Африкийн “Аддис-Абеба” хотоор аялсан тэмдэглэл

2016-01-22, 22:50
13,325
Аддис-Абеба хотыг хүмүүс Африкийн "Берлин" хэмээн нэрийддэг. Учир нь энд Европын холбоотой адилхан үйл ажиллагаа явуулдаг "Африкийн холбоо"-ны төв оффис байрладаг. Далайн түвшнээс дээш 2000 метр өндөрлөг газар байгуулагдсан уг хотыг өндөр уулын бүсэд оршдог дэлхийн хамгийн том хот гэхэд буруудахгүй. Ингээд та бүхэнд Африкийн холбооны гишүүн Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотоор аялсан нэгэн залуугийн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
Африкийн “Аддис-Абеба” хотоор аялсан тэмдэглэл


Этиоп улсын нийслэл Аддис Абеба нь 1886 онд байгуулагдаж байсан бөгөөд 2 сая гаруй хүн амтай. Тус хот нь өөрийн түүхэн болон улс төрийн ач холбогдлоороо "Африкийн нийслэл"-д ч тооцогддог. Түүнчлэн 80 гаруй өөр төрлийн хэлээр ярьдаг, олон шашин шүтлэгтэй хүмүүс энэ хотыг бүрдүүлнэ. 



"Энэхүү 10 өдрийн турш бид эфиопчуудын хачин жигтэй, ер бусын зүйлд татагддаг болохыг хангалттай харсан юм. Хэдийгээр Хаан-Их буу үнэхээр сонирхолтой ч хэлэх үг олдсонгүй. Учир нь их буу ачдаг тэргийг хөшөөний зориулалтын бетон зуурмагаар биш модоор хийсэн нь хачирхалтай санагдав. Африкийн бусад олон орнуудаас ялгаатай нь Эфиоп улс хэзээ ч ямар нэгэн улсын эрхшээлд орж, колончлогдож байгаагүй юм. Түүхэндээ ердөө багахан хугацаанд буюу 1936-1941 оныг хүртэл Италийн харъяанд орж байв"



"Тэрхүү 5 жилээс Аддис-Абеб хотод Пьяцца дүүрэг, Меркато зах болон итали хэв маягаар баригдсан цөөн хэдэн барилга л үлдэж хоцорсон байдаг. Одоо тэрхүү барилгууд нь банкууд эсвэл компаниудын мэдэлд байдаг байна. Дашрамд хэлэхэд дээр аялал жуулчлалын сайтад дурдсан зүйлс энд нэгээхэн ч үгүй. Тохилог цэвэрхэн гудамж талбайн хувьд Аддис-Абеб хот Швейцарийн Альп дахь уугуул тосгодын энд хүрэх өдий аж.

Гэхдээ бага багаар ахиц дэвшил гарч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Саяхнаас л гэхэд хотыг бүхэлд нь хэрсэн трамвайн шугам тавьж, орчин үеийн трамвайнуудыг үйлчилгээнд гаргажээ. Ер нь бол үүнийг газар дээгүүрх метро гэж нэрлэж болно, учир нь трамвайн бүх шугамыг засмал зам, хурдны зам дээгүүр тавьж, хөдөлгөөнд төвөг учруулахгүйгээр шийджээ"



Хотын төмөр замын буудал. Эфиопийн төмөр зам трамвайн шугамнаас нь хамаагүй муу ажээ.



Одоогоор хятадууд тус улсын төмөр замыг тавьж байгаа бөгөөд Аддис-Абеб хотыг Жибуттитэй холбохоор төлөвлөж байгаа аж. Юун түрүүнд, энэ нь далайн боомтуудад ачаа бараа тээвэрлэхэд зайлшгүй хэрэгтэй. Эфиоп улс гадаад худалдаагаа хөгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ингэсэн нь хүнд хэцүү байгаа эдийн засгаа аврахад тус болох юм.



Төмөр замын буудлын ойролцоо хуучин замтай холбогдох явган хүний гүүрэн гарц бий. Энэ зам ядуучуудын дүүрэг рүү аваачина.



Тэнд зах хязгаар нь үл харагдах мянга мянган хүнтэй ядуусын хороолол байх аж. Аддис-Абеб хот 3.5 сая оршин суугчтайгаас ихэнхи хэсэг нь иймэрхүү дүүргүүдэд амьдардаг.



"Бид хэдийгээр эд эрхтэн, бие махьбодид аюул учирч болохыг мэдэж байсан ч эдгээр дүүргээр явж, тэндэхийн иргэд хэрхэн амьдарч байгааг харахаар шийдэв. Мөн би эндэхийн нэгэн үсчний газраар орж үсээ засууллаа. Үсээ засуулсныхаа баярыг ойролцоох кафед тэмдэглэхээр боллоо. Надаас хүмүүс үргэлж аяллын үеэр зургийг нь авахад хүмүүс хэрхэн ханддаг талаар асуудаг. Үүнд нь би тэд ч гэсэн бидний зургийг үргэлж авдаг хэмээн хариулдаг юм"

Хамгийн сонирхолтой нь тэд бидний зургийг Твиттерт “Энэ солиотой цагаан арьстнууд Аддис-Абебын ядуусын хорооллоор зочилжээ. Тэд дээрэмдүүлэлгүй буцаж чадсан эсэх нь сонирхолтой” гэсэн тайлбартайгаар тавьсан байв.



Үнэндээ бол ядуусын хорооллынхон жуулчдад дургүй. Нэг эр нэлээн дээрэнгүй өнгөөр 100 доллар нэхсэн юм. Энэ нь бидний ядуусын хороолол руу “нэвтрэх эрх” бололтой. Найз маань түүнтэй маргалдаж, буруу зүйл болохыг нь ойлгуулахыг оролдсон биш дөнгөж эхлэж байсан “аяллаа” өндөрлөхөд хүргэв." 


   
Аддис-Абеб хотын хамгийн үзүүштэй нэгэн зүйл бол такси юм. Эфиопийн нийслэлд такси үйлчилгээ эрхэлж байгаа машинуудын ихэнхи нт "ВАЗ" маркынх. Тэр дундаа "ВАЗ-2101" загвар. Хааяа нэг "2102", "2106" загварууд явж харагдана.



"Аддисын зах Африкийн бусад хотуудын нэгэн адил замбараагүй худалдаатай. Энд юу л бол юу, хаана л бол хаана таарсан газраа зарна. Хүнд шахна. Барааны лангуунууд нь хогийн цэгийг санагдуулам. Төрөлжсөн зүйл үгүй, юу л бол юу зарна."



Юу дайралдсанаа хүнд шахна гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. Явган хүний зам дээрээс олсон нүдний шилний эвдэрхий хүрээ хэнд хэрэгтэй юм бэ?
 


Гудамжинд харсан хамгийн хачирхалтай бараа.



Эдгээр гоёмсог авснууд бараг л зарж байгаа дэлгүүрээ чимж байсан гэхэд болно. Тэр ч бүү хэл хүмүүс шавааралдан, сонирхож байв. Компьютерийн программ хангамжтай CD-нүүд авснаас дутуугүй анхаарал татлаа. Зарим программуудад нь бараг таарах компьютер олдохгүй биз.



Сонингийн мухлаг болон Ленин, Путин хоёрын хөгжилтэй “хоршил”



Эфиопт би манекан дахь хамгийн гайхалтай хувцасны хослолыг олж харсан юм. Ямар бүтээлч байгааг харж байна уу.



Хүнд толгой ямар хэрэгтэй гэж? Гутал л байхад боллоо.



"Дээр дурдсан аялал жуулчлалын сайтад тохилог, цэвэрхэн гудамжны талаар бичсэн тэр нэгэн хүн  гэр бүлээрээ амрахад зориулагдсан ийм газруудад орон гэргүй, бохир заваан, муухай үнэр ханхлуулсан хүмүүсийг олж хараагүй гэж байхгүй юм."



Шар айраг ачсан жижигхэн тэргийг дөрвийн дөрвөн нас бие гүйцсэн залуу эр түрэх ямар хэрэг байна?



Ер нь бол Эфиопд ажилгүйдэл өндөр түвшинд байдаг. Мэдээж нийслэл хот болохын хувьд Аддист байдал хамаагүй дээр.



Маш олон тооны хүн ажил олж хийж чадахгүй, зарим нь бүр хүсэхгүй байна. Энэ бол алхам тутамд юу ч хамаагүй зарж байгаагийн нэг шалтгаан. Хүүхдүүд ч шаггүй наймаачид. Бас л чадах чинээгээрээ зарж болох бүхнийг зарна. Заримдаа тэд муудсан жимс түүж зарах нь ч бий.



Эмэгтэй хүн боодол түлээ, тоосго, шуудайтай цемент, 20 литрийн канистртай ус гэх мэт турьхан биедээ таарамгүй хүнд ачааг үүрэн явах нь Аддис-Абебд хэвийн үзэгдэл.  “Эмэгтэй хүн” гэдэг ойлголт энд байдаггүй. Бүгд тэгш эрхтэй байх нь эмэгтэйчүүдийн хувьд диваажин байх л даа.



"Дунд сургууль, сургалтын төв, их дээд сургуульд суралцагсад нэгэн ижил хувцсаар жигдэрнэ. Энэ нь үд дундын үед  сургуулиуд тарах үеэр илт анзаарагдана. Ямартай ч надад л лав таалагдсан."



Оюутан охид



Эфиоп христийн шашинтай тул энд тухайн шашны сүм хийдүүд олноор байгуулагдсан нь танил харагдана.



Гэхдээ залбирал нь арай өөр. Тэд бидэн шиг сүмийн дотогш оролгүйгээр гадна талдаа, сүмийн хананы цаанаас залбирч, мөргөдөг. Зогсоо эсвэл суугаа байдлаар





"Аддис-Абебын  оршин суугчид болон ер нь тухайн улсын иргэд нөхөрсөг, нийтэч . Мэдээж дээр дурдсанчлан "нутгийн атаманууд" байна л даа. Гэхдээ ерөнхийдөө бол харилцахад энгийн, зураг авахад ч найрсаг хандаж байв."



Хүмүүс өөр өөрсдйин явах чиглэлд суухаар эцэс төгсгөлгүй дугаарлаж зогсоно. Бусадтай адил дугаарлахыг хүсээгүй зарим нь автобусанд багтахын тулд тэрслүү арга ч хэрэглэж байв.



"Нар жаргахад хот бараг тэр чигтээ харанхуйд уусан алга болно. Гудамжны гэрэлтүүлэггүй учраас хав харанхуй, неон гэрэлтэй сурталчилгааны самбар бараг байхгүй тул ийм байдалд дасаагүй бидэнд эвгүй байв. Баар, цэнгээний газар ажилладаг гудамжнуудад л багахан гэрэлтэй байдаг."



Ийм газруудын нэг нь олон тооны баар, биеэ үнэлэгчид бүхий мини-зочид буудлууд байрлах Чеченя дүүрэг.
 


Энд биеэ үнэлэгчид цагаан арьстнуудыг "мөнгө" хэмээн хардаг болохоор зүгээр явуулна гэж байдаггүй юм билээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()