Кендал Женнерийн болзож байсан залуучууд

Өдгөө 20 настай үзэсгэлэнтэй бүсгүй Кендал Женнер (Kendall Jenner)-ийг бид бүхэн Ким Кардашьяны дүү, алдартай загвар өмсөгч, фото модель гэдгээр нь сайн мэднэ. Түүний хувьд энэ жил үнэхээр мартагдашгүй сайхан жил болсон юм. Учир нь тэрээр 20 насны төрсөн өдрөөрөө "Викториа Секрет"-ийн шоуны тайзан дээр гарах хүслээ биелүүлж, түүгээрээ ч олон залуусын сэтгэл зүрхийг нууцхан эзэмдээд авсан. Ингээд та бүхэндээ Кендал Женнертай болздог байсан залуусын талаар сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.
Кендал Женнерийн болзож байсан залуучууд


1. Жулиан Брукс (Julian Brooks)
Кендал Женнер бол өсөж яваа үзэсгэлэнтэй модель юм. Тэрээр дөнгөж 20 настай ч гэлээ дэлхийн алдартай брендүүдийн загварын тайзнаа хэд хэд гараад амжсан авьяаслаг бүсгүй билээ. Кендал ахлах сургуульд байхдаа Жулиан Брукс хэмээх залуутай болзож байсан гэдэг. Жулиан бол ямар нэгэн алдартан биш, зүгээр л тухайн үедээ Невада мужийн их сургуулийн хөл бөмбөгийн багт тоглодог байжээ. Хосууд жилийн турш үерхсэн боловч, Жулиан Брукс түүнийг хуурсныг мэдээд Кендал шууд л харилцаагаа тасалсан юм.



2. Young Jinsu (Ёнг Жинсү)
Өмнөх хайрын романс нь намжиж амжаагүй байтал Кендал дахин шинэ амрагийн харилцаа үүсгэжээ. Түүний энэ удаагийн сонголт нь реппер Ёнг Жинсү байв. Тэд анх цэнгээний газар танилцсан гэдэг. Тухайн үед Кендел 17 настай, харин Жинсү 21 настай байсан аж. Тэд болзож эхлээд хэсэг хугацаанд хамт амьдарсан ч энэ нь төдийлөн амжилтыг олоогүй юм.



3. Харри Стайл (Harry Styles)
Охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон “One direction” хамтлагийн дуучин Харри Стайл, Кендал Женнер нар хэд хэдэн удаа салж нийлсний эцэст 2013 онд харилцаандаа нэг мөсөн цэг тавьжээ. Харригийн менежерийн хэлснээр, тэд үргэлж л маргадаг байсан, тэрчлэн үнэхээр таарч тохирохгүй бол түүнийг хүчээр болгох гэсний хэрэггүй гэсэн гэдэг.



4. Жастин Бибер (Justin Bieber)
Залуу дуучин Жастин Бибер Кендал нарыг зүгээр л найзууд гэдэг боловч, тэдний ойрын эх сурвалжууд хэлснээр энгийн ч нэг найзууд биш, болздог байсан хэмээн баталж байгаа юм. Учир нь тэднийг олон нийтийн газраар ихэд дотно явж байгааг нь харсан хүмүүс нилээдгүй байдаг. Адаг сүүлд нь Жастин л шалиг амьтан гэсэн хочтой үлдэж дээ...



5. Кара Дeлeвинжнe (Cara Delevingne)
Алдартай модель Кара, Кендал хоёрыг үнэхээр сайн найзууд хэмээн хүмүүс ярьдаг. Учир нь тэд бүхий л арга хэмжээ, тоглолтон дээр хөтлөлцөн их л дотно харагддаг ажээ. Хүмүүст  тэдний энэхүү харилцаа нь үнэхээр сайн найзууд уу, эсвэл болздог уу хэмээн эргэлзээ төрүүлээд байсан нь нууц биш. Учир нь Кара өөрийгөө ижил хүйстнээ сонирхдог болохоо олонд илчилсэн нь тухайн үедээ л олныг шуугиулаад амжсан юм.



6. Скотт Дисик (Scott Disick)
Кендал Женнерийн эцэг өөр, эх нэгтэй эгч болох Кортни Кардашян (Kourtney Kardashian)-ий хуучин нөхөр Скотийг Кендалтай холбоотой гэх шуугиан цахим ертөнцийг нэг хэсэгтээ л өрвөлзүүлээд авсан. Кортни, Скотт нар “Keeping up with the Kardashians” реалити шоун дээр танилцаж өдгөө 3 хүүхэдтэй болсон юм. Хүмүүс Кендалийг Скоттой нэгэн арга хэмжээний үеэр ихэд дотно байхыг хараад эгчийнхээ хуучин нөхөртэй жиг ургуулжээ гэх хий хардлагыг төрүүлээд амжжээ. Азаар тэд ямар ч холбоогүй болохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Тийм байлгүй дээ.



7. Сваe Ли (Swae Lee)
Реппер Свае Ли, Кендал нарыг хүмүүс найзууд хэмээн боддог боловч, тэд үнэндээ үүнээс ч гүнзгий харилцаатай байсан талаар ойрын эх сурвалжууд хэлжээ. “Sway in the Morning” хэмээх нэгэн радио нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Кендалаас, "Свае Лиг юу гэж боддог вэ" хэмээн асуухад, түүнийг үнэхээр халуухан залуу, дуунуудыг нь сонсох дуртай хэмээн хэлсэн гэдэг.



8. Альфредо Флорес (Alfredo Flores)
Кендал, дуучин Жастин Биберийн сайн найз Альфредо Флорестой бас л зүгээргүй харилцаатай байжээ. Учир нь тэрээр хэд хэдэн удаагийн арга хэмжээн дээр түүнтэй ихэд дотно явж харагдсан юм. Тухайн үедээ Жастинтай болздог байсан гэх сенсаци намжиж амжаагүй байтал түүний найзтай нэр холбогдсон нь түүнийг замбараагүй явдалтай гэх дүгнэлтийг хүмүүст өгсөн юм.



9. Майкл Б. Жордан (Michael B. Jordan)
Авьяаслаг залуу жүжигчин Майкл, Кендал нар мөн л болзож байжээ. Өсөж яваа залуу жүжигчин залуу Кендалын нүдэнд өртсөн хэрэг. Та анзаарсан бол тэрээр ихэвчлэн өнгөт арьст залуустай нэр хобогдож байгаа биз? Тиймээс ч царайлаг, авьяаслаг өнгөт арьстан залуутай ийнхүү болзсон хэрэг. Тэднийг болздог талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч гэлээ тэднийг хэд хэдэн үйл ажиллагаан дээр ихэд дотно байхыг харсан хүмүүс ийнхүү шуугисан байна. Үүнийг үнэн эсэхийг тэд л мэдэх байхдаа.



10. Льюис Хамилтон (Lewis Hamilton)
Жижи Хадед, Кендал Женнар нар Формула 1-ийн нисэгч Льюис Хамилтонтой ихэд дотно авахуулсан зургаа цахим ертөнцөд хийсэн нь ийнхүү хүмүүст тэднийг болздог байж магадгүй хэмээх хий хардлагыг төрүүлжээ. Тэднийг болздог гэх албан ёсны мэдээлэл байхгүй ч хэд хэдэн удаа романтик оройн зоог барьсан болохыг Кендалын ойрын эх сурвалжууд баталж байгаа юм.



10. Д'Aнгeлo Рассел (D’Angelo Russell)
Кендал Женнер, мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Ангело Расселийн тоглолт бүрийг алгасалгүй үзэхээр ирдэг хэмээх шуугиан тархаад байна. Хүмүүс тэднийг хэд хэдэн удаа хамтдаа явахыг нь харсан бөгөөд түүнийг ийнхүү Ангелогийн тоглолтыг алгасахгүй үзэхээр ирж байгаа нь хүмүүст үнэхээр хачирхалтай санагдсан нь ойлгомжтой. Кендал нэг бол түүний үнэнч фэн, аль эсвэл болздог бүсгүй нь байж таарна хэмээн хүмүүс жиг жуг ярьж байгаа юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()