Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Эрийн гурван наадам үзэх
Монгол улсын 4 зүг 8 зовхистод ард түмэн нийтээрээ эрийн гурван наадмыг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэд хоорондоо хурд, хүч, сэц мэргэний гээд 3 төрлийн спортууд болох хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур харваагаар өөрсдийгөө сорьж, баяраа өндөр ач холбогдолтойгоор тэмдэглэдэг.
2. Хонгорын элсэнд тэмээ унах
Хонгорын элс нь Монголын хамгийн том баян бүрдийн нэг юм. Түүнчлэн баруун хойноос зүүн урагш чиглэлд 180 гаруй км үргэлжилсэн, элсний өндөр нь газрын гадаргаас 800 метр өндөр. Хонгорын элсэн манханууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа сэрчигнэн хүнгэнэж сонсогдох тул нутгийн иргэд үүнийг "Дуут манхан" хэмээн нэрлэх нь бий. Нутгийн иргэд энд тэмээ унаж харагдах нь хэвийн үзэгдэл юм.
3. Майхан дотроосоо говийн тэнгэрт түгэх оддыг харах
Монгол улсын хөдөө нутгийн үзэсгэлэнг үгээр зүйрлэж, үзгээр бичихийн аргагүй юм. Ялангуяа шөнийн тэнгэрийг харсан хүний сэтгэл уужирч, эгээтэй л тэнгэрт уусах нь холгүй болдог. Нутгийн хүн зоны сэтгэл нь тэнгэр лугаа адил тэнэгэр, уужимхан хүмүүс байсныг онцлох нь зүйтэй.
4. Дархадын хөндийн Цаатангуудаар зочлох
Дархад түмэн бол эртний соёл иргэншлээ өнөөг хүртэл хадгалсаар байгаа ховорхон үндэстнүүдийн нэг юм. Энд ойролцоогоор 60 гаруйхан өрх амьдардаг. Тэдний аж амьдралыг цаа бугагүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тэдний амьдралыг залгуудаг гол зүйл нь цаа буга аж. Түүнчлэн хүүхэд багачууд нь балчираасаа тэдгээр амьтадтай зэргэлдээ өсөж, ээнэгшин дассан нь илт харагдана.
5. Монгол орны баруун хойд хэсгээр загасчлах
Бид энд ирээд хийсэн гайхалтай зүйлүүдийн нэг нь загасчлах байсан юм. Учир нь эндэхийн гол үнэхээр цэнгэг, тунгалаг бөгөөд загас жараахай ихтэй. Бид энд мартагдашгүй цаг хугацааг өнгрөөсөндөө туйлын их баяртай байгаа.
6. Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд авирах
Далайн түвшнээс 2646 км дээш өргөгдсөн Хэнтий аймгийн Бурхан Халдун уул нь өөр хаана ч байхгүй сайхан байгаль, өвөрмөц тогтоцтойгоороо алдартай. Гол горхи, ой мод зэрэг нь танд үнэхээр сайхан мэдрэмжийг өгч, алжаа ядаргааг тань дээд зэргээр тайлна гэдэгт итгэлтэй байна.
7. Хөвсгөл нуурын орчимд морь унах
Хамгийн сайхан зүйлүүдийн нэг бол морь унах байсан. Эдгээр амьтад үнэхээр сайхан, номхон дөлгөөн, нутгийн хүмүүсийн дотны анд нь юм билээ. Монгол хүмүүсийг морьтон монгол гэдэг. Учир нь тэртээ 13-р зууны үед тэд морин дэл дээр төрж, үхэхдээ хүртэл морин дээрээ амьсгал хураадаг хэмээх яриа байдаг.
8. Үндэсний баяр "Цагаан сар"-ыг үзэх
Монголын үндэсний баяр наадам “Цагаан сар” нь үнэхээр хүндэтгэлтэй, томоохон баяруудын нэг юм. Учир нь тэдгээр хүмүүс энэхүү баяраар удаан уулзаагүй гэрийнхээ хүмүүстэй золгон мэндчилж, хаврын эхэн сарыг угтдаг. Тэр ч утгаараа өвлийг өнтэй давж, урин дулаан цагтай золгосон мэндийн баяр, хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг буянтай баяр гэвэл тохирно.
9. Хөдөө нутгийн үзэсгэлэнг дэргэдээс нь тольдох
Нутгийн эрчүүд нь морин дээрээ үнэхээр сурамгай мордож, мал хуйгаа эргүүлэн, мориор аж амьдралаа залгуулдаг юм. Тэднийг хараад нууцхан бахархах сэтгэл төрж билээ. Тэднээс суралцах зүйл үнэхээр их байсан. Гэхдээ бидний цаг тулгамдуу байсанд одоог хүртэл харамсаж явдаг.
10. Баян-Өлгий аймгийн бүргэдийн анчид
Казак үндэстэн бол үнэхээр гайхалтай уламжлалтай ард түмэн юм. Тэд бүргэд шувууг багаас нь анд сурган түүгээрээ ан хийж хоол ундандаа хэрэглэдэг. Бүргэд шувуу үнэхээр сүрлэг, харин эзэд нь бүр ч бахадмаар санагдсан шүү. Бүхэл бүтэн тэнгэрийн амьтныг тэжээмэл болгож байна гээд бод л доо. Гэхдээ жаахан айдас хүрмээр байсныг нуух юун.