Жингээ хасах хамгийн аймшигтай аргууд

Өнөө үед зарим хүмүүс турж л байвал үхсэн ч хамаагүй гэсэн бодолтой болжээ. Хэн хүний санаанд оромгүй эдгээр аргыг биедээ туршиж, улмаар хүссэн юм хүзүү орооно гэгчээр амь насаа алдсан тохиолдлууд бишгүй олон. Ингээд та бүхэндээ хамгийн аймшигтай жин хасах аргуудаас хүргэж байна.
Жингээ хасах хамгийн аймшигтай аргууд


1. Анорексик хүмүүсийн хуаран
Жин хасах аргуудаас хамгийн аймшигтай аргуудын нэг бол Анорексик өвчтэй (хоолны дуршил алдагдан, хэт турах өвчин) хүмүүстэй нэг хуаранд амьдрах юм. Ингэснээр тухайн хүн ямарч хоолны дуршилгүй болж, тураалдаа орон сүүлдээ амь насаа алдах хүртэл аюултай юм. Нэгэнт хоолны дуршилгүй болсон нөхцөлд эргээд хэвэндээ ороход маш урт удаан хугацааны хөдөлмөр шаарддаг ажээ. Иймэрхүү арга нь хэзээд аргаа барсан хүмүүсийн л сонголт байсаар иржээ.



2. Хөвөн идэх
Магадгүй та энэ аргын талаар урьд өмнө зөндөө сонсож байсан байх. Ялангуяа загвар өмсөгчид энэхүү хөвөн идэх дэглэмийг түгээмэл барьдаг. Энэ нь үнэндээ биеийн өөх шатаах олигтой үйлчилгээгүй, зөвхөн тухайн хүний хоол идэх дур хүслийг нь дарж, цатгалан мэт мэдрэмжийг төрүүлснээр жин хасдаг байна. Хэдий хугацаанд иймэрхүү өлөн ходоодтой явах вэ дээ. Түүнээс гадна удаан хугацаанд ингэж явах нь мухар олгой ургуулж, ходоодны хэвийн үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулдаг байна.



3. Унтах дэглэм барих
Яг л бидний хүүхэд байхдаа үздэг байсан "Нойрсож буй гүнж" хүүхэлдэйг санагдуулам энэхүү дэглэм нь залхуу хүмүүсийн барьдаг дэглэм юм. Учир нь хүн унтаж байхдаа тодорхой хэмжээний жинг хасдаг. Мэдээж хүн физиологийн горимын дагуу тэгтлээ удаан унтахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс тэд нойрсуулах эм, мансууруулах бодис зэргийг хэрэглэж хүчээр, удаан хугацаагаар унтдаг байна. Ингэн барин турах хэрэг байгаа ч юм уу даа..?



4. Бөөлжүүлдэг сироп
Ямар хүн бөөлжих дуртай байх вэ дээ. Энэ нь нэг төрлийн хордлого тайлах, бөөлжүүлэх, гэдэс базлуулж гүйлгүүлэх үйлчилгээтэй сироп гэнэ. Мэдээж эрүүл хүн уувал юу болох нь ойлгомжтой. Иймэрхүү маягаар хүчээр бөөлжиж, гүйлгэж турснаар зүрх судас, нойр булчирхайг ноцтойгоор гэмтээдэг бөгөөд аажимдаа зүрхний шигдээс, цус харвалт болох магадлал маш өндөр байдаг ажээ.



5. Шээсээрээ тарих
Зарим итгэмээргүй тураах аргуудын нэг бол биедээ шээс тарих явдал юм. Учир нь ингэснээр хүний биеийн өөх маш хурдан шатдаг хэмээн зарим хүмүүс итгэдэг гэнэ. Зүгээр ч нэг хүний шээс биш, бие давхар бүсгүйчүүдийн бодисын солилцоо энгийн хүнээс хамаагүй түргэн явагддаг учир жирэмсэн эмэгтэйн шээсээр тариулвал илүү үр дүнтэй хэмээн үздэг аж. Энэ төрлийн тураах арга нь ихэвчлэн Австрали бүсгүйчүүдийн дунд түгээмэл байдаг.



6. Хэлэндээ юм оёуулах
Хэлэндээ гадны биет оёулснаар тухайн хүн хатуу зажлууртай зүйлийг идэхэд маш их өвддөг. Тиймээс зөвхөн шингэн зутан, шөл, цай мэтийн ямар ч идүүргүй зүйлсээр өдрийг аргацаадаг байна. Ингэснээр хүн шим тэжээлийн дутагдалд орж, турж эцэн, өвчний үүр уурхай болоод үлдэх нь элбэг. Ямар хүмүүс нь ийм солиотой аргаар турахыг хүсдэг байнаа.



7. Эм уух
Эм ууж турах арга нь манайд ч гэсэн түгээмэл хэрэглэгддэг. Мэдээж энэ арга хөлсөө гаргаж дасгал хөдөлгөөн хийж эрүүл турсантай яагаад ч тэнцэхгүй хэдий ч хамгийн зовлон багатай аргуудын тоонд орно. Гэхдээ л энэ арга нь санхүүгийн хувьд ч тэр, эрүүл мэндэд ч тэр шалгарсан сайн аргын нэг биш юм.  Иймэрхүү эмийн үйлчилгээ ихэвчлэн эм ууж байх явцад идэвхитэй үйлчилж, зогсоомогц эргэн таргалуулдаг байна. Тиймээс таныг бүхий л насаар тань эмэнд автуулах болно.



8. Амьсгалын гуурсаар хооллох
Энэхүү арга нь тухайн хүн хамрандаа гуурс шургуулж түүгээрээ шингэн зүйлийг сордог байна. Ингэснээр түргэн хугацаанд турдаг хэмээн үздэг. Гэвч энэ нь аажимдаа цөсөнд чулуу үүсгэж, шим тэжээлийн дутагдалд оруулж, цаашлаад амь насанд хүртэл аюултай байдаг ажээ.



9. Инсулин тариулах
Ийм тариа нь хүний биед хамгийн хорто. Учир нь энэхүү тариа нь өөхийг түргэн хугацаанд задалдаг бөгөөд хэрвээ тунг жаахан л хэтрүүлэх юм бол хүнийг чихрийн шижин өвчтэй болгох түүнчлэн элэг, давсаг, бөөр гээд бүхий л эд эсэд муугаар нөлөөлдөг байна. Ингэж турснаараа та насаараа эмнэлгийн орны "хадаас" болох аюултай.



10. Шимэгч хорхойгоо үржүүлэх
Сонсоход л бие арзаганаж, сэжиг хүрэм энэхүү аргаар турагсад хэргээр тэрхүү шимэгч хорхойгоо томруулдаг аж. Дээхэн үед Америк эмэгтэйн гэдэснээс 9 метр орчим урттай хорхой гарч байсан гэдэг. Иймэрхүү хорхойтой хүмүүс түүнийгээ томруулахын тулд витамин,  шим тэжээлийг их хэмжээгээр иддэг. Тэдгээр шим тэжээл нь тухайн хүний биед бус, хорхойнд очдог ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()