Кинон дээр биднийг хэрхэн хуурдаг вэ?

Бид бүхний үзэх дуртай кинонуудад үзэгчдийг мунхруулах, нэг ёсондоо хэтрүүлэгтэй жүжиглэлтүүд багтдаг ажээ. Урьд өмнө бид кинон дээр гарч буй зүйлсийг үнэхээр л бодит хэмээн эндүүрдэг байсан. Гэхдээ л бид бүгд зарим үед худлааг нь мэдсээр байж, "Кино л юмдаа" хэмээн үргэлжлүүлэн үзсээр байдаггүй гэж үү? Ингээд бид та бүхэндээ кинонуудын биднийг хуурдаг зальжин аргуудыг танилцуулъя.

Кинон дээр биднийг хэрхэн хуурдаг вэ?


1. Хлороформ хүнийг удаан хугацаанд унтуулдаггүй
Адал явдалт, триллер төрлийн кинонууд дээр гэмт хэрэгтнүүд хохирогчоо “хлороформ” шингээсэн алчуураар амыг нь таглаж ухаан алдуулаад өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлдэг шүү дээ. Тэгвэл бодит байдал дээр хэзээ ч тийм зүйл болох боломжгүй. Учир нь тус бодис хүнийг удаан хугацаанд ухаан алдуулах хэмжээний хүчтэй биш. Ойролцоогоор 5 мин хугацаанд л түр унтдаг ажээ. Харин үүний нөлөөгөөр тухайн хүн сэрснийхээ дараа ухаан санаа нь самуурч, хэсэгтээ л манардаг байна. 



2. Хэргийн газар шууд л яваад хүрчихдэг
Кинон дээр хэрэг гарсан мөчид хүмүүс юун түрүүнд цагдаад дуудлага өгдөг шүү дээ. Хамгийн утгагүй нь тэдгээр цагдаа нар утсаар ярьсан даруйдаа хэргийн газар төвөггүйхэн хүрч очоод... үйл явдал цааш үргэлжилдэг. Бодит байдал дээр яаж ч бодсон боломжгүй юм. Хэрвээ тухайн цагдаагийн гар утсанд байршил тогтоогч GPS байхгүй бол шүү дээ. Анзаараад байхад тэдгээр кинон дээр цагдаа нар хэзээд урьд нь ирж байсан юм шиг л шууд дайрч ороод л “Цагдаа байна, гараа өргө” гээд л сүржигнэдэг. Харин амьдрал дээр яг таг байршлыг нь нарийн мэдэхээс нааш очно гэж үгүй. Бараг л хулгайч бол юмаа хулгайлаад, алуурчин бол хүний амь хөнөөсөн хойно л очно гэж мэд.



3. Хохирогчийн хавтаст хэргийг үзэх боломжгүй
Та бүхэн “Law & Order” хэмээх  Америкийн олон ангит цуврал киног үзэж байсан бол тухайн кинон дээр хэрэг гарсан мөчид, мөрдөгчид хэргийн газрыг шалгаж, хохирогчийн хавтаст хэрэг зэргээс үндэслэн шүүхийн дүгнэлтийг гаргадаг. Үнэндээ бодит байдал дээр хохирогчийн хавтаст хэргийг хүссэн хүнд, газар дээр нь үзүүлдэггүй ажээ. Учир нь тухайн бичиг баримтанд хохирогчийн талаар нууц мэдээллүүд багтдаг учраас мөрдөгчид хүртэл тодорхой ганц нэг мэдээллийг авахаас өөрөөр хавтаст хэргийн эхийг үзэх эрхгүй гэнэ. Түүнчлэн ийнхүү хэргийн газрийг шалгасны дараагаар  дор хаяж сарын дараа л шүүхийн дүгнэлт гардаг байна.



4. Дефибриллятор төхөөрөмжийг зүрх зогсож байх үед хэрэглэж болохгүй
Зарим кинонд хүний зүрхний хэм нь эрчимтэй унаж, зүрх нь зогсож эхлэхэд эмч нар “Бид түүнийг алдаж байна” гээд дефибриллятор төхөөрөмжөөр дахин дахин хүчдэлд цохиулдаг. Тэгвэл энэ нь бодит байдал дээрээ огтхон ч үр дүнгээ өгөхгүй зүгээр л арьс махыг нь түлээд хаячихдаг ажээ.  Энэхүү төхөөрөмжийг зүрх нь зогссон бус, зүрхний хэмнэл буурч байгаа өвчтөнд цочроо өгөхийн тулд хүчдэлээр цохиулан хэвийн байдалд нь аваачдаг байна. Компьютерээр бол гацаад байгаа компьютерт “refresh” хийж байгаатай адилхан гэсэн үг юм.



5. Алга болсон хүнийг хүмүүст зарлах хэрэггүй
Хэрвээ хэн нэгний ойр дотны хүн алга болсон нөхцөлд 24 цагийн дотор цагдаад мэдэгдэж, эрэн сурвалжлуулж,  тэдгээр нь үр дүнгээ өгөхгүй нөхцөлд өөрийн биеэр алга болсон хэмээх зарлалыг нааж, хүмүүсээс тусламж хүсдэг шүү дээ. Харин зарим кинон дээр эсрэгээр нь шууд л зарлал нааж эхэлдэг. Хэзээ хожим хойно цагдаад дуудлага өгч харагддаг. Зарим нь бүр цагдаагийн тухай бодох ч үгүй шууд л адал явдалд өөрийн биеэр оролцож эхэлнэ гээч...


 
6. Живэлт
 Бидний үзэх дуртай адал явдалт кинонууд дээр усанд живж байгаа хүмүүс, уйлсаар гараа даллан тусламж гуйдаг. Гэвч бодит амьдрал дээр ингэх нь боломжгүй юм. Живж байгаа хүн үнэндээ уйлж, гараа сарвалзуулж ч амжилгүй шууд живдэг. Учир нь түүнд уйлах бус, амьсгалах л чухал нь ойлгомжтой. Түүнчлэн живж байхдаа хүн өөрийн хяналтгүй үйл хөдлөлүүдийг хийж эхэлдэг учраас гараа ч даллах тэнхэлгүй байдаг байна. Зөвхөн ямар нэгэн зүйлээс зуурах гэж л хичээдэг ажээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()