1. Калбижим
Үхрийн хавиргатай шөл болон шарсан хавиргыг ингэж нэрлэдэг. Грилл дээр буюу ил гал дээр шараагүй тул илүү эрүүл бас зөөлөн амттай болдог. Үүнийг бэлтгэхийн тулд хавиргаа амтлагчиндаа хэдэн цагийн турш дарах, дэвтээх хэрэгтэй болдог.
2. Амталж шарсан гэдэс дотор
Солонгосчууд ч гэсэн малын гэдэс дотрыг амтлан иддэг. Тэгэх тэгэхдээ бүр грилл дээр шарж иддэг байна. Үүнийг Габчан Гуй гэж нэрлэдэг. Эдгээр нь өөх сайтай, амттай байдаг тул хүмүүс их дуртай байдаг. Түүнчлэн уушийн газруудаар илүү их зарагддаг ажээ.
3. Өтгөн соустай тахианы мах
Андон Жимдалк хэмээн нэрлэдэг энэхүү хоолонд том хэрчсэн төмс, лууван, бусад хүнсний ногоо болон тахианы мах ордог. Халуун ногоогоор амтлан өтгөн сүмс гаргах бөгөөд маш амттай болдог байна.
4. Боссам
Самгёбсал буюу шарсан гахайн махны арай том “хувилбар” гэж болно. Том гэсний учир нь илүү их өөхтэй, олон төрлийн хачирхалтай байдаг юм. Үүнийг ихэвчлэн томоохон ресторануудад олон хүний порцоор зардаг. Түүнчлэн Солонгосдоо байрлал хамаарахгүйгээр хүргэгддэг хоол юм.
5. Сашим
Солонгосоор бол “Yukhoe” хэмээн нэрлэдэг энэхүү хоол нь нарийхан урт хэрчсэн үхрийн мах, хачиртай хоол юм. Заримдаа дангаар нь шарах, эсвэр бибимбаб маягаар нүдэлж шарсан өндөгтэй холин идэх нь бий.
6. Хүйтэн гоймон
Солонгосыг гоймонгийн эх орон хэмээн хошигнон хэлж болно. Бүгдээрээ халуун ногоотой, хүйтэн, жантай гээд л маш олон төрлийн гоймонг өдөр тутамдаа хэрэглэдэг. Тэд хүйтэн гоймонд бас их дуртай. Үүн дээрээ кимчиний өтгөрүүлсэн шөл, жан зэрэг амтлагч болон бусад хачирнуудыг холин хэрэглэдэг. Хүйтэн гоймонг Солонгосын аль ч ресторан болон гудамжны хоолны мухлагуудаас худалдан авах боломжтой.
7. Гүнжидийн үртэй өтгөн шөл
Энэхүү хоол нь гүнжидийн үрийг өтгөрүүлэн буцалгаж хийдэг учраас Солонгосдоо ч ховорхон олддог. Гэхдээ нэг л амсчихвал салахын аргагүй гайхалтай санагдах болно. Шөлийг илүү өтгөн, өег болгохын тулд мөөг, дүфү болон цөцгийг хийдэг байна.
8. Гамжатан
Гамжатан буюу гахайн хавиргатай шөл нь бага зэрэг халуун ногоотой, том хэрчсэн төмс болон бусад ногоогоор амтлан хийсэн байдаг. Уг шөл нь архи уусны маргааш шар тайлах үйлчилгээтэй тул Солонгос эрчүүдийн хамгийн “сайн найз” гэж хэлж болно.
9. Далайн байцааны шөл
Miyeokguk буюу далайн байцааны шөлийг ихэвчлэн хүмүүс гэртээ хийдэг бөгөөд ресторануудаар бараг л зардаггүй. Мах бага ордог, дан ногоо байдаг учраас хөнгөн, тэр ч бүү хэл биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. Түүнчлэн Солонгосчууд уг шөлийн төрсөн өдрөөрөө хийж иддэг.
10. Өндөг, үхрийн махтай шөл
Уг хоолны орцнуудыг буурцагны цуу болон бусад амтлагчинд дарж, дэвтээж доод талдаа хэдэн цаг, дээд талдаа бүтэн шөнө хонуулдаг учраас маш сайхан амттай болдог. Тийм ч учраас өндөгний өнгө цагаан биш шар, бордуу болдог байна.
11. Төмсний шөл
Гамжагук хэмээн нэрлэдэг уг шөлний орцонд мах ордоггүй, орлоо ч тахианы мах л бага зэрэг орох учир оройн цагаар идэхэд тохиромжтой. Ердөө л төмс болон бусад амтлагч, байхад хангалттай.
12. Цагаан луувангийн шөл
Монголчууд гэрийн аргаар хийсэн цуйванд дуртай байдаг бол Солонгосчууд харин гэрийн аргаар хийсэн цагаан луувангийн шөлөнд “нугасгүй”. Ердөө л бага зэрэг үхрийн мах, цагаан лууван, ногоон сонгино байхад л хангалттай.