Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эр зоригийн тэмцээний гол зорилго нь хүнд хэцүү, аймшигтай даалгавруудыг уралдан биелүүлж, жинхэнэ эр хүн гэдгээ дэлхий нийтэд харуулах явдал билээ.
Хамгийн сонирхолтой нь зөвхөн эрчүүд ч биш, эмэгтэйчүүд ч гэсэн энэ тэмцээнд оролцохоор ирдэг, даалгавраа ч амжилттай гүйцэтгэж чаддаг байна.
"Tough Guy" тэмцээний үндэслэгч бол Английн цэргийн сургагч Билл Уилсон (Bill Wilson) юм. Тэрээр анх 1981 онд морьны хувцас өмсөн, Лондонгийн марафонд оролцсон бөгөөд энэ нь цаагуураа амьтныг хамгаалах нийгэмлэгт хандив өргөх зорилготой байжээ. Тиймдээ ч жил бүрийн уг тэмцээнээс олсон ашиг орлогыг хандивын байгууллагад өгдөг байна.
Тэмцээний үеэр мэдээж санаандгүй осол, тухайн оролцогчийн биеийн байдал муудвал эмнэлгийн тусламж үзүүлэх үүднээс орон нутгийн шилдэг 2 эмч байдаг учиртай.
2015 оны “Tough Guy” тэмцээнд дэлхийн 25 улсаас ирсэн зоригтой залуус хуран цугларчээ.
Жил бүр гүйцэтгэх даалгаврууд нь шинэчлэгддэг ч гал дундуур ямар ч тусгай хамгаалалтын хувцасгүйгээр харайх, балчиг шаврыг туучин бариандаа хүрэх, өргөст торны доогуур мөлхөж гарах, шавартай замаар уралдах гэсэн үндсэн хэдэн даалгавартай.
Тэмцээн 9 километрийн гүйлтээр эхлэх бөгөөд сүүлийн 3 километрт бартаат замын гүйлтээр солигддог. Үүнд өргөст тор, гал дундуур харайх, утаат замаар чигээ алдалгүй гүйх зэрэг багтана.
Уг тэмцээнийг зохион байгуулагчдын хэлж буйгаар “Энэ бол хувь хүн өөрийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, өөрийгөө сорих, түүнийгээ дэлхий нийтэд таниулах маш том боломж” аж.
Тэмцээний талбай яг л дайны талбар мэт харагдах ажээ.
Видео