Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ах дүүсээрээ нэг эхнэртэй байх уламжлал
Балбын зарим овог аймгууд одоог хүртэл ах дүүсээрээ нэг эхнэртэй байх уламжлалыг сахин мөрддөг. Энэ нь эдийн засаг болон бусад тал дээр ч илүү хялбар байдаг хэмээн үздэг аж. Тэд эхнэрээ ээлжлэн авч хонох бөгөөд ингэлээ гээд ах дүүсийн хооронд ямар ч маргаан гардаггүй. Эхнэрээ булаалдана, хардана гэсэн ойлголт тэдний дунд байдаггүй байна.
2. Хамтрагчаа солих уламжлалт баяр
Индонез улсад жилд 7 удаа “Мон” хэмээх баяр зохиогддог. Энэ баярын үеэр хосууд бусад хүмүүсийн эхнэр, нөхрийг ээлжлэн “түрээсэлж” бэлгийн харьцаанд ордог бөгөөд үүнийгээ тухайн жилдээ азтай байхын бэлгэдэл хэмээдэг байна.
3. Хувцастайгаа секс хийх
Ирландаас холгүй орших нэгэн жижигхэн арлын оршин суугчид сексийг ичмээр зүйл гэж боддог тул дотоожоо тайлахгүйгээр бэлгийн харьцаанд ордог гэнэ.
4. Сээтгэнэлийн дохио өгөх
Папуа-Шинэ Гвенейн зарим омгийн эмэгтэйчүүд өөрт нь таалагдсан эрэгтэйгээ олон нийтийн газар тусгай дохио зангаагаар урин дуудаж, “Надтай унтаач” хэмээн өддөг гэнэ. Энэ бол эрчүүдийн хувьд хүсээд олдохгүй боломж юм.
5. Өсвөр насныханд зориулсан “Хайрын овоохой”
Насанд
хүрсэн охиноо үргэлж л нялх байх юм шиг санаж явах нь аавуудын зан. Тэд
охиноо наснаасаа эрт нөхөрт гарчихвий, хэн нэгэн эр түүнийг минь
гомдоогоод явахвий гэхээс сүнсээ зайлтал айдаг. Харин Камбожийн Кранг
омгийн эрчүүд охиноо залуусаас харамлахгүйгээр үл барам, бүр өөрийн
гараар тэдэнд жижигхэн овоохой барьж өгч, түүндээ таалагдсан залуугаа
авчран, хоёлухнаа цагийг өнгөрөөх боломжийг олгодог байна. Энд тухайн
залуу бүсгүй хүссэн хүнээ (хэдийг ч, хэнийг ч хамаагүй) авчирж, дотно
харьцаанд орж болно. Гагцхүү тэднийг насан туршдаа хамт амьдрах хүнээ
оллоо гэмэгц тэрхүү овоохойг буулгадаг ажээ.
6. Сексийн хичээл
Газар зүйн байрлалын хувьд Номхон далайн бүсэд орших Мангиа арлын иргэд өсвөр насны хөвгүүдэд сексийн хичээл заадаг гэнэ. Хөвгүүдийг 13 нас хүрмэгц нас бие гүйцсэн эмэгтэй “багш” тэдэнд анхны жинхэнэ сексийн хичээлийг нь “заадаг” бөгөөд, ирээдүйн эхнэрээ жаргаах хэрэгтэй гэж үздэг тул энэ талаар хангалттай туршлага хуримтлуулахад нь тусалдаг ажээ.
7. Үрийн шингэний коктэйл
Папуа-Шинэ Гвенейн "Самбиа" омгийнхон насанд хүрч буй хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгохын тулд 3 жилийн турш охид эмэгтэйчүүдээс хол байлгадаг ажээ. Үүгээр ч зогсохгүй нутгийн хамгийн нэр хүндтэй хижээл эрчүүдийн үрийн шингэнтэй ундааг уулгадаг байна.
8. Амьтантай хурьцал үйлдэх
Лебанон улсад эрчүүд амьтантай секс хийх нь хуулиараа зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ зөвхөн эмэгчин амьтан байх ёстой. Харин эрэгчин амьтантай бэлгийн харьцаанд орсон нь нотлогдвол цаазын ял авдаг гэнэ.
9. Хуримын анхны шөнийн гэрч
Колумбын зүүн өмнө орших Кали хотод хурим хийж буй хосууд анхны шөнөө өнгөрүүлэхдээ сүйт бүсгүйн ээжийн хатуу хараа хяналтан дор секс хийх ёстой байдаг. Энэ нь цаашдын хамтын амьдралыг аз жаргалтай, бартаа саадгүй байг хэмээсэн бэлэгдэл ажээ.
10. Араар тавилтыг дэмжих
Маркюсас аралд эхнэр хүн нөхрөө хуурч байгаад үйлдэл дээрээ баригдвал түүнийг нь уурлаж зогсоох эрхгүй байдаг. Учир нь өөрийнх нь биш ч, үр удам нь бүрэлдэн тогтож байгаа хэмээн үздэг байна.