Бүсгүйчүүдийн “эрлэг” болсон баян залуусын зугаа

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр энгэрээ дүүргэж, халаасаа тэмтрүүлсэн залуусыг бид “хүүхэмсэг эр" хэмээн төдийлөн таашаадаггүй. Учир нь тэдгээр эрчүүд бүхнийг мөнгөөр худалдан авдаг гэсэн ахархан бодолдоо итгэж, таалсан бүсгүй бүрээ оймс шигээ сольдог. Ингэж явсаар нэг л мэдэхэд тэд хөгширч, тогтсон амьдрал, гэр бүлгүй болсноо ухаарах мөчид хэдийн оройтсон байдаг нь даанч харамсалтай билээ. Үүний жишээ болсон хэтэрхий задгай гэмээр амьдралтай эрчүүдийг та бүхэндээ  танилцуулж байна.

Бүсгүйчүүдийн “эрлэг” болсон баян залуусын зугаа


1. Флойд Мэйвезер (Floyd Mayweather)
Өдгөө 38 настай, мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер тулааны дэвжээнээс буугаад багагүй хугацааг үджээ. Тэрээр сүүлийн үед цахим хуудаснаа боодолтой мөнгө, тансаг амьдрал, хагас нүцгэн бүсгүйчүүдтэй зугаацаж буй зургуудаа нийтэлж, олны нүдийг хужирлаад зогсохгүй, дургүйцлийг нь хүргээд байгаа. Учир нь тэрээр бусдын хуруу хумсаа хугалан байж олдог мөнгийг ердөө зугаагаа гаргах үүднээс хэнэггүй цацаж, түүнийгээ бичлэг болгон Инстаграм сайтад тавьсан юм.




2. Марк Франсис Ванделли (Mark Francis Vandelli)
Таны харж буй энэхүү Орос залуу, загвар өмсөгч бөгөөд баян өв залгамжлагч юм. Түүгээр ч зогсохгүй өөрийн үнэт эдлэлийн бизнесийг эрхэлдэг. Баян бизнесмэн, царайлаг залууг олон ч бүсгүйчүүд эргүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Тэрээр болзсон охидуудаа үнэтэй ресторанд оруулж, романтик оройн зоогийг барин хамгийн үнэтэй вино, хувцсыг авч өгөн эрхлүүлдэг гэнэ.






3. Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)
Жүжигчин Леонардо ДиКаприогийн хувьд үргэлж л үзэсгэлэнтэй залуухан бүсгүйчүүдтэй болздог. Түүнийг бүхий л сайхан хүүхнүүдийн дуусгасан “сүйхэйтэй” залуу хэмээн мэргэжил нэгт андууд нь өргөмжилдөг гэнэ шүү. Түүнийг нь нотлох шиг түүний сайхан хүүхнүүдтэй зугаалж буй зураг нь цахим ертөнцийг нэг бус удаа хөдөлгөөнд оруулаад амжсан. Тэрээр папарациудаас гарамгай нуугддаг боловч бүсгүйчүүдтэй зургаа авахуулах харин ч дуртай юм шиг ээ... Дэлэгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү




 
4. Дрейк (Drake)
Реппер Дрейкийн хувьд түүнийг шоу цэнгээн алгасдаггүй хэмээн бусад уран бүтээлчид хэлдэг. Ясны шоучин түүний хувьд охид гэдэг дуртай цуглуулганых нь нэгээхэн хэсэг хэмээн хэлж олны дургүйцлийг хүргээд амжсан. Тэр нь мэдээж шүү дээ. Эмэгтэй хүнийг тоглоод хаядаг хуучин хувцас шигээ санасан юм байхдаа.






5. Чарли Шин (Charlie Sheen)
Жүжигчин Чарли Шин өдгөө 50 настай хэдий ч хэзээний л “гоё” байдлаа алдаагүй жүжигчдийн нэг юм. Түүний насан дээр зарим хүмүүс тэтгэвэрээ тогтоолгоод үр хүүхэд ач гучаа тойруулаад суудаг байхад жүжигчин залуугийн хувьд үргэлж л сайхан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлээд амжчихдаг билээ.





6. Реппер 50 Цент (50 Cent)
2000-аад оны хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан реппер 50 Цент шаггүй шоучин залуу гэнэ шүү. Тэрээр (1-р дугаар дээр дурьдсан) боксчин Флойд Мэйвезертай сайн найзууд юм. Түүний овоолоостой мөнгөний өмнө авахуулсан зураг нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Учир нь тэрээр мөнгөөрөө сайрхан гайхуулсан зургуудыг ийнхүү хийгээд байгаа нь хүмүүст огт таалагдаагүй бололтой.





7. Дэнни Ламбо (Danny Lambo)
Английн хамгийн баян, хүүхэмсэг эрчүүдийн нэг гэлцдэг Дэнни Ламбог хүмүүс эрчүүдийн хүсдэг бүхий л зүйлсийг өөртөө цогцлоосон хэмээн нууцхан атаархдаг. Учир нь түүнд байхгүй зүйл гэж үгүй. Эрчүүдийн унах дуртай, хамгийн тансаг үнэтэй төмөр хүлгүүд, хаус, тэрчлэн өврийг нь дулаацуулах халуухан бүсгүйчүүд гээд л хэлээд байвал тоймгүй олон зүйлс бий.





8. Траверс Бейнон (Travers Beynon)
Австралийн навчин тамхины магнат, хамгийн хүүхэмсэг хэмээх тодотголтой Трэйвэрс Бейнон (Travers Beynon) “Candyman” хэмээх нэрээрээ цахим ертөнцөд алдаршсан билээ. Бид та бүхэндээ түүний амьдрал болон хэрээс хэтэрсэн зугаа цэнгэлийн талаар өмнө нь мэдээллийг хүргэж байсан. Тэрээр анхандаа хөл бөмбөгчин байсан боловч, түүнийгээ орхиж ийнхүү зугаа цэнгэлээр бялхам амьдралаар амьдрах болсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү





9. Хью Хефнер (Hugh Hefner)
Алдарт “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнерийг хүмүүс дэлхийн хамгийн азтай эр хэмээн өргөмжилдөг. Учир нь тэрээр үргэлж л сайхан бүсгүйчүүдтэй цагийг өнгөрүүлдэг болохоор тэр шүү дээ. Мэдээж түүний насан дээр ингээд залуу хүүхнүүдтэй зугаацаад явдаг эр хүн тун цөөхөн биз ээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү





10. Тони Тутун (Tony Tutun)
Та бүхэн санаж байгаа бол тэрээр гарынхаа дунд хурууг 7 сая доллараар даатгуулсан талаар бид өмнө нь танилцуулсан. Тэрээр өөрийнхөө тансаг амьдрал баян чинээлэг байдалдаа үнэхээр сэтгэл хангалуун явдаг хүмүүсийн нэг юм. Мэдээж хүн сайхан амьдрахыг хүсэлгүй л яахав. Гэлээ гээд хүмүүст үүнийгээ гайхуулан, бүсгүйчүүдээр бах тав, зугаагаа гаргах нь тийм ч таатай зүйлсийн нэг биш. Энэ нь ч олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд амжсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү





11. Колин Фаррелл (Colin Farrell)
Жүжигчин Колин Фаррелийн хувьд тэрээр суусан газраасаа шороо атгана гэгчээр очсон газар бүртээ л аль сайхан залуухан охидоор хүрээлүүлж байдаг нэгэн билээ. Түүний гадаад төрх, карьер, байгаа байдал зэрэг нь бүсгүйчүүд хайлуулах шиг л болдог.



12. Алекс Родригес (Alex Rodriguez)
Алдартай бейсболын тамирчин Алекс Родригес үргэлж л сайхан хүүхнүүдтэй нэр холбогдож, үнэхээр адал явдлаар дүүрэн амьдардаг нэгэн юм. Тэрээр гэрлэлтээс илүүтэй зүгээр л эрх чөлөөтэй, хүссэн хүүхэнтэйгээ уулзаж, зугаагаа гаргаад явахыг илүүд үздэг ажээ.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()