Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. "McDonalds" сүлжээ ресторанд жүржийн амттай амтат мөстэй цай зарагддаг. Тэгвэл энэхүү цай нь үнэндээ 20-р зууны үед хамгийн дээд зэрэглэлийн ундаанд тооцогддог байсан аж.
2. Хавайн гүнж Нaхиенаена, өөрийн төрсөн ах 3-р Kaмeхaмeхaд ухаангүй хайртай байсан гэнэ.
3. АНУ-ын Бостон хотод 1919 оны 1-р сарын 15-ны өдөр "North End"-д байрлах чихрийн үйлдвэрийн 7.5 сая литр цардуулын бурам агуулах торхнууд хэт халсны улмаас задарч, олон хүний амь эрсдэж байжээ.
4. АНУ, Европын орнуудад 1908 оны үед малгайг хийхдээ мөнгөн ус ашигладаг байжээ. Үүнээс болж үйлдвэрийн ажилчид мөнгөн усанд хордож чичрэх, салганах шинж тэмдгүүд илэрдэг байсан гэнэ. Улмаар энэхүү өвчлөлийг "малгайчны галзуу өвчин" хэмээн нэрлэх болжээ. "Aлиса гайхамшгийн оронд" хүүхэлдэйн киноны малгайчны дүрийн санааг үүнээс авсан хэмээн хүмүүс ярилцдаг.
5. Циркийн зааныг 1870 онд Зүүн өмнөд Азийн нутгаас АНУ-ын циркэд анх авчирчээ. Тэрхүү зааныг "Топси" гэдэг байсан бөгөөд циркийн ажилчид, хүмүүсийг үзүүлбэртээ татахын тулд зааныг АНУ-д төрсөн анхны заан хэмээн сурталчилж байсан аж. Сурталчилгааны ачаар хэдэн сарын турш маш олон хүмүүс цирк үзэх гэж ирсээр л байжээ. Мөнгөндөө улангассан ажилчид ,Топсиг удаан хугацааны турш нойр хоолгүй явуулсны эцэст 1903 оны 1-р сарын 4-нд тэрээр үзүүлбэрийн дундуур догширч, үзэгчид болон ажилчид руу дайрсан байна. Ингээд аргагүй байдалд орсон ажилчид түүнийг үзэгчдийн нүдэн дээр тогонд цохиулж хороосон гэдэг.
6. АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линколн залуу байхдаа шаггүй барилддаг байжээ. Үндэсний бөхийн тэмцээнд таарч барилдсан 300 тамирчнаас зөвхөн нэгд нь л ялагдаж байсан гэнэ.
7. Арван есдүгээр зууны үед эмэгтэйчүүдийг савны хий өвчнөөс ангижруулахын тулд эмч нар өөрийн гараар гар хангалга хийж өгдөг байснаа, сүүлрүүгээ вибратор зохион бүтээсэн гэдэг. Орчин цагийн секс тоглоом эндээс эхтэй ажээ.
8. Бидний идэх дуртай амттай "Сникерс" шоколад анх 1929 онд, ийм хайрцаг савтайгаар гарч байжээ.
9. Зураач Жеймс Монтгомери Флегг (James Montgomery Flagg), 1812 оны эх орны дайны энэхүү алдартай постер зургаа бүтээхдээ өөрийн царайгаа дуурайлган зуржээ.
10. Израил улсын анхны ерөнхийлөгч Чайм Вейзман (Chaim Weizmann), физикийн харьцангүй онолыг нээсэн Альберт Эйнштейнд "Миний дараа ерөнхийлөгч болох уу?" хэмээн санал тавихад Эйнштейн тэрхүү саналаас нь татгалзжээ.
11. АНУ-ын 4 дэх ерөнхийлөгч Жеймс Мэдисон (James Madison) 152 см өндөртэй, 45 кг орчим жинтэй байжээ.