Афган эрийн харгис үйлдэл

2016-01-21, 03:35
31,606
Афганистан улс бол хэзээнээс л дайн дажин, мөргөлдөөн, эмэгтэйчүүдийн эрхийг аймшигтайгаар зөрчсөн харгис хэрцгий үйлдлүүдээрээ зартай. Тэгвэл саяхан үгээр эвлүүлж хэлэмгүй аймшигт үйлдэл гарч, энэхүү явдал нь дэлхий нийтийн цахим сүлжээгээр цацагдан, олон хүний зэвүүцэл дургүйцлийг төрүүлэхийн зэрэгцээ, зүрх сэтгэлийг шархлуулсан байна.
Афган эрийн харгис үйлдэл


Мохаммед Хан (Mohammad Khan) хэмээх залуу өөрийн эхнэр 20 настай Реза Гул (Reza Gul)-ийг үргэлж зодон тарчлааж, балмад зан гаргаж шийтгэдэг байжээ. Түүнийг дөнгөж 15-хан настай байхад нь гэртээ авч ирсэн бөгөөд одоо тэд нэг хүүхэдтэй аж. Харин саяхан Мохаммед 7-хон настай охиныг бага эхнэрээ болгосон бөгөөд харин Резаг аймшигтайгаар зодоод зогсохгүй, халаасны тонгорог хутгаар хамрыг нь тайрчээ.



Тэрээр маш их хэмжээний цус алдаж, орон нутгийн эмнэлэгт яаралтай ирсэн боловч хагалгаа хийх боломжгүй тул Турк улс руу явж мэс засалд орох, эс бөгөөс үүрд энэ эрэмдэг царайтай үлдэх хэрэгтэй болоод байна.



Мохаммед гуравхан сарын өмнө Иранаас ирээд байсан бөгөөд эхнэрийнхээ хамрыг тайрчихаад ор сураггүй алга болжээ. Харин орон нутгийн цагдаагийн хэлтэс түүнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.



Афганы Талибанчууд хэмээх буруу номтнуудын үзэл суртал, ухуулгаар насанд ч хүрээгүй охидыг хүчирхийлж, биеийг нь зэрэмдэглэх, түүнчлэн шариатын хуулийн дагуу чих, хамрыг нь огтлох, чулуугаар цохиж алах гэх мэт аймшигт хэргүүд ар араасаа гарсаар...



Хичнээн охид, бүсгүйчүүд амиа алдсаны дараагаар энэ сэдэв дэлхийд ил болох бол хэмээн Афганистаны аргаа барсан номхон иргэд халаглаж байх юм.



Өнгөрсөн 3-р сард мөн Афганистаны нийслэл Кабул хотын төв талбайд Фархунда хэмээх нэгэн охиныг коран судар шатаасан хэмээн хилс хэрэгт гүтгэж, чулуугаар цохин алсан гээд л чих ч сонсож түвдэмгүй хэрцгий хэргүүд цувран гарсаар л байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()