Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Археологичид эрлээ даамжруулсаар Лебанон, Куба, Мексик, Киприйн нутаг дэвсгэрээс их хэмжээний сунасан хэлбэртэй, гонзгой гавлын яс олсон байна.
Судлаачдын үзэж байгаагаар нялх хүүхэд төрөнгүүт маш чанга, бариу боолт толгойнд зүүн, эрэгтэй хүүхдийг бол 5 нас хүртэл нь, эмэгтэй хүүхдийг бол 12-13 нас буюу нөхөрт гартал нь тасралтгүй зүүлгэдэг байжээ. Энэ нь цаагуураа гоо сайхан, сүр хүчний бэлгэдэл болдог байв.
Түүнчлэн тухайн овог аймгуудын уламжлал дагуу эртний бурхадтай адил болох гэж ингэдэг байсан байх магадлалтай юм.
Хамгийн аймшигтай нь 20-р зууны дунд үеийг хүртэл ойрхи дорнодын эртний улсуудын зарим овог аймгууд энэ уламжлалыг дагадаг байсан нь нотлогджээ.
Түүнчлэн Ази болон Африк тивд хүүхдийн толгойн хэлбэрийг хавтгай болгохын тулд тусгай хавчаарт хавчдаг байв. Ингэснээр дээд тэнгэр, сансар огторгуйтай холбоо тогтоож чадна хэмээн итгэдэг байжээ.
Энэхүү аймшигт заншлын үр дүнд хүүхдүүд өсч томроод байнгын нойргүйдэл, сэтгэцийн эмгэгээр өвчилж, хараагүй болж байлаа.