1. Дуриан (Durian)
Durian хэмээх энэ жимс нь уураг болоод өөх тосоор баялаг үнэхээр содон жимс юм. Үүнийг идсэнээр хүний амийн дэм нөхөгдөж, эрүүл мэндэд өндөр ач холбогдол үзүүлдэг учраас Ази даяар жимсний хаан хэмээн өргөмжлөгджээ. Гэвч хүн бүрт харилцан адилгүй мэдрэмжийг төрүүлдэг. Зарим хүнд идэхийн аргагүй муухай үнэр амттай санагддаг бол, заримд нь харин ч амттай, анхилуун үнэртэй санагддаг ажээ. Үнэхээр хачирхалтай байгаа биз. Тус жимс нь Зүүн Өмнөд Азийн нутгуудаар түгээмэл ургадаг. Дуриан жимсээр хийсэн зайрмаг ч мөн адил жимс шигээ этгээд амт үнэртэй юм. Магадгүй шинэ соргог амтанд дурлагчдад таалагдах нь лавтай.
2. Бэхээр хийсэн зайрмаг
Япон орон бол хэзээд хачирхалтай бүтээлүүдээрээ алдартай. Хамгийн этгээд, хачирхалтай гэмээр энэхүү зайрмагийг наймаалжнаас ялгардаг нэг төрлийн шингэн хар бэхээр хийдэг бөгөөд үхрийн хэл, адууны түүхий мах зэрэг хүний санаанд оромгүй сонин найрлагатай ажээ. Энэ зайрмаг нь Токио хотын “Намжа Таун” хүүхдийн паркт худалдаалагддаг байна.
3. Наймаалжны зайрмаг
Мөн л Японд худалдаалагддаг энэхүү наймаалжин зайрмаг нь “Тако Айсу” нэрээрээ хүмүүст танигдсан. Наймаалжин зайрмаг гэхээрээ л дотор нь жинхэнэ наймаалжны тэмтрүүлүүд байв гэж хэмээн та бодох нь ойлгомжтой. Кевин Күүней (Kevin Cooney) хэмээх аялагч залуу YouTube-д өөрийн аяллын талаар сонирхолтой бичлэгүүдийг оруулдаг. Тэрээр нэгэн бичлэгтээ улс орны хачирхалтай этгээд амттай зайрмагуудыг амтлан, тэднийг хүмүүст танилцуулсан байдаг. Тэгээд энэхүү наймаалжин зайрмагийг зориг гарган идэж үзтэл, түүний дотор үнэхээр л наймаалжны тэмтрүүлүүд байсан аж. Санаанд ч багтамгүй юм. Ээ дээ энэ Япончууд уу?
4. Сардин загастай зайрмаг
АНУ-ын Вашингтон мужын томоохон хотуудын нэг болох Сиэтл хотын зоогийн газар худалдаалдаг энэхүү зайрмагийн гол түүхий эд нь ямааны сүү бөгөөд орцонд нь сардин загас ч мөн ордог ажээ. Хачирхалтай гэмээр загасны амттай тус зайрмагийг хүмүүс амтархан иддэг байна.
5. Хөхний сүүгээр хийсэн зайрмаг
Английн нийслэл Лондон хотын “Ice Creamists” хэмээх зайрмагний мухлагт “Baby Gaga” хэмээх зайрмагийг та бүхэнд танилцуулъя. Бяцхан хүүхдүүд ч үүнийг амтархан идэх байхдаа. Учир нь зайрмагний гол орцонд хөхний сүү, нимбэг, ванель ордог ажээ. Зайрмаганд шаардлагатай хөхний сүүг, төрөөд удаагүй байгаа эхчүүдээс өндөр үнээр худалдаж авдаг, тиймээс ч тэд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог амттай. Хөхний сүүгээр хийсэн энэхүү зайрмагийг 24 доллар буюу 48 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж. Манайд ч гэсэн ийм технологийг нэвтрүүлбэл хүмүүсийн таашаалд хэр нийцэх бол?
6. Спагетти, бяслагтай зайрмаг
Венесуэл улсад худалдаалагддаг Хеледариа Коромото (Heladeria Coromoto) хэмээх зайрмагийг бидний санаанд ч багтамгүй зүйлээр хийдэг. Та урьд өмнө спагетти, бяслагтай зайрмаг гэж сонсож байсан уу? Хүйтэн мөстэй гоймон бяслагийг зайрмагтай холиод идэж байна гээд төсөөлдөө. Санаанд ч багтамгүй байгаа биз.
7. Вандуй, загастай зайрмаг
Энэ зайрмаг харагдаж байгаа шигээ тийм ч амттай биш. Таны зайрмагнаас мах, вандуй, сүү нэгэн зэрэг амтагдана гээд боддоо. Магадгүй өвөрмөц амтанд дурлагчдад яг тохирсон амттан байж болох л юм. Сэнгэнэсэн, чихэрлэг гээд л өөрт таалагдсан орцуудаас сонгоод зайрмагаа амтархан идэх боломжийг олгодог байна.
8. Матартай зайрмаг
Филиппин улсын “Sweet Spot” хэмээх зайрмагны дэлгүүрт таны харж байгаачлан жинхэнэ матрын өндгөөр тус зайрмагийг хийдэг ажээ. Матрын өндөг нь шувууны өндгийг бодвол холестерины агууламж багатай, эрүүл мэндэд өндөр ач тустай байдаг. Тиймээс хүмүүс энэхүү зайрмагийг олноор нь худалдан авдаг гэнэ.
9. Малын гэдсэн зайрмаг
Лондон хотноо худалдаалдаг энэхүү зайрмагны орцонд малын дотор гэдэс, сонгино, давс, халуун ногоо ордог байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз. Сонсоход л үнэхээр этгээд тус зайрмагийг хүмүүс олноор худалдан авч иддэг гэнэ шүү.
10. Царцаатай зайрмаг
Тийм ээ та зөв харсан. Тус зайрмагийг Колумб улсад худалдаалдаг бөгөөд дэлгүүрийн ажилчид зайрмагаа үйлчлүүлэгчдийн нүдэн дээр өөрсдийн гараар бэлдэж өгдөг гэнэ. Зайрмагийн хамгийн гол түүхий эд болох голиог далавч, хөл, толгой зэргүүдийг нь салгаж цэвэрлээд бор сахар, шоколад, масло зэргээр амтлан бэлддэг байна.