1. Тэд хоолоо бэлтгэхдээ бээлий өмсдөггүй
Нэг хэсэгтээ л “Pizza Hut” рестораны пицца бэлтгэгчид пиццаны гурил зуурахдаа гараа угаадаггүй, бээлий өмсдөггүй хэмээн шуугиад байсан. Энэ ч оргүй үг биш. Нэг ёсондоо бид “жигнэсэн нян” идэж байна гэсэн үг. Түүнчлэн пиццаны гурилыг шинэхэн зуурсан гурил биш, харин хөөлгөж хөлдөөсөн химийн найрлагатай бэлэн гурилаар зуурдаг ажээ. Бас пиццагаа жигнэхдээ наалддаггүй цацдаг тос ашигладаг бөгөөд энэ нь пицца амттай харагдахад чухал нөлөөтэй байдаг.
2. Үхрийн махтай соусыг хоолны үлдэгдлээр хийдэг
Одоохондоо манайд орж ирээгүй ч гэлээ, гадаадын улс орнуудад маш олон салбартай түргэн хоолны сүлжээ болох “Wendy’s” ресторанд зардаг үхрийн махан соусыг бургерны махны грилл дээр үлдсэн үлдэгдлийг хуурч амтлан хийдэг нь тогтоогджээ. Хэрвээ мах хэтэрхий аргуун, түлэнхий болчихвол ердөө л чилитэй халуун ус хийчихдэг гэнэ шүү.
3. Хатаж хорчийсон тахианы мах
“KFC” сүлжээ рестораны тахианы махан бургерийн махыг та шинэхэн, зөөлхөн мах байдаг гэж бодож байна уу? Маш удаан хугацаанд агуулахад хадгалж, хөлдөөсөн байдаг тул шинэлэг чанараа алдсан, дээрээс нь асар их бохир нянгийн “уурхай” болсон байдаг. Үүнийг нь ажилчид барбикью соусаар дэвтээн, зөөллөж, бусад амтлагчуудаар амтлан яг л шинэхэн мэт болгож чаддаг байна. Ийм мах хүний ходоодонд ороод юу болохыг та мэдэж байна уу?
4. Тахианы далавч ахиж битгий аваарай
МакДоналдсын салбаруудаар зарагддаг тахианы далавчыг шинээр хийх нь ховор үзэгдэл. Хүмүүс ихэнхдээ бургер худалдан авдаг тул, тахианы далавч тийм ч их эрэлттэй биш. Тийм учраас ихэвчлэн хуучин далавчуудаа тосоор бүрж халааж өгдөг байна.
5. Омлетон бургерыг устай хольдог
Омлетон бургер гэдэг нь өндөгний цагааныг дангаар нь шарсан бургерийн төрөл юм. Ихэвчлэн МакДоналдсын салбаруудаар зардаг, бусад бургертэй харьцуулахад арай эрүүл ч, өндгийг хөвсгөр, их болгохын тулд устай хольдог. Сүү биш, гурил ч биш, бүр ус шүү...
6. Шарсан талхтай бургерийг хэзээ ч битгий аваарай
Түргэн хоолны ресторануудад түгээмэл ажиглагддаг нэгэн заль байдаг. Тэр нь хуучин талхтай бургерээ шахах арга бөгөөд үүнийгээ “Шарсан талхтай бургер авах уу” гэж эелдгээр асуудаг. Тэдгээр шарсан талх гэгдээд байгаа бургерийн талхнууд нь яг үнэндээ хуучин, хатсан, өнгөө алдсан байх бөгөөд түүнийгээ бага зэрэг тослоод шарах шүүгээнд хийж, дээрээс нь давс цацахад л үйлчлүүлэгчдийг хуурж дөнгөхүйц хангалттай үнэмшилтэй харагддаг байна. Харин та үүнийхээ оронд энгийн бургер авбал тэд шинэ талхаа тавьж өгөх болно.
7. Пиццаны ресторанаас хэзээ ч битгий салад захиалаарай
Пиццаны газарт бол пицца л чухал, харин бусад нь хоёрдугаарт тавигдах асуудал байдаг. Энэ ч утгаараа “шинэ ногооны салат”-аа хэзээнийх нь мэдэгдэхгүй ногоонуудыг хүнсний будгаар шүршин сэргээж, хүчил ихтэй амтлагчаар амталж өгдөг байна. Тэгэхээр “Шинэ ногооны салат” биш “Хуучин ногооны шинэ юм шиг салат”-ыг л бид амтархан иддэг байх нь шүү дээ.
8. Түргэн хоолны рестораны бялуунууд
Зарим түргэн хоолны газрууд. шалан дээр унасан зайрмагийг хаялгүй, буцааж хөргөгчиндөө хийгээд, шейк болон бялуу хийхэд ашигладаг байна. Мэдээж бид далдыг хардаг биш, ийм зүйл болдгийг нь мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор түргэн хоолны ресторанаас битгий амттан авч байгаарай.
9. Донер кебаб
Донер кебаб, шиш кебаб гэх нэгэн төрлийн түргэн хоолнууд нь утсан үхрийн махаар хийгддэг. Гэтэл яг үнэндээ эдгээр нь үхрийн мах биш, хэрчим үхрийн махаар зуурсан цардуул байдаг аж. Мэдээж үүнийг жинхэнэ мах шиг харагдуулахад маш их химийн бодис ордог нь ойлгомжтой. Эхлээд махны найрлагатай цардуулаа буцалгаж, хэвэнд оруулаад, нэгэн том цул болгоно. Түүнийгээ урт төмөр шоронд зоогоод, мах шиг харагдахаар байрлуулж, хэрчиж авдаг байна.
10. Тунатай сэндвич
Европын зарим орнуудад тунатай сэндвич, бургер зарахыг хоригложээ. Учир нь юу гэвээс бидний шинэхэн гэж боддог туна загасны тал нь хатаасан туна, тал нь маойнез байдаг байна. Тэгээд бүр түүнийгээ гараараа хутгадаг гэнэ шүү.