Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хятад маягаар амталсан будаа
Үүнийг гэртээ дангаар нь эсвэл ямар нэгэн хоолны хачир болгон хэрэглэж болно.
Орц:
- Будаа 150 гр
- Өндөг 3 ширхэг
- Сармис 2 хумс
- Сонгино 2 ширхэг
- Ногоон вандуй 125 гр
- Soy souce 1 халбага
- Давс
- Будаа 150 гр
- Өндөг 3 ширхэг
- Сармис 2 хумс
- Сонгино 2 ширхэг
- Ногоон вандуй 125 гр
- Soy souce 1 халбага
- Давс
Хийх арга:
Будаагаа эхлээд агшаах хэрэгтэй. Дараа нь хайруулын тавганд өндгөө шараад, жижиг болгож хуурна. Өндгөө түүхий байхад нь сонгино, сармисаа жижиглэн хэрчиж хийгээд 1-2 минут хуураад, агшаасан будаатайгаа холино. Үнэхээр амархан байгаа биз?
2. Гоймон, сам хорхойтой салат
Хоол хийх завгүй ч гэсэн богинохон хугацаанд амттай, өег зууш хиймээр байгаа бол энэ танд яг тохирно.
Орц:
- Удон гоймон (Дундаа нүхтэй шпагеттиний гоймон) 600 гр
- Сам хорхой 1 кг
- Улаан лууван
- Яншуй
- Soy sauce 150мл
- Удон гоймон (Дундаа нүхтэй шпагеттиний гоймон) 600 гр
- Сам хорхой 1 кг
- Улаан лууван
- Яншуй
- Soy sauce 150мл
Хийх арга:
Гоймонгийнхоо усыг эхлээд дангаар нь буцалгана. Буцалж буй усандаа гоймонгоо хийгээд дунд зэргийн зөөлөн болтол нь чанаж болгоод, усыг нь шүүгээд нэг том тавганд хийнэ. Үүн дээрээ чанаж болгосон сам хорхойгоо хийнэ. Түүнчлэн оливийн тос, базилик, улаан луувангаа хийгээд бүгдийг нь холиорой.
3. Гахайн мах, өндөгтэй гоймон
Ази шөлнүүд бол хамгийн баялаг орц найрлагатай, гайхалтай өвөрмөц амттай байдаг. Тэднээс хамгийн амттай нь Японоос гаралтай раменууд бөгөөд өтгөн шөл, уламжлалт амтыг шингээснээрээ онцлог билээ.
Орц:
- Ургамлын тос 1 халбага
- Гахайн мах 250 гр
- Ногоон сонгино
- Цагаан гаа
- Тахианы шөл 6 аяга
- Урт гоймон (бэлэн гоймон байсан ч болно) 120 г
- Лууван 1 ширхэг
- Өндөг 2 ширхэг
- Ургамлын тос 1 халбага
- Гахайн мах 250 гр
- Ногоон сонгино
- Цагаан гаа
- Тахианы шөл 6 аяга
- Урт гоймон (бэлэн гоймон байсан ч болно) 120 г
- Лууван 1 ширхэг
- Өндөг 2 ширхэг
Хийх арга:
Гахайн махаа хайруулын тавганд сонгино, жан, болон бусад дуртай амтлагчаараа амтлаад болтол нь хуурна. Энэ хооронд гоймонгоо чанаад, усыг нь шүүнэ. Дараа нь гоймон дээрээ тахианы шөлөө хийгээд, гахайн махаа хийгээд, түүнчлэн чанасан өндгөө 2 хувааж хийгээд л амтат рамен бэлэн боллоо.
4. Сүши
Сүши гэхээр бас л Япон улс санагдаж байгаа биз дээ? Мастер тогоочдын сүши хийж байгааг харах үнэхээр сайхан ч өөрсдөө хийж үзэхэд хэцүү санагддаг. Тэгвэл дараах аргаар хийж үзвэл та энэ зуушнаас ч салахаа байх болов уу...
Орц:
- Сүшиний будаа 200 гр
- Далайн байцаа 1 бүтэн уут
- Ясгүй яргай загас 150 гр
- Шингэн бяслаг 150 гр
- Өргөст хэмх 1 ширхэг
- Мөн танд кимбаб хийдэг хулс хэрэгтэй.
- Сүшиний будаа 200 гр
- Далайн байцаа 1 бүтэн уут
- Ясгүй яргай загас 150 гр
- Шингэн бяслаг 150 гр
- Өргөст хэмх 1 ширхэг
- Мөн танд кимбаб хийдэг хулс хэрэгтэй.
Хийх арга:
Будаагаа агшаагаад, хулсаа бэлдэнэ. Хулсан дээрээ далайн байцаагаа тавиад, дээрээс нь агшаасан будаагаа бага зэргийн нимгэнтэй дэлгээд, түүн дээрээ бяслагаа түрхэнэ. Дараа нь өргөст хэмхээ урт нарийхан болгоод, тавина. Хамгийн сүүлд яргай загасаа нимгэн хэрчиж, хулсаа хуйлаад, сүши бэлэн болно.
5. Пүнтүүз, тахианы мах, ногоотой салат
Нарийн ширхэгтэй пүнтүүзийг Хятадууд “Фунчоза” хэмээн нэрлэдэг. Үүнийг шөлөнд юмуу дангаар нь идэхэд амтгүй мэт боловч салатанд хэрэглэхэд үнэхээр сайхан байдгийг хэлэх нь зүйтэй байх.
Орц:
- Тахианы мах 500 гр
- Пүнтүүз 200 гр
- Ногоон вандуй 400 гр
- Сонгино 2 ширхэг
- Лууван 2 ширхэг
- Уксус 50 мл
- Soy sauce 50 мл
- Тахианы мах 500 гр
- Пүнтүүз 200 гр
- Ногоон вандуй 400 гр
- Сонгино 2 ширхэг
- Лууван 2 ширхэг
- Уксус 50 мл
- Soy sauce 50 мл
Хийх арга:
Тахианы махаа сонгино, болон урт нарийхан хэрчсэн луувантайгаа хүрэн шаргал болтол нь хуурна. Тэр хооронд пүнтүүзээ уутан дээрх зааврын дагуу нь чанаж болгоод, усыг нь шүүнэ. Тэгээд дээрээс нь үлдсэн ногоонуудаа чанаж, бага зэрэг зөөллөж хийгээд, тахианы махтайгаа холино. Ингэхдээ soy sauce болон ургамлын тосоор амтална.
6. Гурилан гоймонтой, халуун ногоотой салат
Орц:
- Гурилан гоймон 240 гр
- Гахайн мах 550 гр
- Ургамлын тос
- Давс, перец
- Өргөст хэмх
- Ногоон сонгино
- Нунтаг халуун ногоо
- Гүнжидийн тос
- Гурилан гоймон 240 гр
- Гахайн мах 550 гр
- Ургамлын тос
- Давс, перец
- Өргөст хэмх
- Ногоон сонгино
- Нунтаг халуун ногоо
- Гүнжидийн тос
Хийх арга:
Гурилан гоймонгоо уутан дээрх зааврын дагуу чанаж болгоно. Гахайн махаа гүнжидийн тос, халуун ногоогоор амталж шараад, өргөст хэмхээ хэрчинэ. Бусад дуртай ногоогоороо ч амталсан болно.