Жеки Чаны шинэ хувийн онгоцтой танилц

Хонгконгийн алдарт жүжигчин, тулаанч Жеки Чан (Jackie Chan) хэзээд авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг байлдан дагуулсан чадварлаг жүжигчин юм. Тэрээр 1960 оноос хойш өдгөөг хүртэл нийт 150 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн байна. Ингээд түүний хувийн тансаг онгоцтой танилцацгаая.

Жеки Чаны шинэ хувийн онгоцтой танилц


Тулаант, адал явдалт киноны од Жеки Чан өөрийн хөлөг онгоцныхоо цуглуулгыг ийнхүү нэгээр нэмжээ.


 
Тэрээр “Embraer Legacy 500” хэмээх энэхүү хөлөг онгоцоо 20 сая доллараар худалдан авсан байна. Тус онгоцийг дэлхийн хамгийн том онгоцны үйлдвэрүүдийн нэг болох Бразилийн "Embraer" компани бүтээсэн юм.





Жеки Чан 2012 онд “Embraer Legacy 650” хэмээх нисэх онгоцыг худалдан авч байсан бөгөөд энэхүү онгоц нь түүний хоёр дахь хувийн онгоц ажээ. 


 
Тэрээр өөрийн шинэ онгоцны талаар хэлэхдээ: "Би өмнөх онгоцоороо маш олон ажлыг амжуулсан. Тэр миний хувьд эрхэм анд нөхөр минь болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийн шинэ онгоцоороо ч мөн олон ажлыг амжуулж, уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах болно” хэмээжээ.



Тус хөлөг онгоц нь нийт 12 хүний багтаамжтай боловч, 8 хүн суухад л тохирсон зай багтаамжтай гэнэ.



Онгоцны доторх зохион байгуулалт үнэхээр тохилог, дээр нь бүх зүйлийг шийдэж өгснөөрөө онцлог юм.



Тохилог гал тогоо, эвхэгддэг ор, угаалгын өрөө гээд л хүний хэрэгцээнд төгс нийцсэн тав тухтай ажээ.



Онгоцны дотоод өнгө загварыг нарны гэрэл нэвтрүүлэхүйц гэгээлэг, сонгодог загвараар урлаж өгсөн.



Бүх суудлыг арьсаар бүрсэн бөгөөд автомат удирдлагатай.



Дээр нь утасгүй интернэтэд холбогдсон учраас замыг турш ажлаа амжуулах боломжтой.



Суудал бүрийн урд 19 инчийн дэлгэцийг суурилуулж өгсөн учраас түүгээрээ кино, клип үзэх боломжтой.














Видео.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()