Ким Кардашьян яагаад нөхөртөө таалагддаггүй вэ?

Дэлхий даяар өөрийн нэр хүнд, стиль имиж, хувийн амьдралаараа аль хэдийн нэр алдраа түгээсэн реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) өмнө нь хэд хэдэн хүнтэй гэр бүл болж байсан. 2000 онд ая зохиогч Дэмон Томас (Damon Thomas), 2011 онд сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humphries) нартай гэрлэж байсан бол 2014 онд реппер Канье Вест (Kanye West)-тэй гэр бүл болж өнөөг хүртэл хамт амьдарч байгаа юм. 
Ким Кардашьян яагаад нөхөртөө таалагддаггүй вэ?


Тэд 2013 онд Норт Вест (North West) хэмээх охин, 2015 онд Сайнт Вест (Saint West) хэмээх бяцхан хүүтэй болж, бүл нэмсэн билээ. Түүний нөхөр эхнэртээ хэдийгээр хязгааргүй их хайртай ч гэсэн, зарим үйлдлүүдийг нь огтхон ч таашаадаггүй, бүр харахаар л дургүй нь хүрдэг гэнэ шүү. Канье Вестийн уурыг Кимийн юу нь тэгтлээ хүргэдэг юм бол доо?

1. Элдэв янзын үсний засалт
Эмэгтэй хүн болгон үснээсээ их амархан уйдаж, туршилт хийх дуртай байдаг. Харин Ким Кардашьян бүр ч их “толгойгоороо тоглох” дуртай нэгэн бололтой. Үсээ өөр өнгөөр будуулах, тайруулах, үс залгуулах болгонд Канье их л дурамжхан байдаг гэнэ. Түүний бодлоор бол Ким яг өөрийнхөөрөө, элдэв гоёлгүй байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг ч, эхнэр нь өөрийнхөөрөө л зүтгэдэг тухай ам алджээ. Кимийг үсээ бүр богинохон болгоход Канье хэтэрхий хурц харагдаж байна хэмээн хэлээд тэд хоорондоо маргалджээ.



2. Хэтэрхий их нүүрний будаг
Хэдийгээр Канье Вест нэг удаа “Дэлхийн өнцөг булан бүрийн бүх үсчид, гоо сайханчид, загварын шүүмжлэгч нар миний эхнэрийг яриа болгондоо жишээлж, түүнээс үлгэр дууриал авдаг” хэмээн хэлж байсан ч түүний заримдаа хэт их нүүрээ будчихдагт дургүй ажээ. Хүзүү нь нүүрнээсээ ялгарч харагдах, хэтэрхий дэрвэгэр хиймэл сормуус зэрэг нь нэг л харь гарагийн мэт харагдуулдаг гэжээ.



3. Хувцасны сонголтууд
Кимийн шүүгээнд байдаг хувцаснуудын 90%-д нь Канье дургүй байдаг. “Keeping Up with the Kardashians” реалити шоуны нэг дугаар дээр Ким. “Канье анх надтай болзож эхлэхдээ л миний хувцасны шүүгээнд өөрт нь таалагдахгүй хувцас байх юм бол гаргаад чулуудчихдаг байсан. Тэгээд дараа нь надад шал өөр стилийн хувцастай шүүгээ бэлэглээд, чи одоо л шинэ Ким боллоо гэж байж билээ” хэмээн ярьсан юм. Үүнээс харахад Канье Ким хоёр хувцаслалтын тал дээр ч нилээд зөрчилдөөнтэй бололтой шүү.



4. Олны нүдэнд байх дуртай
Ким, Канье хоёрын хооронд нэг том ялгаа бий. Кимийн карьер, амжилтын замнал нь тэр чигтээ олон нийтэд ил тод байхаас шууд шалтгаалдаг учраас тэр ч өөрөө энэ замыг маш дуртайгаар сонгож яваа. Харин Каньегийн хувьд бол тэр ажил, амьдралаа ялгаж салгахыг илүүд үздэг. Ийм болохоор Кимийн зарим нэг үйлдэл тухайлбал: нүцгэн зургаа интернэтэд тавих, бараг л бүх үйл ажиллагаанд оролцох гээд байдаг зан нь нөхөрт нь үнэхээр тэвчишгүй мэт санагддаг гэнэ. Гээд яахав... энэ чинь л Ким Кардашьян шүү дээ.



5. Охиныхоо гадаад төрхөнд ч гэсэн бага анхаарал хандуулаасай гэж хүсдэг
Мэдээж эх хүн, үр хүүхдээ гоё сайхан байгаасай гэж хүсэлгүй л яахав. Гэхдээ л Ким охиноо бүр ядартал нь гоёж гоодон, төрөлхийн буржгар үсийг нь шулуун болгох гэж хэт чанга боож зүдрээдэг гэнэ. Үүнд нь Канье маш дургүй бөгөөд заримдаа бүр арай гэж боосон үсийг нь задалчихдаг ажээ. Түүнчлэн Ким цахим хуудсандаа “Норт (North West) бусад охид шиг ягаан өнгөнд дургүй. Тэр саарал, шаргал, хар өнгөнд дуртай” хэмээн бичсэн байна. Гэхдээ хоёрхон настай хүүхэд тийм хүнд өнгөнд дурлах нь юу л бол. Энэ ч бараг л Кимийн өөрийнх нь бодол байх даа.



6. Хувийн амьдралаа бусдад бага зарлаасай гэж хүсдэг
Зөвхөн Канье ч биш, түүнийг таньж мэддэг ихэнх хүмүүс л бараг ингэж боддог байх. Канье ч түүнд энэ талаар нэг биш удаа сануулсан байна. Гэтэл тэр ахиад л цахим хуудастаа “Олон нийтийн сүлжээг хэрэглэхэд хил хязгаар гэж байх ёстойг мэдэж авлаа. Энэ тухай ойлгуулсан хайртдаа баярлалаа. Одоо би хооллож байхдаа зургаа авахгүй, пост бичихгүй байхаар шийдлээ” хэмээн бичсэн байна.



7. Зарим зүйлд ухаан шаардлагатай
Каньегийн бодлоор, түүний хадмуудын хийдэг “Keeping up with the Kardashians” шоу нь хэтэрхий амьдралаас тасархай, хиймэл, зорилгогүй эд ажээ. Түүнийгээ болиод жаахан ч гэсэн жинхэнэ урлагийн салбар руу орох хэрэгтэй хэмээн боддог гэнэ.



8. Хангалттай тачаангуй биш
Хэдийгээр Каньегийн хувьд Ким хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй нь мөн ч гэлээ хангалттай халуухан харагддаггүй гэнэ. Тэр эхнэртээ өглөө болгон хамгийн тачаангуй харагдуулах хувцсаа өмс гэж хэлдэг хэмээн Ким бичжээ. Харин тэр энэ үгний цаад утгыг нь ойлгосон болов уу?



9. Түүний карьер
Кимийн олонд танигдах эхлэлийг анх өсвөр насанд нь ээж нь л тавьж байсан. Одоо ч тэр байдал яг хэвээрээ. Кимийг явцуу хүрээнд од болгосонд Канье хадам ээждээ дурамжхан байдаг бөгөөд эхнэртээ загварын салбарт ажиллаад үзэхийг санал болгож байжээ. Гэсэн ч Ким өөрчлөгдсөнгүй. Нөгөө л нэг реалити шоуны од хэвээрээ...



10. Түүний охиндоо үзүүлж буй нөлөө
Кимийн гэр бүлийнхний реалити шоунд бяцхан Норт Вест (North West) огт оролцоогүй, оролцох ёсгүй гэсэн шийдвэр нь 100% Канье Вестийнх... Түүнчлэн Ким охиноо дагуулан гадуур гарах, зургийг нь авах дуртай бөгөөд гар утас, таблет хэрэглэхийг нь ч хорьдоггүй. Харин Канье бол охиндоо энэ бүхнийг зөвшөөрдөггүй бөгөөд олны нүднээс хол байлгахыг зорьдог байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()