1
Куртни Кардашьяны хэцүү нөхөр
Кардашьяны гэр бүлийн хамгийн том эгч Куртни Кардашьян (Kourtney Kardashian),Скотт Дисик (Scott Disick) нар гурван хүүхэдтэй. Гэсэн ч архины асуудлаас болж хүүхдүүдээ өнчрүүлэхэд хүргэсэн нол буруутан нь Скотт өөрөө юм. Тэд байнга л салж нийлж явсаар, сүүлдээ ч хүмүүсийн анхаарлыг төдийлөн татахаа больсон. Энэ мэтээр 4 дэх удаагаа нийлэхэд нь, хүмүүс ч тэгтлээ хүндээр тусгаж авахаа больсон байв. 2014 онд Скотт архины хордлогонд орж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн т
2
Хлое Кардашьяны эцэг одоо хүртэл тодорхойгүй
Кардашьяны эгч дүүсийн ээж болох Крис Женнер хэдийгээр Хлое-ийн аавыг Роберт Кардашьян гэдэг ч , тийм биш нь аль хэзээний батлагдсан юм. Зарим хүмүүс хөлбөмбөгийн тамирчин О.Ж.Симпсоныг түүний төрсөн эцэг гэж ярьдаг ч Крис энэ талаараа ганц ч үг ганхийдэггүй. Ийм болохоор л Хлое Кардашьяныг бутач хүүхэд, харин Крис Женнерийг хормой султай эмэгтэй гэж нэрлэдэг аж. Харин тэд үүнээсээ яг эсрэг дүрийг маш чадамгай бүтээж чаддаг.
3
Крис үргэлж охиноо дууриадаг
Крис Женнер охидуудаа задгай хувцас өмсөж, шөнөжингөө наргиж цэнгэхийг огт хорьдоггүй нь өөрийнх нь залуу настай холбоотой байх. Эсвэл тэр хувийн карьераа амжилттай үргэлжлүүлж, нэр хүнд, эд хөрөнгөө өсгөхийн тулд охидуудаа гаргуунд нь гаргасан ч байж болох юм. Түүнчлэн Крис, Ким Кардашьяны өмссөн хувцас болгоныг хэсэг хугацааны дараа дууриагаад л өмсчихдөг зантай. Энэ талаар Кардашьян “Keeping Up With the Kardashians” реалити шоун дээрээ ч хэлж байсан
4
“Бяцхан” Кайли реппер Тyga-тай болзож эхэлсэн нь
Энэ гэр бүлийн хамгийн отгон гишүүн болох өдгөө дөнгөж 18 настай Кайли Женнер 17 настай байхдаа өөрөөсөө 9 насаар ах реппер Тyga-тай болзож эхэлсэн билээ. Ингээд зогссон бол ч яахав. Гэтэл Тyga-ийн хуучин эхнэр Блак Чайна (Blac Chyna) Ким Кардашьяны сайн найз байж таараад, Tyga, Кайли хоёр болзож эхлэх үеэр Блак, Кардашьяны гэрийн ганц эрэгтэй дүү болох Роб Кардашьянтай уулздаг болсон юм. Ээ бурхан минь... юу л болоод байна даа?
5
Крис Женнер нөхрөө басамжилдаг байжээ
Крис, Брюс Женнер (Одоо бол Кайтлин Женнер) хоёр 1991 онд анх нэг гэрт оржээ. Тухайн үед Брюс Олимпийн алтан медальт, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан сайхан залуу явлаа. Харин удалгүй Крис түүнээс хавь илүү нэр хүндтэй ч болж. Ингээд л Брюсийг басаж, дээрэлхэж эхэлсэн байна. Зарим эх сурвалжууд Брюсийг хүйсээ солиулахад Крис ч мөн дам нөлөөлсөн хэмээн ярьдаг.
6
Ганц эрэгтэй дүү нь гэрээсээ дайжсан нь
Кардашьяны гэрийн ганц хүү болох Роб Кардашьян гэр бүлийнхэнтэйгээ тийм ч дотно биш. Ямар ч үдэшлэгт хамтдаа явж үзээгүй, хамт зургаа авахуулдаггүй, тэр ч байтугай Ким Кардашьян, Канье Вест хоёрын хуриманд ч хүртэл очоогүй. Магадгүй ээж аав, эгч нарынх нь амьдралын хэв маяг түүнийхтэй нийцдэггүй, тэр өөрөө ч нэр хүндэд тэгтэл дурладаггүй байх.
7
Кимийн анхны хурим 72 цаг үргэлжилсэн нь
Ким Кардашьян, сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис хоёр 2011 онд зууны шилдэг хурим хийсэн хүмүүс болсон ч, 72-хон цагийн дараа салах өргөдлөө өгч, 72 өдрийн дараа гэхэд бүрэн салсан юм. Гэвч анхнаасаа л энэ нь Кимийн нэр хүндээ өсгөх гэсэн явцуу арга байсан бөгөөд түүнээс овоо хэдэн долларыг ч салгаж чадсан.
8
Крис Женнер ганцхан охиндоо л илүү “хайртай”
Крис Женнер Кардашьянд л хамгийн дотно хандаж, хамгийн их анхаарал хандуулдаг нь нууц биш. Учир нь тэр л энэ гэр бүлд хамгийн их хөрөнгийг авчирч, нэр хүндийг өсгөж байгаа хүн шүү дээ. Крисийг мөнгөнд маш их дуртай гэж эх сурвалжууд баталдаг. Тиймдээ ч энэ занд нь Хлое, Куртни нар их дургүй байдаг нь анзаарагддаг.
9
Крис Женнер хүргэнтэйгээ “шоудсан нь”
Куртни Кардашьян 8 сартай жирэмсэн байхад нь ээжийнх нь төрсөн өдөр тохиож л дээ. Гэтэл Куртнигийн хажууд байж байх ёстой түүний нөхөр Скотт хадам ээжийнхээ төрсөн өдөр дээр ирчихсэн хамтдаа бүжиглэж, ууж, наргиж цэнгэж байх нь тэр. Тэд камерны дурангаас хол юу юу хийснийг ёстой бурхан л мэдэх байх даа.
10
Ким Кардашьян секс бичлэгээ алдсан нь
Ким хуучин найз залуу Ray-J-тэй хамт байх үеэрээ өөрсдийн секс бичлэгээ хакеруудад алдаж, интернэтээр нэг шуугиан тарьж байсан цаг саяхан. Тухайн үед тэдний “Keeping Up with the Kardashians” реалити шоу ид хүчээ авч байсан бөгөөд тэдэнд дургүй хэн нэгэн секс бичлэгийн цацаж, реалити шоуг чинь хаалгана хэмээн сүрдүүлсэн юмсанж. Харин хэзээний л аргатай Ким тэрхүү “сүрдүүлэгч”-ийг аргалан, шоугаа хаалгахаас аварч, нууц бичлэгээ ч устгуулж бай
11
Ламар Одом виагра хэтрүүлэн хэрэглэж, ухаангүй болсон нь
Хлое Кардашьян болон сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одом нар нэгэн цагт гал халуун хайрандаа умбаж явсан. Удалгүй тэд ч бие биенээсээ холдоцгоож, Ламар харин сайхан бүсгүйчүүдтэй наргиж яваад Невадагийн эмсийн хүрээлэнд ухаангүй байдалтай олдсон юм. Эмнэлэгт хүргэгдэхэд нь Хлое түүнийг сахиж, халамжилж байсан гэдэг. Эгч нар нь бүгд түүнийг эсэргүүцэж байсан ч зөвхөн ээж нь л Хлое-ийн талд байлаа. Үүнээс болж Ким ээжтэйгээ нэгэн шоуныхаа үеэр айхавтар муудалцсан ю
12
Тэд хоёр ээжтэй болсон явдал
2015 оны дэлхий нийтийн анхаарлыг соронзон мэт татсан зүйл бол Кардашьяны эгч дүүсийн аав Брюс Женнер хүйс солиулах хагалгаа хийлгэн эмэгтэй болсон явдал байлаа. Тэр нэрээ ч өөрчлөн Кайтлин Женнер болгосон юм. Энэ явдал Кардашьяны гэр бүлийн нэр хүндийг муу ч биш сайн ч биш, ямартаа ч огцом тодотгож, бүр олон хүний анхааралд өртүүлсөн билээ. Харин түүнийг хүйсээ солиулснаас хойш Крис, Кайтлин хоёр сайн найзууд болсон гэдэг шүү. Уг нь бол эхнэр нөхөр байсан хүмүүс