Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Кира Найтли (Keira Knightley)
Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Кира 14 нас хүртлээ яг л хөвгүүдийн өмсдөг хувцасыг өмсөн, тэдэнтэй тоглодог байжээ. Харин одоо түүнийг хар л даа, эрэгтэй хүн бүү хэл эмэгтэй хүн ч дурлахаар биш гэж үү?
2. Жанет Жексон (Janet Jackson)
Жексоны гэр бүлийн бага охин Жанет олон ах нартай байсан болоод ч тэр үү багаасаа л их эршүүд охин байсан гэдэг.
3. Кристен Стюарт (Kristen Stewart)
"Twilight" киноны од жүжигчин Кристен ч мөн адил багадаа их дэггүй, эв хавгүй эрэгтэй хүүхэд шиг байсан аж. Одоо ч гэсэн түүнийг ажиглаад байхад нилээн эршүүд талдаа харагддаг шүү дээ. Гэхдээ л түүний сайхан бие, хөөрхөн царайг хараад таныг нэг биш удаа дуу алдаж байсан гэдэгт итгэлтэй байна шүү...
4. Мила Кунис (Mila Kunis)
Дур булаам жүжигчин бүсгүй Мила Кунис ахаасаа 6 насаар дүү ажээ. Тиймээс бүхий л зүйлийг ахаараа заалган, түүнтэй тоглож өдрийг өнгөрөөдөг байсан хэмээн хожим дурсан ярьжээ.
5. Ферги (Fergie)
Дуучин Ферги өөрийнхөө бага насыг дурсахдаа: “Би үргэлж л өргөн шорт, футболк, саравчтай малгай өмсдөг байсан. Бүр заавал өмсөх ёстой юм шиг өглөө бүр түүнийгээ өмсөнө гээч. Банзал өмсөх үнэхээр дургүй, чаддаг ч үгүй байсан” гэжээ.
6. Жессика Бил (Jessica Biel)
Жүжигчин Жессика Бил хүүхэд байхдаа барби хүүхэлдэйгээр тоглодоггүй, харин эсрэгээрээ хөвгүүдтэй машинаар тоглодог байжээ.
7. Майли Сайрус (Miley Cyrus)
Этгээд дүр төрх, галзуу үйлдлүүдээрээ алдартай дуучин Майли хүүхэд байхдаа өхөөрдөм эршүүд охин байсан. Харин одоо???
8. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)
Хамгийн дур булаам сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлет Йохансан мөн л хөвгүүдтэй тоглох дуртай, эршүүд охин байжээ.
9. Риз Уитерспун (Reese Witherspoon)
Дэлдэн чихтэй, шаргал үстэй үзэсгэлэнтэй энэ бүсгүй багадаа их дэггүй, томоогүй хүүхэд байжээ. 14 нас хүртлээ хөвгүүдтэй ноцолдож, өргөн өмд өмсөх дуртай байсан гэдэг.