Одууд охин насаа хэнд өгсөн бэ?

Хэн нэгэнд онгон биеэ өгнө гэдэг эмэгтэйчүүдийн хувьд маш чухал зүйл. Харин зарим бүсгүйчүүд үнэндээ өөрийн тэрхүү үнэт зүйлийг маш эрт гээж, тэрч бүү хэл зарим нь хэзээ гээснээ ч санахгүй байх тохиолдол бий. Тэр дунд та бидний сайн мэдэх алдартай одууд хүртэл багтаж явах юм. Ингээд Холливуудын жүжигчин, дуучин бүсгүйчүүд хэзээ хэнд анх өврөө нээсэн тухай маш нууц мэдээллийг та бүхэнд зориглон хүргэж байна.
Одууд охин насаа хэнд өгсөн бэ?


1. Жессика Симпсон – Ник Лачи
Америкийн шаргал үст халуухан од Жессика Симпсон (Jessica Simspon), болон жүжигчин Ник Лачи (Nick Lachey) нар 2002 онд хуримаа хийсэн юм. Жессика хуримынхаа анхны шөнө хүртэл охин биеэрээ л байсан гэдэг. Гэвч тун удалгүй Жессика Лачигаас уйдаж, араар нь тавьж эхэлсэн байна. “Dukes of Hazzard” киноны зураг авалтын үеэр тэр жүжигчин Бам Маргератай нэг оронд байхдаа баригдаж байжээ.



2. Бейонсе – Жей Зи
Дуучин Бейонсе (Beyonce)-г “Destiny’s Child” хамтлагийн гишүүн байсныг нь та бүхэн мэдэх биз ээ... Хэдийгээр тэр үзэсгэлэнтэй, алдартай, хөрөнгө чинээтэй нэгэн байсан ч бусад шиг залуусыг баруун солгойгүй сольдоггүй журамтай эмэгтэй. Түүний амьдралын цорын ганц эр хүн бол реппер, хөгжмийн продьюссер Жей Зи (Jay-Z) юм. Тэд гэрлээгүй байхдаа бие биедээ маш үнэнч байсан, өдгөө хүүхэдтэй болсон хойноо ч хэн нэгэнтэй нууц амрагийн холбоотой гэсэн мэдээлэлгүй цорын ганц гэр бүл гэж хэлж болно.



3.  Адриана Лима – Марко Жарик
Уулга алдуулам үзэсгэлэнтэй загвар өмсөгч, сахиусан тэнгэр Адриана Лима (Adriana Lima) 2006 оноос эхлэн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, Серб гаралтай Марко Жарик (Marko Jaric)-тай болзож эхэлжээ. 2008 оны Валентиний баяраар тэд сүй тавьж, хуримаа төлөвлөж байсан ч бүтээгүй юм. Адриана түүнтэй гэрлэхдээ онгон байсан бөгөөд удалгүй тэд хоёр охинтой болжээ. Эх сурвалжууд Марког үзэсгэлэнтэй эхнэрээ хуурснаас болж, хосууд салсан ч гэж ярьцгаадаг.



4. Селена Гомез – Жастин Бибер
Диснейн бяцхан гүнж Селена хар багаасаа л урлагт хөл тавьсан учир камерын нүдэн дээр өсч томорсоор, насанд хүрсэн билээ. Селенаг том болж эхэлмэгц, Жастин Бибер “гэнэт” дэлхийн тавцанд гараад ирэв. Хоёр бяцхан хос хаа сайгүй хамтдаа явж, гар гараасаа хөтлөлцөн алхсаар бие биенийхээ анхны хайр болон үлдэж удалгүй салсан билээ. Мэдээж Селена охин биеэ Жастинд өгсөн гэдэг нь тодорхой юм.



5. Тайлор Свифт – Жейк Жилленхол
Тэд анхнаасаа л бие биетэйгээ гэрлэнэ хэмээн боддог, Тайлор ч түүнд охин биеэ өгсөн байв. Гэтэл 2010 онд болсон Тайлорын 21 насны төрсөн өдрөөр Жейк түүнээс холбоогоо таслахаа мэдэгджээ. Энэ ч Тайлорын хувьд ёстой хүндхэн цохилт болсон байх даа...



6. Кристен Данст – Жейк Жилленхол
Ахиад л Жейк гэж үү?? Тэр бүр Тайлороос ч өмнө жүжигчин Кристен Дансттай танилцжээ. Мэдээж Кристений хувьд тэр анхны хүн нь. Харин Кристений ээж түүнийг дээгүүр харсан “Өндөрт мандсан туг” хэмээн хэлж дургүйгээ илэрхийлж байжээ. Өндөрт мандсан эсэх нь хамаагүй, ямартаа ч Жейк Холливуудын бүсгүйчүүдийг ер нь л дуусгасан гэхэд болно.



7. Ванесса Хадженс – Зак Эфрон
Хоёулаа царайлаг, авьяаслаг жүжигчид анх Диснейн “High School Musical” хөгжимт киноны зураг авалтын үеэр танилцаж, 5 жилийн турш үерхжээ. Холливуудын кино ертөнцөд тэд хамгийн сайхан хосуудын тоонд орж байв. Хамгийн сонирхолтой нь тэд хоёулаа бие биенийхээ “анхны хүн” нь байжээ.



8. Мила Кунис – Маккаулей Кулкин
Нэгэн цагт дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан жүжигчин Мила Кунис (Mila Kunis), жүжигчин Аштон Катчер (Ashton Kutcher) нар гэрлэж, хүүхэдтэй болсон билээ. Гэвч та Мила Кунисыг, Аштон Катчертай анх удаа үерхсэн гэж бодож байна уу? Үгүй дээ, харин “Гэртээ ганцаараа” киноны од Маккаулей Кулкин (Macaulay Culkin)-тай үерхэж, нэг оронд орж байсан юм. Тэд эхэндээ эв найртай байсан ч, Кулкиний хар тамхинд донтсон явдлаас болж аргагүйн эрхэнд салжээ.



9. Кристен Стюарт – Майкл Ангарано
“Бүрэнхий” киногоороо маш олон охид залуусын шүтээн болсон жүжигчин Кристен Стюарт (Kristen Stewart) хамтран тоглогч, жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)-той нэг хэсэг үерхэж байсныг бид мэдэх билээ. Харин түүнээс ч өмнө Стюарт 15 настай байхдаа Ангаранотой анх нэг оронд орж байжээ. Ангорано түүнээс 2 насаар ах юм. Хармсалтай нь Стюарт ижил хүйстнээ сонирхдог болохоо тэр үед л мэдсэн гэдэг.



10. Парис Хилтон – Рэнди Спеллинг
Өв залгамжлагч, жүжигчин Парис Хилтон (Paris Hilton) 15 настайдаа, баяны ганц хүү Рэнди Спеллинг (Randy Spelling)-тэй нэг оронд орж байжээ. Тэднийг зочид буудлын өрөөнд нэг оронд нүцгэн тэврэлдээд хэвтэж байхад нь Хилтоны эмээ “барьж”, тэднийг 7 хоногийн дараа салгажээ.



11. Жордан Спаркс – Жэсон Деруло
“American Idol” тэмцээний 6 дахь улирлын ялагч дуучин Жордан Спаркс (Jordan Sparks), RnB дуучин Жэсон Деруло (Jason Derulo) нар сүй тавьсан ч, гэрлэж чадаагүй юм. Тэдний хооронд хэн нэгэн бүсгүй орж ирсэн хэмээн эх сурвалжууд хэлдэг. Харин Жэсон Деруло энэ сайхан бүсгүйн охин насыг үдсэн билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()