Таны харж байгаа энэхүү энгийн гэмээр, царайлаг охиныг Маяа (Maya) гэдэг бөгөөд тэрээр цахим ертөнцөд “Sugar Baby” хэмээх нэрээрээ алдаршаад байгаа юм.
Маяа хөвгүүдтэй хэрхэн харьцах, тэднээр үнэтэй бэлэг сэлт авахуулах тал дээр үнэхээр сурамгай. Учир нь тэрээр залуус байтугай ахимаг насны эрчүүлтэй болзож, тэрийгээ ажил хэрэг хэмээн андуурч яваа юм.
Авууштай нь түүний эдгээр харилцаандаа баримталдаг хамгийн гол зүйл нь тэдэнтэй бэлгийн харьцаанд ордоггүй гэв. Тэрээр энэ талаараа тайлбарлахдаа: ”Би өөрийнхөө хийж байгаа зүйлээс огтхон ч ичихгүй байна. Мөнгөө зарцуулж байгаа залуусын хувьд тэд надаас хэрэгтэй зүйлээ авсан. Тиймээс ч хариуд нь мөнгө өгсөн. Хамгийн гол нь би тэдэнтэй секс хийдэггүй. Зарим эрчүүд надаас илүү зүйлийг хүсэж, их хэмжээний мөнгийг амлаж байсан. Тэглээ гээд би түүнтэй унтана гэсэн үг биш” гэжээ.
Зүгээр л тэдэнтэй цагийг зугаатай өнгөрөөснийхөө хөлсөнд 300 долларыг авдаг ажээ. Энэ нь манайхны сарын дундаж цалин гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэн эртэй зүгээр л нэг сэтгэлээ онгойтол сайхан ярилцвал 100 долларыг хөлсөнд нь авдаг ажээ.
Өдгөө 18 настай охинд үнэтэй байр, машин, хувцас гээд бүхий л зүйлс бий... Үүндээ тэрээр үнэхээр сэтгэл хангалуун байдаг нь ойлгомжтой.
Үнэндээ тэдэн шиг замаар мөнгө олдог хүмүүс та бидний мэдэж байгаагаас ч олон. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн адил иймэрхүү аргаар мөнгө олох нь маш элбэг болсон. Гэвч энэ нь төдийлөн олонд дэлгэгдээгүй байгаад л хамаг учир нь оршино.
Хамгийн гайхалтай нь Маяагийн эцэг эх охиныхоо талаар мэддэг төдийгүй энэхүү үйлдлийг нь зөвшөөрсөн, бүр дэмждэг гэнэ шүү. Хүн хүний бодол, сэтгэлгээ ч асар их зөрүүтэй гэдгийг уншигч та эндээс анзаарч байгаа байх.
Харин та түүнийг юу гэж бодож байна?