Байж боломгүй сексийн гаж донгууд

Агуу жүжигчин Жорж Карлин (George Carlin) нэгэнтээ “Харх хичнээн муухай зүйл хийлээ ч, тэр үхэх ёстой гэсэн үг биш" хэмээсэн байдаг. Түүний адилаар хүн төрөлхтөн, сайн, муу зүйлстэй хослон амьдардаг. Мэдээж үүнд сексийн сонирхол, гаж таашаалууд ч зэрэг орно шүү дээ. Ийнхүү та бүхэндээ хамгийн хачирхалтай, ой гутам сексийн сонирхолтой хүмүүсийг танилцуулъя.

Байж боломгүй сексийн гаж донгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлний гаж дон

Тэдгээр хүмүүст ердөө хэн нэгний хөл байхад л хангалттай. Энэхүү дон нь ихэвчлэн эрчүүдэд илэрдэг бөгөөд тэд бүсгүйнхээ хөлийг илэх, үнсэх, долоох гэх мэт зүйлсээс дээд зэргийн таашаалыг авдаг аж. Үнэхээр хачирхалтай байгаа биз. Итгэмээргүй ч гэлээ иймэрхүү төрлийн дон нь түгээмэл биш ч, байсаар байдаг гэнэ. Хэрвээ хэн нэгэн залуу хөлийг чинь ихэд шохоорхон хараад байх юм бол битгий гайхаарай.

Хөлний гаж дон

2 Хулгай хийх дон

Энэ нь ямар нэгэн сексийн хүсэлтэй холбоогүй ч, тэд ийнхүү бусдын эд зүйлийг хулгайлснаасаа асар их таашаалыг авдаг байна. Тиймээс ч энд тэндэхийн зүйлсийг өөрийн мэдэлгүй л хулгайлчихдаг гэсэн үг. Магадгүй та иймэрхүү хүмүүсээс сэрэмжтэй байхад гэмгүй шүү... Хулгай хийх чинь дон гэж байна шүү дээ.

Хулгай хийх дон

3 Дарамталж, тарчлаах дон

Энэ төрлийн донтой хүмүүс нийгэмд маш хортой байдаг. Учир нь тэд өөрийн хийж буй үйлдлээ буруу гэдгийг мэдэж байгаа ч, өөрийгөө зогсоож чаддаггүй. Тиймдээ ч элдэв муухай хэргийг хийх нь элбэг. Өөрийн хүсэл шуналыг гүйцэлдүүлэхийн тулд бусдыг хохироодог гэхэд болох юм.

Дарамталж, тарчлаах дон

4 Толинд дурлах

Энэ нь нэг төрлийн өөрөө өөртөө татагдах гаж хүсэл, сонирхол юм. Өөрийн толины тусгалд дурлаж, түүнийгээ хайрлах үзэгдэл нь маш ховор ч гэлээ ихэвчлэн бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог. Тэд гэрийнхээ хаа сайгүй толь байрлуулж, үргэлж л өөрийгөө толинд харж байдаг. Ингэх нь тэдэнд асар их сэтгэлийн таашаал өгдөг болохоор тэр шүү дээ. 

Толинд дурлах

5 Живхний дон

Энэхүү дон нь үнэхээр хачирхалтай. Тэдгээр хүмүүс ихэвчлэн нас биед гүйцсэн байдаг ч өөрийгөө нялх хүүхэд мэтээр санаж, зөвхөн живх зүүхийг л хүсдэг. Ийнхүү живх өмсөж, хүссэнээрээ байхдаа л асар их сэтгэлийн таашаалыг авахаас гадна бие махбодийн хувьд сэрэл таашаалд автаж эхэлдэг ажээ. Мэдээж ингэх нь тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой учир юун түрүүнд сэтгэцийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр юм.

Живхний дон

6 Төмсөг рүүгээ өшиглүүлэх

Төмсөг рүүгээ өшиглүүлэхэд эрчүүд үхээд сэхсэнтэй ижил, маш их өвдөлтийг мэдрүүлдэг. Мөн заримдаа үүнээсээ болж үргүйдэх, амь насаа хүртэл алдах эрсдэлтэй байдаг ажээ. Тэгвэл эмзэг эрхтэн рүүгээ өшиглүүлж, өвдөлтөөс нь таашаал авч, сэтгэлээ тайтгаруулдаг хүмүүс байдаг байна. Тэдний 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаас сэтгэцийн эмгэг, осол аваараас үүдсэн тархины бэртэлтэй байх нь элбэг.

Төмсөг рүүгээ өшиглүүлэх

7 Боомилох дон

Ихэвчлэн бэлгийн гаж донтой, хэн нэгнийг өвтгөж, шаналгаж байж түүнээсээ сексийн таашаал авдаг хүмүүс иймэрхүү зуршилтай байдаг. Тэд хамтрагчаа боох эсвэл өөрийгөө боолгох зэргээр таашаал авдаг. Ийнхүү хэтрүүлснээс болж хэн нэгний амь насыг бүрэлгэх, өөрөө ч нас барсан хүмүүс цөөнгүй юм. Тэд хүчилтөрөгчөөр дутагдаж, амьсгаагаа боож, толгой нь мансууран эргэж байж, энгийн сексээс хэд дахин илүү таашаал авч чаддаг.

Боомилох дон

8 Амьтадтай нөхцөх дон

Тэд сексийн хамтрагчаа ямар нэгэн амьтан, тухайлбал: морь, нохой, ямаа байгаасай хэмээн хүсдэг. Ялануяа адуу, нохой хоёр иймэрхүү явдлын бай болох нь элбэг. Адал явдлыг эрэлхийлдэг, маш хачин сонирхолтой хүмүүс юм. Тэд амьтадтай бэлгийн харилцаанд орж, түүнээсээ асар их мэдрэмж таашаалыг авдаг байна. Азгүй тохиолоор ийнхүү хурьцаж байгаад амь насаа алдсан хүмүүс ч цөөнгүй байдаг аж.

Амьтадтай нөхцөх дон

9 Шарилны дон

Иймэрхүү гаж хүсэлтэй хүмүүс өнөө цагт ховор билээ. Хуучин цагийн үед тэд харамсалтайгаар нас барсан бүрлээчийн биеийг удтал гэртээ байлгаж, түүнээсээ таашаал авч, хамт байгаа мэт сэтгэгдлийг авдаг байжээ. Харин өнөө үед тэд чандар идэх, нас барсан хүнтэй бэлгийн харилцаанд орох гэх мэт байж боломгүй, аймшигт зүйлсийг хийж өөрсдийгөө зугаацуулдаг болсон. Энэ нь мөн л сэтгэцийн эмгэгтэй холбоотой.

Шарилны дон

10 Амттантай бэлгийн харилцаанд орох

Та гайхаж байж магадгүй. Энэ нь хосууд сексийн үеэр биендээ элдэв амттан, мөхөөлдөс, шоколад зэргийг түрхэж, түүнийгээ долоон маш хачирхалтай аргаар таашаал авдаг аж. Иймэрхүү хүмүүс өөрсдийн бэлгийн сүв рүүгээ гадны биет оруулж гацаасан тохиолдлууд ч цөөнгүй тохиолддог.

Амттантай бэлгийн харилцаанд орох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()