Ази хоолыг гэрийн нөхцөлд хийх хялбар аргууд (2-p хэсэг)

2016-02-03, 21:48
21,536

Ази хоол бол өвөрмөц, сайхан амт, олон төрлийн орц жороороо дэлхийд алдартай билээ. Ялангуяа Хятад, Япон, Солонгос хоолнуудыг бид бүхэн амтархан идэх дуртай ч, тэр бүр гэртээ хийх боломжгүй, төрөлх амтыг нь алдагдуулах гээд байдаг шүү дээ. Тиймээс та бүхэндээ зориулж, өмнөх дугаарын үргэлжлэл болох гэртээ хийх боломжтой Ази хоолуудыг танилцуулж байна.

Ази хоолыг гэрийн нөхцөлд хийх хялбар аргууд (2-p хэсэг)


1. Ханборгоцой, амтат чинжүүтэй будаа
Азиудын хүнсний гол материал бол будаа. Будааг янз бүрийн хачир, ногоо, амтлагчаар амтлаад л өөр өөр төрлийн амтат хоолнууд бэлэн болно. Харин энэ бол чихэрлэг, чинжүүтэй будаа юм.
 
Орц:    
- Будаа 200 гр
- Лаазалсан ананас
- Амтат чинжүү 1 ширхэг
- Сонгино 1 ширхэг
- Сармис 3 хумс
- Soy Sauce 3 том халбага
- Гүнжидийн тос 2 халбага
- Гүнжидийн үр 1 халбага
- Ногоон сонгино
 
Хийх арга:
Будаагаа агшаагаад, ананас, чинжүүгээ шоо дөрвөлжин хэрчээд гүнжидийн тосоор амтлан холино. Түүн дээрээ сармис сонгиноо нимгэн хавтгай хэрчээд амтыг нь шингэтэл 3-5 минут байлгаарай. Дээрээс нь ногоон сонгино болон гүнжидийн үрээ цацна.



2. Зөгийн балтай тахианы мах
Азиуд махыг чихэрлэг амтлагчаар амталж идэх дуртай байдаг. Харин чихэрлэг амтлагчтай тахианы мах маш сайхан зохицдог байна.
 
Орц:    
- Тахианы цээж мах 500 гр
- Soy Sauce (буурцагны цуу) 4 халбага
- Зөгийн бал 2 том халбага
- Ургамлын тос
- Сармис 4 хумс
- Карри
- Хар перец
- Нунтаг цагаан гаа
 
Хийх арга:
Цээж махаа цэвэрлэж бэлтгээд, жижиглэж бэлдэнэ. Үүнийгээ буурцагны цуу, хар перец, давс, нунтаг цагаан гаа, карри, сармис зэргээрээ амталж, таглаж тавина. Ойролцоогоор цаг хэртэй байлгаарай. Ингэж байж амт нь сайн шингэдэг. Цагийн дараа хайруулын тавгаа халаагаад, тос, зөгийн бал хоёроо зэрэг халаана. Шингэрсэн тос, зөгийн балны холимогон дээрээ тахианы махаа хийж, хуурна. Болонгуут нь гүнжидийн үр дээрээс нь цацаарай.



3. Сам хорхой, ногоотой гоймонтой хуурга
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн гоймонтой маш сайхан зохицдог. Энэ жорыг та заавал туршиж үзээрэй.
 
Орц:
- Гоймон 300 гр
- Арилгаж цэвэрлэсэн сам хорхой 300 гр
- Амтат улаан чинжүү 1 ширхэг
- Шар чинжүү 1 ширхэг
- Лууван 2 ширхэг
- Soy Sauce 2 халбага
- Гүнжидийн тос
 
Хийх арга:
Гоймонгоо нялцанхай биш, хатуувтар (гэхдээ түүхий биш) чанаж болгоод, тэр хооронд ногоонуудаа жижиг дөрвөлжин эсвэр нимгэн урт хэрчээд хайруулын тавганд халаасан гүнжидийн тосонд 3-5 минут шарж болгоно. Дараа нь сам хорхойгоо мөн болтол нь шарна. Ингээд гоймонгийнхоо усыг шүүж, дээрээс нь бүх хачираа хийгээд холиорой.



4. Дарж амталсан лууван
Орц:
- Нэг аяга ус
- Аяганы 1/4 уксус
- Элсэн чихэр 2 халбага
- Энгийн лууван 250 гр
- Цагаан лууван 250 гр
 
Хийх арга:
2 төрлийн луувангаа хүссэн хэмжээгээ хэрчиж бэлдэнэ. Энэ хооронд гал дээр усаа халаая. Бүлээссэн усан дотроо уксус, элсэн чихэр, давс зэргээ хийж хутгана. Үүнээс хэрчсэн луувангийнхаа хэмжээгээр шилэн саванд хийж аваад, луувангаа хийнэ. Үүнийгээ сайтар таглаад сэрүүн, харанхуй газар 3-4 хонуулаад, хөргөгчинд хэсэг байлгаад идэж болно.



5. Үхрийн махтай будаатай хуурга
Орц:    
- Үхрийн мах 240 гр
- Ногоон сонгино 15 гр
- Нимбэг 1 ширхэг
- Сармис 1 хумс
- Базилик
- Soy sauce 30 гр
- Тахианы шөл 100 гр
- Цагаан будаа 160 гр
 
Хийх арга:
Энэ нь Тайландчуудын өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг хоол бөгөөд жасмин цагаан будаа хэмээх будаагаар хийдгээрээ онцлог. Харин манайд ийм будаа ховорхон тул энгийн цагаан будаагаар орлуулж болно. Үхрийн махаа ногоон сонгинотойгоо холиод, soy sauce болон сармистайгаа хуурна. Дээрээс нь бүтэн нимбэгнийхээ шүүсийг, тахианы шөлтэйгээ хийн, зөөлөн гал дээр болгоорой. Шөл нь ширгэхээр шалыг нь ширүүсгэж, шарвал сайн. Хамгийн сүүлд базиликээ хийнэ. Тэгээд будаатайгаа холилгүй, тусад нь тавьж идээрэй.



6. Шарсан гадил
Хятад маягийн амттан бөгөөд будааны гурилаар ороож, шардаг. Хэрвээ танайд будааны гурил байхгүй бол энгийн гурилаар орлуулж болно.
 
Орц:    
- Гадил  3 ширхэг
- Гурил 100 гр
- Сахарны пудр 50 гр
- Хатуулаг багатай, эрдэсжүүлсэн ус 100 мл
- Ургамлын тос
 
Хийх арга:
Гурилаа хатуулаг багатай бүлээн усаараа зуураад, эвд оруулж түр байлгаарай. Энэ хооронд гадилаа арилгаад 3 хэсэгт хуваана. Эвэнд орсон гурилаа сайтар нухаад хэсэг хэсэг болгон, гадилаа ороогоорой. Түүнийгээ ургамлын тосонд алтан шаргал өнгөтэй болтол нь шарна. Бэлэн болсон ороомгуудынхаа дээрээс нь сахарны пудр цацаарай. 


Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол өмнөх дугаарыг доорх линкээр орж үзээрэй
~ Ази хоолыг гэрийн нөхцөлд хийх хялбар аргууд(1-р хэсэг) ~
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()