Хамгийн хачирхалтай үхлээр үхсэн хүмүүс

Энэ хорвоод үхэх, төрөх хоёр л туйлын үнэн зүйл. Гэхдээ цаг бусаар нас барна гэдэг  үнэхээр харамсалтай хэрэг юм. Хэн нэгэн хүний балмад үйлдэл, хариуцлагагүй алдаанаас болж амиа алдаж байгаа хүмүүс тоймгүй олон билээ. Хамгийн гол нь зарим хүмүүс учир битүүлэг байдлаар, итгэмээргүй тохиолдлоор нас барсан байдаг. Ингээд та бүхэндээ маш хачирхалтайгаар нас барсан хүмүүсийн тухай хүргэе.

Хамгийн хачирхалтай үхлээр үхсэн хүмүүс


1. Галт шувууны үхэл
Английн зохиолч Чарльз Дикенсийн 1853 онд бичсэн роман дээр зүгээр байж байгаад гэнэт л аясаараа нурам болтлоо шатаж байгаа хүний талаар бичсэн байдаг. Энэ нь зүгээр ч нэг зохиолчийн хийсвэр төсөөлөл бус үнэхээр бодит амьдрал дээр ийм үхлээр үхсэн 200 тохиолдол байдаг ажээ. Гадны нөлөөгүйгээр өөрөө шатах тохиол нь ховор боловч, ямартай ч үүнийг үгүйсгэх боломжгүй юм. Хүмүүсийг яагаад ингэж үхэх болсныг судлаачид шалгаж үзэхдээ цөөн тохиолдолд тэдний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь биеийг шатамхай болгож байдаг хэмээжээ. Сүүлд болсон тохиолыг танилцуулвал, 1986 онд Жорж Мотт (George Mott) хэмээх залуу байрныхаа шатан дээр үнс болтлоо шатсан байхыг нь олсон байна.



2. Шөлнөөс болж амиа алдсан нь
2012 онд Бразилийн иргэн Илда Витор Масиел (Ilda Vitor Maciel) цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, эмчлүүлж байжээ. Тэрээр өөрөө хоолоо идэж чадахгүй байсан учр тусгай гуурсаар хооллодог байсан аж. Гэтэл хэрэг гардаг шөнө, хөгшин эмэгтэйг асарч байсан ээлжийн сувилагч түүнд шөл өгөхдөө гуурс руу нь биш гол судас руу нь хийчихжээ. Улмаар хөгшин нас барсан байна. Илдагийн хүүхдүүд эхийнхээ үхэлд тэрхүү эмнэлгийг буруутгасан нь ойлгомжтой. Эмнэлгийнхэн өөрсдийгөө хаацайлж байсан ч задлангийн хариугаар эмэгтэйн үхэл нь судасны хананы бөглөрөл хэмээн гарчээ.



3. Бостон хотын дэлбэрэлт
АНУ-ын Бостон хотод 1919 оны 1-р сарын 15-ны өдөр "North End"-д байрлах чихрийн үйлдвэрийн 7.5 сая литр цардуулын бурам агуулах торхнууд задарч дэлбэрэлт үүссэн юм. Судлаачид энэхүү дэлбэрэлтийн шалтгааныг тэдгээр торхнууд  хэт халсны улмаас задарсан хэмээсэн юм. Дэлбэрэлтийн улмаас 21 хүн амь эрсдэж, олон хүмүүс хүнд шархдаж байжээ. Ослын дараа ч гэсэн тэрхүү газарт чихрийн нялуун үнэр газар сайгүй үнэртэж байсан гэдэг.



4. Цонхоор нисэж үхсэн нь
1993 онд Канадын "Toronto-Dominion" компанид  дадлагажиж байсан хуульч Гари Хоу (Garry Hoy) ажлынхаа цонхыг хэзээ ч хагарахгүй, хамгаалалттай хэмээн хэлж түүнийгээ батлах гэж оролдоод нас баржээ. Тэрээр цонхний шилийг бат бөх хэмээн итгэж, холоос цонх руу чиглэн гүйжээ. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа энэхүү үйлдлээ хийж байсан боловч, гай газар доороос гэгчээр шил хагарч залуу өндрөөс нисэж амь алджээ. Иймэрхүү санаандгүй үхлээр үхсэн 24 тохиолдол бүртгэгдсэн байдаг ажээ.



5. Үлээдэг бохьноос болж амиа алдсан залуу
25 настай химийн ангийн оюутан Владимер Ликонос (Vladimir Likhonos) бохь зажлах дуртай нэгэн байжээ. Гэхдээ амтанд нь бус зөвхөн бохио үлээх дуртай байсан гэдэг. Тиймээс тэрээр бохиныхоо амтыг өөрчлөх зорилгоор нимбэгний хүчил, бас бус зүйлийг бохиндоо хольжээ. Эцэст нь хийсэн зүйлээ туршихаар бохио үлээх мөчид бохь нь дэлбэр, тэрээр амьсгал хураажээ. Учир нь түүний хийсэн зүйл нь залуугийн биед төдийлөн нийцээгүй болоод тэр шүү дээ. Дүрсгүй зан хэзээд ийм л үр дагавартай байгаа юм даа.



6. Уснаас үүдэлтэй үхэл
Женнифер Стрейнж хэмээх 28 настай бүсгүй радио станцад ажилладаг байжээ. Тэрээр тушаал дэвшихийн төлөө хамаг чадлаараа хичээн ажиллаж байв. Өдрийн маш олон цагийг ажил дээрээ өнгөрөөдөг байсан бөгөөд тэрээр ажлын туршид өч төчнөөн сав ус уучихдаг байжээ. Хүний биеийн 60 хувь уснаас бүрддэг гэдэг. Гэвч усыг хэтрүүлэн ихээр уух нь хүнийг үхэлд хүргэх нэг шалтгаан болдог ажээ. Түүний үхлийн шалтгааныг тодруулахад хэтэрхий их усыг ууснаас хүний биеийн нэн шаардлагатай шим тэжээлийг шингэрүүлэн, ашиггүй болгосноос үүдсэн хэмээжээ.



7. Дээврээс унасан нь
Америкийн иргэн Brent Tyler болон Chelsea Tumbleston нар байшингийн дээвэр дээр согтуудаа секс хийж байжээ. Гэвч тэд өндөр байшингийн дээврээс хальтарч унаж газар дээрээ нас барсан байна.



8. Цахим ертөнцийн моод
Нэг хэсэг интернэт давалгаалаад байсан тоглоомонд оролцсоноос болж нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Австрали улсын иргэн 20 настай залуу Актон Бил (Acton Beale) байрныхаа 7 давхарын тагтан дээрээс ийнхүү банзан байрлалтай, нүүрээрээ доошоо харан хэвтээд босох гэж байхдаа хөл алдан газар  унасан байна. Ёстой л тоглоом нь шогтоом болно гэж энэ дээ. Хүн амьтан дуурайж элдвийн эрсдэлтэй зүйлийг хийгээд байлгүй мөрөөрөө явж байсан нь аминд өлзийтэй биз ээ хүмүүс минь.



9. Кактусанд хатгуулж  амиа алдсан нь
Хүүхэлдэйн кинон дээрээс л иймэрхүү зүйлийг харж байснаас бодит амьдрал дээр кактусанд хатгуулаад , цаашлаад амь насаа алдсан талаар  та урьд өмнө төдийлөн сонсож байгаагүй болов уу. АНУ-ын Аризона мужийн иргэн Дэвид Грандман (David Grundman) сагуара хэмээх төрлийн урт шовх үзүүртэй том кактусыг буудаж зугаагаа гаргажээ. Хоёр дахь удаагаа буудах гэтэл тэрхүү кактус залуугийн дээр унаж, ийнхүү кактусын өргөсөнд хатгуулж, даруулж үхсэн байна.



10. Хэтэрхий их луувангийн шүүс
Лууван идэх нь хүнийг амин дэмээр хангаж, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг болохыг бид мэднэ. Тэгвэл лууванг хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэх аюултай гэнэ. Ямар ч сайн зүйлийг хэмжээ дамжаанд нь байлгахгүй бол ийм л аюултай байдаг байна шүү. 1970-аад оны үед Английн иргэн 48 настай Бсил Браун (Basil Brown) хэмээх эмэгтэй 10 хоногийн хугацаанд нийт 37 литр улаан луувангийн шүүсийг уугаад амьсгал хураажээ. Улмаар лууванд агуулагдах витамин А-ийн хэмжээ хэтэрч, дотор эрхтэнд маш муугаар нөлөөлж, амьсгал хураасан аж. 



11. Жоом идээд үхжээ
32 настай Эдвард Арчбольд (Edward Archbold) хэмээх залуу нэгэн дэлгүүрээс явуулсан тэмцээнд оролцох  үеэрээ маш их хэмжээний шавжийг нэг дор идээд улмаар ялалт байгуулсан ч удалгүй бөөлжиж нас барсан байна. Задлан шинжилгээний үеэр түүний ходоодноос маш их шавьжний тасарсан бие олдсон бөгөөд түүний үхлийг эдгээр шавжтай холбож байгаа ажээ. Хачирхалтай нь тэмцээний шагнал нь гэрийн тэжээмэл амьтан байсан гэдэг.


Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй
Хамгийн утгагүй зүйлээс болж амиа алдсан тохиолдлууд ~
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()