээр нэрлэсэн олон амьтад байдгаас Хью Хефнер-ийн нэрээр нэрлэсэн “Sylvilagus Palustris Hefneri” үүлдрийн маш ховор туулай байдаг аж.

Түүний харшид амьтны хүрээлэн бий

10 Хью Хефнер нийт 4000 гаруй кино эзэмшдэг

Хефнерийн амьдрал кино урлагтай салшгүй холбоотой. Тэр ч утгаараа олон кино бүтээлд хөрөнгө оруулж, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн байдаг. Мөн "Playboy" сэтгүүлээ хэрхэн гаргасан талаар өгүүлэх уран сайхны кино ч байдаг. 1992, 1998 онуудад түүний уран бүтээлийн тухай баримтат кинонууд үзэгчдийн хүртээл болсон юм. Түүнээс гадна Хефнер чөлөөт цагаараа зураг зурах, нийтлэл бичих дуртай. Мөн түүний цуглуулганд нь 4000 гаруй кино багтдаг ажээ.

Хью Хефнер нийт 4000 гаруй кино эзэмшдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()