Тайваньд аймшигт газар хөдлөлт боллоо

2016-02-07, 02:57
10,947

Тайвань орон үсрэнгүй хөгжилтэй, аж үйлдвэрт тулгуурласан орон билээ. Түүнчлэн валютын нөөцөөрөө дэлхийд 2-т жагсдаг. Мөн газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт байрладаг бөгөөд хамгийн сүүлд 1999 онд 7.6 балл, 2003 онд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлтүүд тус тус болж байжээ. Гэтэл өнөөдөр үүрийн 4 цагт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь нас, эд хөрөнгө сүйрээд байна.

Тайваньд аймшигт газар хөдлөлт боллоо
 
Өнөөдөр буюу 2016 оны 2-р сарын 6-ны үүрийн 4 цагийн орчимд БНХУ-ын харъяа Тайваний өмнө зүгт орших Тайнан хотод 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас нийт 7 барилга нурснаас, 5 хүн амь насаа алдаж, 378 гаруй хүн бэртсэн харамсалтай хэрэг тохиожээ.


 
Золоор тэдгээр хүмүүсийн 230 орчим хүнийг нурангин дороос эсэн мэнд гарган авсан байна. Энэхүү аврах ажиллагаанд 1500 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд хотын хэвлэл мэдээллийн байгууллагууд хэргийн газраас ирсэн мэдээллийг дор бүр нь иргэдэд хүргэж байгаа гэнэ.



Учир нь газар хөдлөлтийн улмаас олон хүүхдүүд эцэг эхээсээ төөрч, амьд эсэх нь мэдэгдэхгүй эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.



Нурсан 7 барилгын нэг буюу 200 айлын 17 давхар орон сууцанд амьдарч байсан төрөөд 10 гаруйхан хонож буй бяцхан нярай харамсалтайгаар амь эрсдэж, эцэг эхдээ нөхөж баршгүй ихээр уй гашууг авчирчээ.


 
Түүнчлэн 10 настай бяцхан хүү, 50, 55, 40 настай иргэд гээд одоогийн байдлаар нийт 5 хүн амь эрсдсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд байна. Хотын яаралтай түргэн тусламжын тасгууд ачааллаа дийлэхгүйд хүрч, маш олон хүмүүс эмчлүүлэх дарааллаа хүлээж дийлэхгүй байгаа гэнэ.


 
Нас барагсдын цогцсуудыг олоход, хэдийн хүн танихын аргагүй болтлоо сүйдсэн байжээ. Учир тэдгээр хүмүүсийн нэг нь газар хөдлөлт болох мөчид өндрөөс усан оргилуур руу унаж, аймшигтайгаар эндсэн байна.



Аврах багийнхан ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд төөрсөн, алга болсон иргэдийг үргэлжлүүлэн хайж буйгаа мэдэгдсэн юм.



Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас 121 мянган айл өрх, албан байгууллагууд цахилгаангүй болоод байгаа гэнэ. 


 
Нутгийн оршин суугч 71 настай Чанг хэлэхдээ “Би үүрээр нойр хульжаад байхаар нь зурагтаа асаагаад сууж байлаа.  Гэнэт гадаа пис хийх чимээ гарахаар нь цонхоор хартал эсрэг талын байр нүдэн дээр нурчихсан. Хүмүүс энд тэндгүй орилж, тусламж гуйн сандралдаж байсан” хэмээжээ.



Одоогийн байдлаар нэмж  нас барсан иргэдийг мэдээлээгүй бөгөөд 1200 гаруй гал сөнөөгчид, аврах багийнхантай хамтран ажиллаж байна.



Дашрамд дурьдахад Тайванд 1100 гаруй Монголчууд ажиллаж амьдардгийн 600 гаруй нь оюутнууд байдаг ажээ.


 
Азаар оюутан сурагчдийн амралт таарч эх орондоо буцаад байсан үеэр энэхүү газар хөдлөлт болсон учир Монгол хүн гэмтсэн, эндсэн талаар мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгааг албаны хүмүүс мэдэгдсэн юм.



Харин Тайпей хотод суралцдаг 30 орчим Монгол оюутнууд дотуур байранд нь чичиргээ мэдрэгдэх үеэр даруй гадаа гарсан гэх мэдээлэл байна.



Газар хөдлөлтийн дараа Тайнан хотын дүр зураг яг л дайны талбар мэт болсон юм.



Ингээд энэхүү газар хөдлөлтийн талаар фото зургийг дэлгэрэнгүй хүлээн авна уу.


















































































Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()