1. Аялал зугаалгаар явахдаа машины суудалд зориулсан хийлдэг гудсыг аваад явбал, аян замын чилээгээ гаргаж, шөнө сайхан амрах болно.
2. Аягатай кофе тань хальж урсаад ширээгээ бохирдуулаад байвал шингэн урсахаас сэргийлсэн аягийг хэрэглээгээ болгоорой.
3. Далайн эрэг, голын эрэг дээр амарч байхад элсний ширхэг хувцас биед шигдээд тухгүй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү элс шигдэхээс сэргийлсэн дэвсгэр танд тохирно.
4. Гадаа гудамны сандал бороонд норсон үед хатахаас нааш сууж болдоггүй шүү дээ. Тэгвэл хатсан хэсгийг доошлуулж, нойтон хэсгийг эргүүлээд амархаан хатаах боломжтой аж.
5. Ялангуяа хүүхэд багачуудын хувьд савтай сүүгээ аягалж чадахгүй асгаад байдаг. Тэгвэл энэхүү том савтөй уух зүйлсийг асгарахаас сэргийлсэн савлагаатай байхад тэр асуудал байхаа болих нь ээ.
6. Ажил, сургууль дээрээ хачиртай талхаа бусдад алдаад байвал, иймэрхүү зальжин аргыг хэрэглээд үзээрэй.
7. Ширээн дээр утас, аливаа зүйлийг залгах үед унаад нэг л тохиромжгүй байдаг. Харин энэхүү ухаалаг тогтоогчийн тусламжай амьдралыг илүү хялбарчилж болох юм.
8. Өнөө үед ч амар болж дээ. Ганцхан товч дарахад шинэхэн халуун амттай бургер таны өмнө хормын дотор бэлэн болно гээд бод доо.
9. Ялангуяа шингэн зүйлийг хүнсний уутанд хийх гэхлээр асгараад, хийхэд үнэхээр төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү зориулалтын тогтоогчоор асуудлаа шийдээрэй.
10. Дасгал хийхдээ илүү дутуу олон цүнх сав авч явах шаардлагаггүй, ердөө усны савандаа эдгээр зүйлсийг хийчихнэ гээд бод доо. Үнэхээр ухаалаг байгаа биз.
11. Ялангуяа ширдэгний хогийг шүүрдэхэд шүүрний үзүүрт, үс, бохир зүйлс наалдчихаад салж өгдөггүй шүү дээ. Харин танд шүүрний хог цэвэрлэгч тосгуур байхад л цэвэрлэгээг хэдэн хувь хялбарчилж чадах юм.
12. Мэдээлэл зөөвөрлөх, хадгалах зориулалт бүхий "флаш"-тай хуруу зай. Хэзээд цэнэглээд ахин дахин хэрэглэх боломжтой юм.
13. Гэрийн тэжээмэл амьтдыг салхилуулсаны дараа тэдний сарвуунд наалдсан шавхай бохир зүйлсийг ийнхүү зориулалтын машинаар амархаан цэвэрлэж болох юм.
14. Энэхүү зориулалтын дэвсгэр нь угаалгын машин индүү хоёрын хооронд цахилгаан гүйдэл үүсгэдэггүй учраас зай талбайгаа хэмнэн ийнхүү хувцсаа индүүдэж болох нь ээ.
15. Талхаа хэр их шарахаа дэлгэцээрээ хянах зориулалттай шилэн дэлгэцтэй талх шарагч. Үнэхээр ухаалаг биш гэж үү?
16. Хүнсний бүтээгдэхүүний амыг задалсны дараа эргэн үдэх, хумихад төвөгтэй байдаг бол энэхүү төхөөрөмжийн тусламжтай амархаан үдчих боломжтой.
17. Бяцхан жаалууд эвлүүлдэг тоглоомоор тоглохдоо энд тэндгүй тараагаад, тоглоомоо дутаагаад байдаг. Харин эвлүүлдэг тоглоомын дэвсгэр болдог энэхүү уут байхад бүх асуудал шийдэгдэнэ.
18. Скоч, хайч хоёрыг цугт нь хэрэглэх боломжтой ухаалаг хэрэгсэл
19. Хүйтэн лаазтай ундааг уухад гар хайраад хэцүү байдаг шүү дээ. Харин ундаандаа бариул хийгээд өгчихвөл үнэхээр хялбар болох юм.
20. Дуусаж байгаа шүдний оог шахаж угаах төвөгтэй байдаг. Харин хоёр талаараа шахдаг болчихвол бидний ажлыг үнэхээр л хөнгөвчлөх юм.
21. Өрөө хооронд уртасгагч залгуур зэргийг татах шаардлага гардаг. Харин тэр үед өрөөний хаалга хаагдахгүй, хүүхэд тээглэж унах гэх мэт асуудлууд мэр сэр гардаг шүү дээ. Хавтгай кабелтай залгуур байхад тэр бүхэн зүүд болон хувирах нь ээ.
22. Энэхүү зүсэгч нь пиццаг ижилхэн жигд хэмжээтэй, цэвэрхэн хуваах зориулалттай юм.
23. Аялал зугаалганд явах үед хувцсаа угааж болохгүй гэж хэн хэлээв? Зугаалж явахдаа ч, зөөврийн машины тусламжтай хувцаснуудаа хялбархан угаачих боломжтой.