Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уг баярыг Магха-мела хэмээн нэрийддэг бөгөөд Хинди шашинтнуудын тооллоор бол Магха сар буюу аргын тооллоор 1-р сарын 15-аас 3-р сарын 7-ийг хүртэл үргэлжилдэг. Уламжлал ёсоор нар мандахад тэд бүгд Ганга мөрөнд нүцгэн орж, биеэ угаах бөгөөд ингэснээр нүгэл хилэнц арилдаг хэмээн үздэг ажээ.
Зөвхөн нүглээ арилгаад ч зогсохгүй сүнсэн бие, махан бие хоёроо нэгтгэж, үйлийн үрээс чөлөөлөгдөнө хэмээн итгэдэг байна.
Ариун угаал үйлдэхэд байрлал мөн чухал үүрэгтэй. Тривени Сангам мөрөн нь Ганга, Ямуна болон Сарасвати гэсэн гурван голын бэлчир бөгөөд Сарасвати голоос урсаж ирдэг хэсэгт бурхад болон чөтгөрүүд тулалдаж байдаг хэмээн итгэдэг төдийгүй Махатма Ганди зэрэг агуу хүмүүсийн чандарыг цацсан тул хамгийн дагшин газар хэмээн машид хүндэтгэж, асар олон хүн цугларан, хөл тавих зайгүй болдог ажээ.
Зарим хүмүүс сар, нарны эрчим хүчийг цуглуулахын тулд нүүрэндээ үнсээр тэмдэг тавих ч тохиолдол бий.
2013 онд л гэхэд уг баярын үеэр 100 сая хиндис шашинтнууд цугларсан байна.
Видео