Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

Мэдээж эр хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэн, бүсгүйчүүдэд сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ зарим үед хэтрүүлчих гээд байдаг талтай. Жишээ нь биеийнхээ булчинг гайхуулж дур булаам харагдах гээд хэтэрхий бариу футболк өмсөх гэх мэт. Хүмүүсийн иймэрхүү бодол заримдаа нүдээ олох үе байх ч, харин ч эсрэгээрээ утгагүй харагдуулах үе бишгүй олон. Ингээд эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн түгээмэл алдаануудыг сонирхуулахын зэрэгцээ, энэ талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе хэмээн бодлоо. 

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Туранхай залуус шулуун өмд өмсвөл, илүү тохиромжтой
Хүмүүс ихэнхдээ ингэж боддог ч шулуун өмд өмслөө гээд санасанд хүртэл харагдах нь ховор. Тиймээс улиг болсон яриа, хэв маяг моодонд баригдаад байлгүй өөрийн хүсэл сонирхолдоо нийцэх өмдийг өмсөөрэй.



2. Сорочкан цамц сул байх ёстой
Үгүй дээ залуу минь, өргөн сорочког цамц таныг яг л аавынхаа цамцыг өмсчихсөн бяцхан жаал мэт харагдуулна. Түүний оронд биедээ таарсан урт, өргөнтэй, түүнчлэн нийтлэг өнгөнд баригдаад байлгүй ягаан, саарал, цэнхэр, бор, хар гээд л дуртай өнгийнхөө сорочкин цамцыг хувцастайгаа тааруулаад өмсөж болох юм.



3. Хоолойтой цамц эр хүнийг илүү эршүүд сайхан харагдуулдаг
Мэдээж хоолойтой цамцыг хүрэмтэй хослуулан өмссөн залуус дэгжин харагддаг. Харин дангаар нь өмсвөл шувтан цээжтэй, илүү эмэгтэйлэг харагдах гээд байдаг муу талтай. Юу гэх гээд байна вэ гэхээр бусдыг дуурайлгүй хамгийн гол нь биед эвтэйхэн, өөртөө зохисон хувцсыг өмсөөрэй.



4. Үнэтэй брэндийн хувцас өмсвөл, дэгжин харагдана
Зарим эрчүүд хувцасны чанар, загвар үнээсээ шалтгаалдаг хэмээн андуу боддог. Алдартай брэндийн хувцас байлаа гээд тэр нь үргэлж дэгжин харагддаггүй. Хувцас бурхан бие чөтгөр гэсэн үг байдаг даа. Энэ нь үнэдээ биш хамгийн гол нь өөртөө зохисон хувцасыг өмсвөл ямар ч хүн сайхан харагддаг гэсэн үг юм.



5. Богино өмд бол жаахан хөвгүүдийн сонголт
Та арай ийм шалтгаанаар богино өмд өмсдөггүй юм биш биз? Яагаад ингэж боддог болсныг мэдэхгүй ч энэ үнэхээр өрөөсгөл ойлголт юм шүү. Зуны улиралд тод өнгөтэй шортыг, бүдэг сорочкин цамцтай, сул футболктой гэх мэтчилэн хослуулаад өмсчихвөл харин ч таныг бодсоноос тань илүү халуухан, дэгжин харагдуулах болно.



6. Олон халаастай чөлөөт загварын богино өмдийг жинхэнэ эр хүн өмсдөг
Ийм төрлийн чөлөөт загварын богино өмд нь өмсөхөд эвтэйхны дээр, халаас олонтой болохоор бүхий л зүйлсээ хадгалах боломжтой юм. Гэхдээ энэ нь дэгжин гэхээсээ илүү хамаа намаагүй, болхи хүн шиг харагдуулах гээд байдаг талтай.   



7. Элгэн гутал эрэгтэй хүнд тохиромжгүй
Элгэн гутлыг чамгүй арчилгаа шаарддаг болохыг бид бүгдээрээ мэднэ. Гэвч сүүлийн үед элгэн гуталны арчилгааны цэвэрлэгч бодисууд төрөл бүрээрээ, дээр нь өнгө загварын өргөн сонголттой болсон учраас иймэрхүү гуталнаас татгалзах шалтгаангүй бизээ. Элгэн гутал нь өмссөн эзнээ харин ч нэг дэгжин харагдуулахаа мэддэг юм шүү. Ялангуяа ийм гуталтай залуус цэвэрхэн, цэмбэгэр, цаанаа нэг дэгжин харагддагийг уншигч та эрх биш ажиглаж л байсан байх.



8. "Буузан" гутал эрчүүдийг үнэхээр загварлаг харагдуулдаг
Сүүлийн үеийн загварын чиг хандлагад манайхны хэлдгээр "буузан гутал" хэмээх загвар хүч түрэн орж ирсэн. Урьд нь иймэрхүү гутлыг эмээ өвөө нар өмсдөг байсан бол одоо эсрэгээрээ залуучуудын сонголт болоод байгаа юм. Гэсэн ч өмсөж байгаа хувцсандаа тохируулаад гутлаа сонговол үнэхээр нүдээ олсон хувцаслалт болох юм.



9. Дөрвөлжин хоншоортой гутал хэзээд эрчүүдийн сонголт байх болно
Сүүлийн гуталны чиг хандлагаас иймэрхүү гутал одоогоор хоцрогдсон гэхэд болно. Гэхдээ юмыг яаж мэдлээ, моод эргэдэг хойно таны дуртай гутал эргээд трэнд болох ч юм билүү.



10. Гутал хувцасныхаа өнгийг хослуулвал дэгжин харагддаг
Бүх хувцас гэлтгүй, цүнх гутал хоёрын өнгө загвар зохицож байх нь үнэхээр дэгжин харагдуулдаг байна.  Эрчүүдийн хувьд өмсөх өмд нь гуталтайгаа зохицож байвал сайхан харагддаг. Ер нь хувцасны нийт өнгө 3-аас дээшгүй байх нь чухал гэнэ. Эс бөгөөс та яг л тоть шиг харагдах болно шүү, эсвэл гацуур мод шиг ч юм уу...



11. Ямартаа ч тэлээ гутал хоёр зохицох ёстой
Зарим эрчүүд тэлээ зүүх шаардлагагүй байхад л гуталтайгаа зохицуулах гэж заавал зүүдэг. Үнэндээ сүүлийн үед л хүмүүс загвар хийцэд ихээхэн ач холбогдол өгөх болсноос биш тэлээ гэдэг таны өмдыг шувтруулахгүйн тулд л бүтээгдсэн эд шүү дээ.  Тэлээ нь хамгийн гол нь таны биед эвтэйхэн байх нь чухал юм.



12. Хар гутал бүх хувцастай сайхан зохицдог
Хар өнгө хэзээд сонгодог өнгүүдийн нэг байсаар ирсэн. Тэглээ гээд та арай цайвар өмдөн дээр хар гутал өмсөх гээгүй биз? Эсвэл зуны улиралд ч юмуу... Энэ таныг үнэхээр онцгүй харагдуулах болно шүү. Хар өнгийн гутал ихэнхи хувцастай зохицдог нь үнэн ч бүх хувцастай зохицдог гэсэн үг биш юм шүү.



13. Костюмны энгэрийн халаасны алчуур, зангиатай ижил өнгөтэй байх ёстой
Энэ үнэхээр хоцрогдмол басхүү ядмаг ойлголт. Халаасны алчуур нь заавалчгүй зангиатай зохицох албагүй юм. Тиймээс та сэтгэлдээ нийцсэн дуртай өнгийн алчуураа, зангиатайгаа хослуулан өмсөх боломжтой гэсэн үг.



14. Хар өнгийн хослол л хамгийн шилдэг нь
Өдгөө хувцас загварын хөгжил дээд цэгтээ тулаад байгаа билээ. Бид урьд нь зөвхөн даавуугаар л хувцсыг хийдэг гэсэн ойлголттой байдаг байсан бол өнөөдөр гялгар уут, цаас, бэлгэвч, хуванцар гэхчилэн бүхий л материалаар тэр ч байтугай махаар хүртэл хийсэн хувцсыг хүн өмсөөд явж байхыг харлаа. Хослолын хувьд зөвхөн хар өнгө хамгийн шилдэг нь гэж ойлгож болохгүй. Хүрэн, цэнхэр, хөх, саарал, гэхчилэн маш олон төрлийн сайхан хослолуудаас сонголтоо хийгээрэй.



15. Хээтэй цамц эрчүүдийг хуучинсаг харагдуулдаг
Урь өмнө бид хээтэй цамцыг социализмын үеийг санагдуулдаг хэмээн өмсдөггүй байсан. Гэвч сүүлийн үед иймэрхүү хээтэй төрөл нь таныг харин ч нэг загварлаг, сайхан харагдуулна гэдэгт итгээрэй. Хамгийн гол нь өмд, гутал, гадуур хүрмээ зохицуулан сонгох нь зөв юм.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()