Оддын шуугиан тарьсан үнсэлтүүд

Одууд үргэлж л санаатай болон санаандгүй байдлаар олны анхаарлыг өөртөө чиглүүлж, камерын дурангийн өмнө нүцгэлэх нь л холгүй юм болдог. Ингээд та бүхэнд оддын хамгийн их шуугиан тарьсан, маш олон хүмүүсийг уулга алдуулсан үнсэлтүүдийг танилцуулж байна.
Оддын шуугиан тарьсан үнсэлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Кристен Стюарт – Руберт Сандерс
Энэ үнсэлтийн учгийг эхнээс нь хөөвөл үнэхээр ярвигтай. Энэ явдал болох үеэр жүжигчин Кристен Стюарт (Kristen Stewart) “Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон (Robert Pattinson)-той үерхэж байсан, түүнчлэн “Цасан гоо ба анчин” киноны зураг авалтанд оролцож байжээ. Харин (түүнтэй үнсэлцэж байгаа) Руперт Сандерс (Rupert Sanders) бол уг киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамтаар амьдардаг байжээ. Түүний эхнэр Либерти Росс (Liberty Ross) энэ киноны хорон санаат хатан, цасан цагааны хойд эхийн дүрд тоглож байсан юм. Тэгэхээр тэд хоёр талд хоёр хүнийг хуурсан гэсэн үг шүү дээ. Үүнээс хойш Рубертийн эхнэр түүнийг хаян, Кристен, Паттинсон хоёр ч салсан юм.



2. Кейт Мосс – Рита Ора
Алдарт загвар өмсөгч, дуучин хоёрын үнсэлт яг л камерын дурангийн өмнө болж өнгөрчээ. Ер нь ч сүүлийн үед ижил хүйстэн одууд ихээр төрөх болсон бөгөөд ижил хүйстэн гэдгээ зарлаагүй ч гэлээ, нууцхан романс үүсгэдэг хүмүүс цөөнгүй билээ.



3. Майли Сайрус – Кэти Перри
Энэ явдал нэгэн тоглолтын үеэр болжээ. Дуугаа дуулж байсан Майли гэнэт л Кэтигийн өмнө бөхийн сууж, уруул дээр нь удаан гэгч нь үнссэн байна. Энэ тухайгаа твиттер хуудсандаа бичихдээ “Хэл минь хаана явж байсныг бурхан л мэдэх байх, амттай байсан шүү” гэжээ.



4. Адам Ламберт – хөгжимчин залуу
“American Music Awards”-ийн тоглолтын үеэр ижил хүйстэн дуучин Адам Ламберт (Adam Lambert) гэнэт касио хөгжимчин залууг хүзүүнээс нь татан үнсчээ. Хоёр эмэгтэй хүн үнсэлцсэн бол нэг их сүртэй зүйл болохгүй байлаа. Харин маш олон хүний нүдэн дээр хоёр эрэгтэй хүн үнсэлцэнэ гэдэг... Бурхан минь ямар аймшигтай зүйл гээч. Адам Ламбертийг сонсох дуртай хүмүүсийн тоо яг энэ өдөр хэдэн мянгаар буурсан гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.



5. Жессика Симпсон
Өдгөө 33 настай дуучин, жүжигчин маань хоёр найзтайгаа нэгэн үдшийг сайхан өнгөрөөснөө цахим хуудастаа байршуулан, үнсэлцсэн зургуудаа ч тавьжээ. Үүнээс харахад тэд зүгээр ч нэг сайхан үдшийг өнгөрөөгөөгүй бололтой...



6. Тайлор Свифт – Карли Клосс
Дуучин Тайлор Свифтийн найзуудын бүрэлдэхүүнд түүний үеийн дуучид, Викториа Секретийн сахиусан тэнгэрүүд багтдаг. Харин нэгэн шоун дээр загвар өмсөгч Карли Клосс (Karlie Kloss)-той маш халуун дотноор, тэврэлдэн үнсэлдсэн байна. Өмнө нь тэрээр найзтайгаа ийм дотно харьцаатай байгаагүй л болов уу? Эсвэл тэр Карлитай арай өөр харьцаатай юм болов уу?



7. Парис Хилтон – Майли Сайрус
Уг нь тэдний шөнийн клубт үнсэлцэж байгаа бичлэг интернэтэд нэг хэсэг цацагдаж байсан ч бүгдийг нь устгуулж амжсан гэдэг. Тухайн үед Майли Сайрус найз залуутайгаа хамт явж байсан ч, санаа зоволгүйгээр Парис Хилтонтой “зугаацсан” байна. Магадгүй тэд гурвалсан хайрын романс үүсгэсэн ч юм бил үү, юутай ч тэднийг үүрийн 6 цаг хүртэл хамтдаа байсан болохыг  холбогдох эх сурвалжууд хэлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()