Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Жизель Бундхен
Бразил гаралтай дэлхийн хамгийн баян загвар өмсөгч Жизельтэй тэр 2000-2005 оны хооронд болзож байсан байна. Тэдний хайр сэтгэл их ээдрээтэй байснаас гадна тухайн үедээ тэдний харилцаа дэлхий нийтийг шуугиулжээ.
2. Блэйк Ливели
Хэдийгээр тэдний харилцаа албан ёсных биш байсан ч гэлээ, тэд 2011 онд шөнийн клубд танилцсан гэдэг. Тэдний харилцаа төгсөхөд Блэйкийн ажил амжилт түрхэн зуур уналтанд орсон удаа ч бий. Харин одоо бол бүх зүйл хэвийн болж Блэйк жүжигчин Ряан Рэйнолдстой гэрлэсэн билээ.
3. Миранда Керр
Дикаприо Миранда Керрийг анх 2013 онд Викториа Секретэд ид гялалзаж байх үед нь олж харсан гэдэг. Түүний нэг зан бол олны танил болж буй үзэсгэлэнт бүсгүйчүүдийг уургалдаг явдал юм.
4.Бар Рафейлли
Максим сэтгүүлээс гаргадаг “Дэлхийн хамгийн тачаангуй 100 бүсгүйн” жагсаалтад орж байсан, өндөр үнэлгээтэй моделиудын нэг юм. Тэд 2006-2011 оны хооронд хэд хэдэн удаа салж нийлсэн ч Дикаприогийн хувьд хамгийн үнэ цэнэтэй үерхэл нь байсан ажээ.
5. Наоми Кампбелл
Тэд 1995 онд болзоод удалгүй салцгаасан байна.
6. Хелена Кристенсен
Дикаприогийн бас нэгэн богинохон хайрын түүхийн эзэн Данийн супермодел энэхүү бүсгүй Викториа Секретийн загвар өмсөгч байснаас гадна алдарт Vogue, Elle, Harper’s Bazaar зэрэг сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байжээ.
7. Эва Херзигова
“VS”-ийн модел, усны хувцасны загвар өмсөгч энэ халуухан бүсгүйтэй тэрээр 1998 онд болзож байсан байна. Тэр ч халуухан охидын “эрлэг” юм гээч.
8. Бижоу Филиппс
Эх сурвалжуудын мэдээллэснээр тэд 1998 онд маш богино хугацаанд болзож байсан ажээ. Түүний дуулах, бүжиглэх, жүжиглэх зэрэг олон талын авьяас Дикаприог татахад нөлөөлсөн гэдэг.
9. Рианна
Энэ жил тэд хэд хэдэн удаа уулзсан ажээ. Мэдээж энэ нь хэвлэл мэдээллийхний анхаарлыг маш ихээр татсан байна.
10. Тони Гарн
Алдарт брэнд Calvin Klein-ий гэрээт модел Герман гаралтай энэ бүсгүй Дикаприотой 2013-2014 оны хооронд болзож байжээ.
11. Эрин Хетертон
“Marc Jacobs”,“Dolce&Gabana” зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болсон еврей гаралтай загвар өмсөгч бүсгүйтэй тэр 2 жилийн турш болзжээ. Хөөрхөн бүсгүйчүүдийг оймс шигээ сольдогоос гадна, их л уйдамтгай бололтой.
12. Клэр Данис
1996 онд гарсан “Ромео Жульетта хоёр” кинонд тоглосныхоо дараахан тэд киноноос гадуур бодит амьдрал дээр хэсэгхэн хугацаанд хосууд байжээ.
13. Бриджет Халл
10 наснаасаа хойш загвар өмсөгчийн карьерийг сонгосон халуухан шаргал үст бүсгүйг тэр ээлжит амрагаараа сонгож байжээ.
14. Тришелл Каннателло
Тэр бол реалити шоуны од бүсгүй юм. Дикаприогийн амрагуудаас хамгийн нүүрэмгий, шийдэмгий бас хамгийн халуухан нь.
15. Кристен Занг
Дикаприогийн албан ёсоор олонд зарласан найз бүсгүй тэрээр өмнө нь Николас Кейж, Майкл Хатченс зэрэг одуудтай өмнө нь болзож байжээ. Тэдний үерхэл 4 жил үргэлжилсэн юм.