Бодит амьдралыг гуйвуулсан кинонууд

Бид бүхний үнэн хэмээн итгэсэн зарим алдартай кинонууд ердөө л үзэгчдийг өөртөө татах гэсэн зохиомол, хэтрүүлэгтэй түүхүүд байжээ. Магадгүй тийм тулдаа л өдгөө хүмүүсийг байлдан дагуулсан алдартай бүтээл болж чадсан байх. Ингээд та бүхэндээ бодит явдлаас сэдэвлээгүй, хэтрүүлэгтэй зохиомол түүхтэй кинонуудыг хүргэж байна.
Бодит амьдралыг гуйвуулсан кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. "Амилсан чөтгөр" (Revenant)
Энэхүү кино нь нийт 135 сая долларын өртгөөр бүтсэн. Иймэрхүү өндөр өртгөөр бүтсэн кинонууд эргэн зардлаа нөхөх нь ховор ч, Холливуудын алдартай жүжигчин Леонардо ДиКаприо (Leanardo DiCaprio)  бас бус олон чадварлаг уран бүтээлчдийг кинондоо тоглуулснаар шилдгээр шалгараад байгаа юм. Тус киног далайчин, анчин, аялагч  Хью Гласс хэмээх түүхэн хүний амьдралаас бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Түүний дүрийг жүжигчин Леонардо ДиКаприо чадварлагаар амьлуулсан гэхэд болно. Учир нь 1997 онд түүний амьдралаар өөр нэгэн кино бүтсэн нь “Man in the Wilderness “ байсан юм. Гэвч энэ нь төдийлөн амжилт олоогүй билээ.

Түүнчлэн “Revenant” киноны сүүлийн хэсгийг бодит амьдралаас хэтрүүлэн уран сайхнаар дүрсэлсэн байдаг. Кинонод өгүүлснээр Хью Гласс өөрийн заналт дайсан Жон Фицжеральд (John Fitzgerald)-тай ширүүн тулалдаж улмаар түүнийг хөнөөгөөд дуусдаг.Харин бодит амьдрал дээрээ тэрээр түүнийг хөнөөгөөгүйгээр зогсохгүй Фицжеральд цэрэгт элсэж, тэд дахин биетэйгээ  уулзаагүй байна. Гэсэн хэдий ч “Revenant” кино нь бодит түүхтэй хамгийн дөхүү хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан хэмээн кино шүүмжлэгчид ам сайтай байгаа юм.


Видео




2. "Техасын цахилгаан хөрөөт алуурчин" (The Texas Chainsaw Massacre)
Энэхүү кино тухайн үедээ л олон хүмүүсын зүрхэнд айдас түгшүүр хуруулсан үнэхээр сайн бүтээл болсон. Арьсан баг зүүсэн солиотой этгээд хэсэг найзуудыг аймшигтайгаар хөнөөж байгаа дүрслэлийг мэдэхгүй хүн үгүй билээ. Кино гарсан даруйдаа л хэдийн 30 сая долларыг олсон бөгөөд бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг утгаараа олон хүмүүсийг өөртөө татаж чадсан юм. Тус киноны найруулагч Тобе Хупер (Tobe Hooper) хүмүүсийг татахын тулд бодит амьдралыг гуйвуулан дэвэргэж бичсэн хэмээн багагүй шүүмжлэлд өртсөн билээ.


Видео




3. "Фарго" (Fargo) 1996 он
Ах дүү кино зохиолчид болох Коэны найруулсан “Фарго” кино нь тухайн үедээ багагүй шуугианыг тарьсан бүтээл болж байжээ. Киноны үйл явдал, гэмт этгээдүүд автомашин борлуулагч залуугийн эхнэрийг хулгайлан барьцаалж их хэмжээний мөнгийг нэхэж байгаагаар эхэлдэг. Улмаар борлуулагч залуу цагдаа нарт хандан түүний эхнэрт туслахыг хүссэнээр киноны адал явдал үргэлжилдэг юм. Тухайн үед энэхүү киног 1987 болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн хэмээн шуугиж байсан ч сүүлд Жоел Коэн үүнийг цэвэр зохиомол түүх байсныг залруулан хэлжээ.


Видео




4. "Төгс оюун ухаан" (A Beautiful Mind)
Кино зохиолч, найруулагч Рон Ховард (Ron Howard)-ийн бүтээл "Төгс оюун ухаан" кинонд Шинэ Зеландын нэрт жүжигчин Рассел Кроу (Russell Crowe) гол дүрд нь тоглосон. Киног Нобелийн шагналт, суут математикч Жон Нэш (John Nash)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Кинон дээр түүнийг сэтгэц мэдрэлийн өвчин шизофренитэй, хэмээн дүрсэлдэг. Үнэндээ бодит байдал дээр тэрээр цоо эрүүл байгаагүй боловч, түүний энэхүү өвчинг хэтэрхий дэвэргэж, бодит байдлаас хэтрүүлэн бичсэн хэмээн шүүмжлэгчид шүүмжилжээ.



Видео




5. "Дотуур байр" (Hostel)
Кино найруулагч, жүжигчин Эли Рот (Eli Roth) киноны талаар ярихдаа,” Энэхүү кино нь үзсэн хүмүүсийг сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байдалд оруулна. Учир нь киног дэндүү бодит мэтээр дүрслэн бичсэн.” хэмээжээ. Киноны үйл явдал хэсэг оюутан залуус Европ руу аялах замдаа нэгэн гаж этгээдийн занганд орж, төсөөлөхийн аргагүй ихээр тамлуулан зовж байгаа талаар үргэлжилдэг. Кино шүүмжлэгчдийн хэлж буйгаар энэ нь хүмүүсийн сэтгэцэд муугаар нөлөөлөхийн дээр хэтэрхий хийсвэр, зохиомол кино болсон гэжээ.


Видео




6. "Straight Outta Compton"
Америкийн гудамжны репперүүдийн амьдралын хэв маяг, ялалтын төлөөх няцашгүй тэмцэл болон нөхөрлөлийн тухай харуулсан энэхүү киноны гол дүрд жүжигчин О'Ши Жексон (O’Shea Jackson), Кори Хокинс (Corey Hawkins), Жейсон Митчелл (Jason Mitchell) нар тогложээ. Кинонд репперүүдэд тулгарч байгаа ширүүн асуудлуудыг үнэхээр тод томруунаар дүрсэлсэн боловч энэ нь бодит түүхээс дэндүү дэгсдүүлсэн хэмээх үнэлгээг шүүмжлэгчдээс авсан байна.


Видео




7. "The Amityville Horror"
Гарсан даруйдаа л  үзэгчдийг айдаст автуулан, биеийнх нь шар үсийг нэг бус удаа босгоод амжсан уран бүтээл бол яалтачгүй “Amityville” юм. Энэхүү киног нэгэн гэр бүлд болсон бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэх бөгөөд киноны эх зохиол нь нэгэн гэр бүлийн 6 гишүүн бусдын гарт амиа алдсанаар тэдний байшинд ийнхүү чөтгөр шүгэлсэн талаар гардаг. Гэвч киноны зохиол нь үнэн хэрэгтээ бүхэлдээ зохиомол байжээ.


Видео




8. "Хатан зүрхтэн" (Braveheart)
Америк гаралтай Австралийн жүжигчин Мел Гибсон (Mel Gibson)-ий найруулан гол дүрд нь тоглосон “Braveheart” кино нь 13-р зууны үеийн Шотландын тусгаар тогтнолын төлөө Английн эсрэг тэмцсэн агуу дайчин баатруудын талаар өгүүлдэг. Тус кино нь Академийн шагналд 10 удаа нэр дэвшсэн бөгөөд шилдэг зураглалтай киногоор шалгарч, Оскар авч байсан билээ. Түүнчлэн кино шүүмжлэгчид тус киног түүхийг гуйвуулсан, тэрчлэн зураг авалтын үеэрх том жижиг олон алдаануудыг гаргасан хэмээн шүүмжилжээ.


Видео




9. "Титаник" (Titanic)
“Титаник” (1997) бол нэрт найруулагч Жеймс Камерон (James Cameron)-ий дэлгэцийн шилдэг бүтээлүүдийнх нь нэг билээ. Түүнчлэн тус киноны ихэнхи зураг авалтыг ОХУ-ын “Академик Мстислав Келдыш” хөлгийн тавцан дээр хийсэн байдаг. Энэ нь ойролцоогоор 6240 тн жин бүхий судалгаа шинжилгээний зориулалттай хөлөг онгоц юм. Кино багийнхан Леонардо ди Каприо  (Leanardo DiCaprio)-ийн оронд хэд хэдэн жүжигчдийг сонгон шалгаруулсан боловч эцэст нь найруулагчийн хүсэлтээр түүнийг сонгосон юм. Киноны гол дүрийн баатрууд болох Жек Доусон (Jack Dawson), Роза Дьюитт Бьюкейтер (Rose DeWitt Bukater) нар “Титаник”киноны түүхэнд байхгүй бөгөөд тэд зүгээр л зохиомол дүрүүд юм.


Видео




10. "Аз жаргалын эрэлд" (The Pursuit of Happyness)
Тус кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн алдартай кино билээ. Киноны үйл явдал 80-аад оны Сан Франциско хотод болдог бөгөөд Крис Гарднер (Chris Gardner) хэмээх нэгэн залуугийн амьдралын талаар өгүүлдэг. Гол дүрийн залуу эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өөрийн бүтээсэн эмнэлэгийн багажаа зарах гэж оролдоно.

Өдөр ирэх тусам улам доройтох өөрийн амьдралаа зүхэж, амьдралд шантрах үе бишгүй олон тохиолдох ч тэр бүрт өөртөө урам өгч босдог. Гэсэн хэдий ч ядуу тарчиг байдал эхнэрт нь хүндээр туссан тул тэрээр гэр бүлээ орхих замыг сонгосноор нөхөр хүү хоёроо орхино. Ингээд киноны үйл явдал адал явдалтайгаар өрнөдөг юм. Харин бодит амьдрал дээр Крис Гарднер эхнэрээ хуурсны улмаар эхнэр нь түүнийг орхисон байдаг.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()