Хятад ээжийн хатуу дэглэм охидод нь хэрхэн нөлөөлсөн бэ?

Хэдэн жилийн өмнө Хятад ээжтэй охид үнэхээр чанга цагийн хуваарьтайгаар өдөржин хичээлээ давтаж, хөгжмийн зэмсэгээр хичээллэн өдрийг өнгөрөөдөг тухай мэдээлэл тархаж байсан билээ. Тухайн үед ч охид жаахан байв. Харин тэдний ээжийг цахим ертөнцөөр “Бар ээж” хэмээн шүүмжлэн бичиж байжээ. Гэтэл тэдгээр охид өнөөдөр ямар мундаг бүсгүйчүүд болон төлөвшсөнийг уншигч та бүхэндээ харуулахаар доорх мэдээг бэлтгэлээ.

Хятад ээжийн хатуу дэглэм охидод нь хэрхэн нөлөөлсөн бэ?
 
Эми Чуа (Amy Chua) хэмээх энэ Хятад бүсгүй өдгөө 53 настай бөгөөд хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барилаараа олонд танигджээ. Тэрээр Америкийн “Yale” их сургуульд хуулийн багш, профессор мэргэжилтэй нэгэн бөгөөд Америк эртэй амьдралаа холбож, хоёр хөөрхөн охинтой болжээ.
 
Тэрээр хоёр охиноо сургуульд орсон цагаас нь эхлээд бүх хичээлийг нь системтэйгээр давтуулж, өдөрт дээд талдаа 6 цаг төгөлдөр хуур, хийл хөгжим тоглож сурган, математикаар “бөмбөгдөж”, орой эрт унтуулан, өглөө үүрээр босгож, найз нөхөдтэйгээ уулзан зугаалах цагийн нь цөөлж (бараг байхгүй болгож), найз залуу, хайр дурлалын асуудал гэж огт байх ёсгүй хэмээн шаарддаг байв.



2011 онд Эми “Бар ээжийн хүмүүжүүлэх арга” (“Battle Hymn of the Tiger Mother”) хэмээх номоо гаргаснаас хойш, маш олон хүний шүүмжлэлд өртөж, эсэргүүцэлтэй нүүр тулсан юм.


 
Эмигийн том охин Софиа Чуа Рубенфилд (Sophia Chua-Rubenfield) энэ жил 23 настай бөгөөд Харвардын их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн байна. Тэрээр ээжийнхээ хүүхэд хүмүүжүүлэх арга барилын тухай “Хүн болгон манай ээжийг харгис, зэрлэгээр нь дуудаж, бид хоёрыг өрөвддөг. Тоглоомнуудыг шатаасан л гэнэ, хүүхдүүдээ дарамталдаг л гэнэ... Харамсалтай нь бид тийм зүйлийг огтхон ч туулж өнгөрөөгүй. Бидний бага нас бусдын л адил жаргалтай өнгөрсөн”


 
Түүнчлэн “Би ээжээсээ хэзээ ч айж байгаагүй. Харин ааваасаа л айдаг байлаа. Тэдний тавьж байгаа шаардлага хэдий өндөр ч гэлээ биднийг л сайн хүн болоосой, гайхалтай зүйлсийг хийгээсэй гэсэндээ тэгдэг байсныг мэдэх учраас хэзээ ч уурлаж, бухимдаж байгаагүй юм байна” гэжээ.


 
Эмигийн бага охин болох Лулу Чуа Рубенфилд (Lulu Chua-Rubenfield) харин 19 насандаа Харвардын их сургуулийг урлагийн түүхийн мэргэжлээр амжилттай урьдчилан суралцаж төгсчээ. Тэр ч гэсэн ээжийнхээ талаар хэлэхдээ “Хэрвээ би хичээлдээ тааруухан дүн аваад сэтгэлээр унаад хөнжилдөө шигдчих юм бол ээж минь намайг босоод хичээлээ шар хортойгоор хий. Тэгээд дүнгээ ахиулвал сэтгэл санаа чинь дээрдэнэ гэж хэлдэг байсан. Тэр намайг хэрэгтэй үед минь хурцалдаг байсан юм шүү” гэжээ.


 
Эми нэгэн удаа: "Би өөрийнхөө энэ арга барилаас болж бага охиноо алдах шахсан. Одоо бодоход түүний нас ч бага байж, надад уурлаж, хэд хоног юм дугараагүй. Түүнийг тайвшруулах гэж хэрдээ л зүтгэсэн ч улам л надаас хөндийрч, хичээл номоо ч орхигдуулах шинжтэй. Гэхдээ би түүнд яагаад ингэж хатуу ханддагаа сайн тайлбарлаж, чиний ирээдүй яг одоо байгаа энэ үеэс чинь л хамаарна. Хэрвээ чи энэ хэвээрээ уйлж хэвтээд байвал ирээдүйдээ ч гэсэн байнга л уйлах хэрэг гарна хэмээн хэлэхэд тэр минь ойлгосон. Би охидууддаа өөрөөсөө ч илүү хайртай. Тиймдээ ч тэдэндээ ингэж ханддаг юм" хэмээн хэлсэн нь харин олон хүмүүст таалагдсан билээ. 


 
"Бар ээж"-ийн хүүхэд хүмүүжүүлэх, сургах арга хүн болгонд адил санагдахгүй ч, дэлхийд хэрэгтэй, өндөр боловсролтой, мундаг хүмүүсийг төрүүлэхэд зайлшгүй шаардлагатай нь дамжиггүй билээ.  


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()