Компьютер тоглоомчид Дэлхийн тавцанд гарлаа

Та бүхэндээ Цахим спорт (eSport)-ын хөгжлийн талаар Csports фэйсбүүк пэйж дээр бичсэн сэтгэл хөдлөм нийтлэлийг хүргэж байна. Өнөөдөр Монголд элэктрон спортын тамирчид маань ад үзэгдсээр ирсэн. Тэд хэнээс ч мөнгө гуйж байгаагүй, тэд өөрсдөө компьютер дээр бэлтгэл хийж, тоглож хожсон мөнгөөрөө mouse,pad худалдан авч, хэн ч тэдэнд бэлтгэлийн байр өгөөгүй байхад өөрсдийн чадахаараа бичлэг үзэж, түүнийгээ давтаж өдөр шөнөгүй суусаар амжилтанд хүрч байгаа. Магадгүй PC тоглож, бооцоотой тоглож эхэлсэн байх л даа... гэхдээ тийм замаас эхлэж ДЭЛХИЙН ТАВЦАН хүртэл яваад байна. Тэд одоо PC тоглоомчид биш тэд бол улсынхаа нэрийг гаргаж буй тамирчид юм.
Компьютер тоглоомчид Дэлхийн тавцанд гарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“The Mongolz” баг саяхнаас LAN-гийн олон тэмцээнд оролцох болж өөрсдийн хөрөнгөөр улс бүрт нь очиж тоглож, Вьетнамд байрлан мэргэжлийн тамирчид болохын төлөө тэмцэж буй. Учир нь Монгол улсад маань тэднийг дэмжих дэмжлэг байсангүй. Хамаг хүчээ гаргасан ч ping өндөр хэмээх асуудлаас болж онлайн тэмцээнд амжилт гаргаж чадахгүй байлаа. Гэвч тэд бууж өгөөгүй. Тэд өөрсдийн хөрөнгөөр Вьетнам улсыг зорьж бэлтгэл сургуулилтаа базаах болсон. Улс туслаагүй гээд тэд зүгээр суугаагүй. Тэд өөрсдөө бүтээхийг хүссэн. Тийм ээ тэр тэмцлээс баг маань хүчтэй сайжирч IEM Taipei хэмээх нэр хүндтэй тэмцээнд тоглож, олон хүчтэй багийг буулгаж авлаа. Өнөөдөр Renegades хэмээх хүчирхэг багийг буулган авсан төдийгүй тухайн тоглолтыг дэлхийн алдарт тайлбарлагч Anders Blume хүртэл тайлбарлан хүргэсэн юм.

“The Mongolz” багийн ахлагч Л.Энхтайван (Machinegun) "Chiefs" багийг 2:1 -ээр хожсны дараа ярилцлага өгч байна.







Та бүхний одоо зурган дээр харж буй эрхмүүд бол CS:GO бүх том тоглолтуудыг тайлбарлан хүргэдэг, CS:GO алдартай экспэртүүд. Хэн ч тэднээс илүү CS:GO-г мэдэхгүй. Шилдэг экспэртүүд. Тэгвэл өнөөдөр тэд “The Mongolz” багийн тоглолтыг өөрсдийн биеэр тайлбарлаад ямар хүчтэй баг болохыг нь мэдэрсэн байна. Мөн тэднээс гадна олон тайлбарлагч, тоглогч, экспэртүүд Mongolz багийн тоглолтыг дэмжиж Твиттэр хуудсандаа жиргэж байлаа.

@OnfireAnders: Mongolz багийг хэн нэгэн авах цаг нь болсон. Жинхнээсээ...

@Halvor: Энэ залуусыг хэн нэгэн нь дэмжээсэй гэж үнэхээр их хүсч байна. Тэгж байж тэд өөрсдийн зорилгодоо хүрч чадна

@Halvor: Монголз өөрсдийн мөнгөөрөө Вьетнам улсыг зорьж бага ping-тэй тоглох болсон.

@OfficialSnyper: Mongolz #2 CyberZen #3 TyLoo



Тэгвэл тоглолтын дараа тухайн тайлбарлагч нар өөрсдийн хуудсандаа “The Mongolz” багийг санхүүгээр болон бусад зүйлсээр ивээн тэтгэхийг уриалсан байна. Одоогоор тэдэнд санхүүжүүл дэмжиж өгдөг газар байхгүй. Тиймээс тэднийг аль нэг компани худалдан авч өөрийн нэр дээр тоглуулан дэмжих, санхүүгээр хангах зэргийг твиттэрээрээ уриалсан байна. Учир нь олон сайн багууд санхүүгийн боломжоос болоод амжилт гаргаж чаддааггүй. Харин ард нь том ивээн тэтгэгч дэмжиж туслаж байж амжилтанд хүрэх тохиолдол их байдаг. Тиймээс эдгээр экспэртүүд Mongolz багийг чадварлаг гэдгийг твиттэрээрээ бичиж, азийн хамгийн мундаг баг хэмээн зарим нэг нь жиргэсэн байна. Тиймээс тэднийг дэмжих, хэн нэгэн нь энэ залууст туслах хэрэгтэй гэж уриалсан байна.



Гадаадын томоохон багууд, томоохон компаниуд сайн тоглож буй залуусыг, сайн тоглож буй багийг өөрийн нэр дээр тоглуулах нь элбэг тохиолдол. Дота дээр Mushi-гийн Team Malaysia ивээн тэтгэгчгүйгээр олон сар тоглосны эцэст Fnatic тэднийг дэмжиж санхүүгээр ханган өөрийн нэр дээр тоглуулж байсан. Тэдний дэмжилт дэлхийд №1. Monkey Business багийг OG ивээн тэтгэн тоглуулж эхэлсэн. Улмаар хангалт маш их сайжирсан. OG баг монгол мөнгөөр 6 тэрбум шагналын сантай тэмцээнд түрүүлж OG компанийн нэрийг дэлхийд гаргасан.



Оросын тэрбумтан усманов өөрийн улсын хамгийн том баг VP багийг ивээн тэтгэж монгол мөнгөөр 200 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мэт элэктрон спортын гэрээт зохион байгуулалт улам л газар авч багуудыг амжилт гаргахад нь тусалсаар байгаа.

Харин бидэнд хэн туслаж байна вэ? Улсаас элэктрон спортын төлөө 1 төгрөг ч гаргаж байсныг би хувьдаа санахгүй байна. Дэмжихгүй юмаа гэхэд саад болохгүй байж чадахгүй байна. Тоглолтын видео бичлэг үзсний төлөө донтойгоороо дуудуулж, өнөө маргаашгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явах гэж байгаа мэтээрээ дуудуулж байна. Энэ бичвэрийг уншиж суугаа эрх мэдэлтэн, ивээн тэтгэх боломжтой хувь хүн, компани байвал монгол залуусыгаа дэмжээд холбогдоорой гэж хүсэх байна миний зүгээс... Бичээч миний хувьд энэ залуусын төлөө хийж чадах ганц зүйл нь л энэ байна. Бусдыг уриалах... Амжилт хүсэе “The Mongolz”!!!





























"The Mongolz" багийн тамирчин Цогоо, Азийн шилдэг багуудын нэг "Renegades"-г буулгаж авсны дараа...








Видео.



“The Mongolz” багийн тэмцээний мэдээлэл, удахгүй болох тулаануудыг доорх хуудаснаас аваарай.
Эх сурвалж: https://www.facebook.com/cybercsports/


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()