Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Шанцайн үндэс
Цоохор майлз хэмээн ярьдаг энэхүү ургамлаар шүүс, салат хийж болно. Харин үндэс нь мөн адил анхилам үнэртэй, зүрх судасны болон мэдрэлийн судасны өвчлөлөөс хамгаалах шидтэй аж.
2. Ази хоол
Өмнө нь ч гэсэн Ази хоолнууд дэлхийн аль ч улс оронд хамгийн эрэлттэй байсаар ирсэн. Харин энэ жил Япон, Хятад, Тайланд хоолнууд илүү их эрэлттэй байх төлөвтэй байгаа гэнэ.
3. Алкохолгүй коктэйлнууд
Өнгөрсөн жил бартендерууд “Red Roman” нэртэй алкохолгүй коктэйлийг гаргасан бөгөөд үүний найрлаганд улаан усан үзэм, хүрэн манжин, алкохолгүй шар айраг, сарнайн хандтай мөстэй цай зэрэг ордог байна. Түүнээс хойш олон хүмүүс согтууруулах ундаагүй жимсний амттай коктэйлд дурлах болсон билээ.
4. “Gin”
“Gin” нь ерөнхийдөө архитай төстэй боловч олон төрлийн ургамлуудаар нэмэлт амт оруулсан байдгаарай онцлог. Мэргэжлийн бартендеруудын хэлж байгаагаар энэ онд хүмүүс архи, вискинээс илүүтэйгээр Gin уух хандлагатай болсон ажээ.
5. Шотланд маягийн галтогоо
Шотланд маягийн гал тогоо нь ил зуух, модон тавилгыг хослуулсан байдгаараа өвөрмөц билээ. Тэгэхээр энэ онд ихэнх ресторанууд ийм засал чимэглэлтэй болох хандлагатай байгаа бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд гэртээ байгаа мэт тухтай сэтгэгдлийг төрүүлэх ажээ.
6. Бугын мах
Бугын мах нь уураг, В витамин, төмрөөр баялаг, зөөлөн амттай байдаг байна. Бугын махаар хийсэн бургер, стейкийг Европын орны зарим ресторанууд аль хэдийн хийгээд эхэлжээ.
7. Ямааны мах
Манай оронд л ямааны махыг түгээмэл хэрэглэдгээс биш гадаад улс орнуудад хэрэглэх нь ховор билээ. Ямааны мах сэрүүн чанартай тул дулааны улиралд хэрэглэхэд тохиромжтой.
8. Удаан хугацаанд хадгалсан мах
Цул махыг удаан хугацаанд хөрсөн дор хадгалахад өвөрмөц амттай болдог бөгөөд үүгээр стейк хийхэд тохиромжтой байдаг.
9. Бадамлянхуа цэцгийн үндэс
Бадамлянхуа бол усанд ургадаг цэцэг. Үүний үндэс нь хоолонд маш чухал амтыг оруулаад зогсохгуй кальциар баялаг тул ясны сийрэгжилтийн эсрэг шилдэг эм болдог байна.