Австрид болсон дээдсийн үдэшлэг буюу “Венийн Вальс”

Анх 1800-аад оны үед Венийн Их Хуралд зориулан зохиогдож байсан “Венийн Вальс” (Vienna Opera Ball) үйл ажиллагаа нь анхандаа үдэшлэг цэнгүүний зорилгоор бус хурал цуглааны зорилгоор үүсч байжээ. Харин 1956 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болсон энэхүү бүжгийн цэнгүүнд улс орны нөлөө бүхий, дээд зиндааны хүмүүс ирдэг бөгөөд дэлхий даяар нэр хүндтэй алдартнуудыг ч гэсэн урин залах болсон юм.
Австрид болсон дээдсийн үдэшлэг буюу “Венийн Вальс”


60 дахь удаагийн “Венийн вальс” цэнгүүн Вена хотын дуурийн төв театрт болсон бөгөөд Австрийн тэрбумтан, бизнесмэн, өдгөө 83 настай Ричард Лугнер (Richard Lugner)-ийн урилгаар Холливуудын алдарт жүжигчин Брүүк Шейлдс (Brooke Shields), жүжигчин Памела Андерсон (Pamela Anderson) нар хүрэлцэн ирсэн байна. Цэнгүүн 186 үндсэн бүжигчинтэй, олон дээдсийн хүрээллийн хүмүүстэйгээр ийнхүү эхэлжээ.



Уг цэнгүүн нь Европын орнууд дундаа хамгийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн арга хэмжээнд тооцогддог. Өмнөх жилийн цэнгүүнд реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian), жүжигчин Кармен Электра (Carmen Electra) нарт Австрийн тэрбумтан Ричард Лугнер (Richard Lugner) тэрбум доллар амалж, урилгаар ирүүлж байсан билээ.



Венийн Вальсад оролцох 18-24 насны эрэгтэй, эмэгтэй бүжигчид зөвхөн эхлэлийн 4 минутын бүжгийг бэлдэх гэж л хэдэн сарын хүч хөдөлмөрөө зарцуулдаг. Учир нь уг тансаг үдэшлэгийг дэлхий даяар телевиз болон интернэтээр нэвтрүүлдэг болоод тэр шүү дээ. Түүнчлэн ихэс дээдсүүд тухлан сууж үздэг тул ийн хичээхээс ч өөр аргагүй юм.



Бүжигчдийн хувцасны хувьд гэвэл XX зууны эхэн үеийн Европын дэгжин хатагтай нарыг санагдуулам цагаан даашинз, гялалзсан шигтгээтэй титэм, урт цагаан бээлийг уламжлал болгон өмсдөг ажээ. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчид хэлэхдээ “Энэхүү цэнгүүн бол Австрийн нэрийг дэлхийн тавцанд гаргасан төдийгүй шинэ үеийн залуучуудыг нийгэмд таниулж, байр сууриа олоход нь том гүүр болдог арга хэмжээ юм” гэжээ.



Тус зурган дээр цэнгүүнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид харагдана. Дашрамд дурьдахад тус цэнгүүний тасалбарын үнэ 220 евро (490 мянган төгрөг)-оос эхлэх бөгөөд хамгийн үнэтэй суудал нь 16,300 евро (36 сая төгрөг)-ийн үнэтэй аж.









Австрийн тэрбумтан 83 настай Ричард Лугнер болон Америкийн кино жүжигчин өдгөө 50 настай Брүүк Шейлдс (Brook Shields) нар.











Хэтэрхий их бэлтгэл хийж, ядарсан залуу бүжигчин ажиллагааны үеэр ухаан алдан унажээ.





Тэрумтан Ричард Лугнерийн урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн өдгөө 48 настай жүжигчин, фото модель  Памела Андерсон





Ерөнхий удирдаач Саша Гоетзел (Sascha Goetzel), Оросын алдарт дуурийн дуучин Ольга Перетятько (Olga Peretyatko), Испанийн дуурийн гоцлол дуулаач Пласидо Доминго (Plácido Domingo) нар хүрэлцэн иржээ.





Памела Андерсоны шүтэн бишрэгч



Бүжигчид минь хурдлаарай, вальс эхлэх нь байна шүү!



Анх удаа цэнгүүнд оролцож байгаа залуу бүжигчдийн сэтгэл ихэд догдолсон байгаа нь царайнаас нь илхэн.














Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()