Өмнөх амьдралаа санасан хүмүүсийн цочирдом түүхүүд

Хүний амьдрал гэдэг төсөөлөхийн аргагүй гайхалтай учралуудаар дүүрэн юм. Нэг амьдрал дуусахад, нөгөө амьдрал эхэлдэг нь хорвоогийн жам гэлтэй. Ингээд та бүхэндээ хачирхалтай тохиолдлоор өмнөх амьдралаа санасан хүмүүсийн итгэмээргүй түүхийг хүргэж байна. 
Өмнөх амьдралаа санасан хүмүүсийн цочирдом түүхүүд
G

1. Хоёр дахь гэр бүл
Хятадын нэгэн эгэл жирийн гэр бүлд энэхүү түүх тохиолдсон юм. Донфанг мужийн Хайнан хотод амьдардаг 3 настай хүү Тан Жиангшан, нэг л өдөр хэлд орж, эцэг эхдээ учир битүүлэг зүйлсийн талаар ярьж эхэлжээ. Тэрээр  "Намайг Чен Минадо гэдэг. Хэн нэгэн намайг гэдсэнд минь сэлмээр сүлбэж хороосон" гэхчилэн утгагүй зүйлсийг хэлсэн байна. Тэд хүүгийнхээ ярьсан ярианд итгэхгүй байсан нь ойлгомжтой юм. Хүүгийн гэдсэнд нээрэн л сэлэмний сорви шиг харагдах мэнгэ байсан гэдэг. Гэвч хүүг 6 нас хүрэхэд байдал өөрөөр эргэжээ.



Хүүгийн яриад байсан тэрхүү газар нь амьдардаг газраас нь холгүй байсан учир, тэд хүүгийнхээ хамтаар нөгөө газар руу явсан аж.  Хүү нэгэн байшингийн гадаа ирээд эцэг эхдээ "Энэ миний амьдардаг газар, харин тэр миний жинхэнэ эцэг, Санда" хэмээн гадаа нь сууж байсан хөгшин эрийг зааж, эцэг эхийгээ цочролд оруулсан байна.  

Хамгийн гайхалтай нь хүүгийн гэдсэн дээр сорви шиг хэлбэртэй мэнгэ байдаг аж. Танг хөгшин эр дээр очоод, энэ талаараа хэлэхэд, хүүгийн минь нэрийг ашиглалаа хэмээн ихэд уурсан ундуйцжээ. Гэвч хүү хөгшин эрд бүхий л зүйлийг ярьснаар, эцэг хүү хоёр баяртайгаар уулзсан байна.



2. “Миний охин, ээж нь ирлээ,...”
Энэхүү гайхамшигтай түүх одоогоос 100 гаруй жилийн өмнө, Баруун Берлин хотноо тохиолдсон аж. 12 настай бяцхан охин Элина Меркард, ослын улмаас эмнэлэгт хүргэгдэн хэдэн өдөр ухаангүй хэвтжээ. Эмч нарын нөр их хичээл зүтгэлийн хүчээр, найдваргүй гэгдээд байсан бяцхан охин ухаан орсон ч байдал тэдний төсөөлж байснаас өөрөөр эргэв. Учир нь охин өөрийн огт мэдэхгүй Итали хэлээрээ чөлөөтэй ярьж, "Намайг нь Розете Кастеллани гэдэг, Италийн Novtea хотод амьдардаг, 1887 оны 8-р сарын 9-ны өдөр төрсөн" хэмээн хэлж эцэг эхээ цочирдуулжээ. Түүнчлэн "Би хоёр хүүхэдтэй. Тэд минь намайг хүлээж байгаа, би явах хэрэгтэй байна. Эмчид хэлээд өгөөч" гэж эцэг эхээсээ гуйсаар байв.



Гэсэн хэдий ч эмч нар үүнийг тархины гэмтэлтэй холбон тайлбарлажээ. Үнэхээр тархины гэмтэл байлаа гэж бодоход тэрээр урьд өмнө нь сонсож ч байгаагүй, Итали хэлээрээ чөлөөтэй ярьж чадах нь юу л бол. Эмнэлгээс гарсныхаа дараа охины сэтгэл санаа төдийлөн хэвийн бус, нөгөө л охидуудынхаа талаар ярьж, тэдэн дээрээ очмоор байна гэсээр эцэст нь эцэг эхийнхээ хамтаар "Novetu" хотыг зорьжээ. Тэд зорьсон газраа  хүрч очиход, охин нь хэзээний мэддэг газруудаараа явж байгаа мэт, хотыг тайлбарлан явсаар, яриад байсан гэртээ иржээ.

Бяцхан охин гэртээ ирээд хаалгаа онгойлгон, нэгэн хөгшин эмэгтэйд хандан, “Миний охин Франц, ээж нь ирлээ,...” гэхэд Франц гэгдэх тэр настай эмэгтэй байран дээрээ хөдөлгөөнгүй хөшиж орхисон гэдэг. Учир нь тэр эхийгээ хүүхэд байхдаа ослын улмаас алдсан байжээ. Охины эцэг эх түүнд учир явдлыг тайлбарлан, тэрээр нэгэн хуучны гэрэл зургыг охины эцэг эхэд үзүүлсэн аж. Үнэхээр л зурган дээрх эмэгтэйг Розете Кастеллани гэдэг бөгөөд тэрээр Жино Кастелланитай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон байна. Зурган дээр Розете өөрийн дүү, нөхөр Жино, охин Франц, хүү Бруногийн хамтаар байна.  



3. Өөрийг нь хөнөөсөн алуурчныг олсон хүү
Израйль, Сири улсуудын ойролцоо орших "Golan Heights" хэмээх нэгэн газарт духан дээрээ улаан мэнгэтэй нэгэн хүү төржээ. Хүү 3 настайдаа эцэг эхдээ нэгэн цочирдом мэдээг дуулгасан нь, түүнийг өмнөх насанд нь хэн нэгэн, хэрхэн зэрлэгээр хөнөөсөн тухай байв.



Бяцхан хүү өөрийг нь хэн, хаана, хэрхэн хөнөөсөн тухай хэлээд зогсохгүй, урд насандаа амьдарч байсан газар, өөрийн нэрээ хүртэл санаж байсныг хотын оршин суугчид баталсан байна. Хүүгийн хэлсэн алуурчин залуу 4 жилийн өмнө ор сураггүй алга болсон, ганцаардмал нэгэн байжээ. Хамгийн хачирхалтай нь, хүүгийн заасан газраас нэгэн залуугийн цогцсыг олсон бөгөөд тэрхүү цогцосны духан дунд хүүгийн мэнгэтэй ижилхэн, сүхний ором байсан гэдэг.



4. Сансрын багтраа өвчин
1998 онд, ховсын эмчилгээний физикч эмч, Хелен Биллингс "UFO" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа нэгэн ер бусын түүхийг ярьсан байна. Хэдэн жилийн өмнө, түүн дээр нэгэн бүсгүй харшлын гаралтай, багтраа өвчнөө эмчлүүлэхээр зорин очжээ. Гэвч бүсгүй юунаас харшилдаг байснаа мэдэхгүй байсан тул, ховсын аргаар түүний өнгөрсөн үед очиж мэдэхээр болсон аж. Эхний хоёр удаагийн оролдлого бүтээгүй тул гурав дахь удаагаа ховсодсон байна. Гэвч тэрээр очих ёстой цаг хугацаанаасаа өөр цаг хугацаанд оччих нь тэр. Бүсгүй өөрийгөө сансрын хөлгийн нисгэгч болсон байгаагаар ярьж, сансар огторгуйгаар хэрхэн аялж буйгаа ч ярьсан гэнэ.



Хелен эмч өвчтөн бүсгүйгээс "Бид үнэхээр сансарт байна уу?" гэхэд бүсгүй толгой дохьжээ. Түүнчлэн бүсгүй өөрийгөө, сансрын хөлөг онгоцны багийн эмч, харин нөхрийгөө багийн гишүүн байсан хэмээн хэлжээ. Мөн онгоцны сүйрэл болж байгаа талаар хэлээд цочиж сэрсэн байна. Удалгүй энэ бүхэн хэвийн байдалдаа эргэн орсон аж.



5. “Энэ миний гэр биш байна”
1921 онд Энэтхэгийн нэгэн ядуу гэр бүлд Bисч Чaнд хүү мэндэлжээ. Хүү хэлд орсныхоо дараа өөрийнхөө өмссөн хувцсыг заагаад "Би ямар муухай хувцас өмсчихсөн юм бэ? Би үргэлж гоёмсог торгон хувцас өмсдөг байсан" хэмээн хэлж ээж аавыгаа цочирдуулсан байна. Тэрээр том болох тусмаа "Би ийм ядуу амьдардаггүй, манай гэр Филбехтед байдаг. Миний доор маш олон хүмүүс ажилладаг" гэхчлэн утгагүй зүйлсийг ярьж эхэлжээ. 



Бяцхан хүүгийн баян гэр бүлийн талаарх тоо томшгүй яриа, түүний эцэг эхэд хэцүү байсан нь ойлгомжтой. Хүүгийн яриа орон нутгийн сонины газар хүрч, тус газраас энэ талаар мөрдөж эхэлжээ. Хүү хэлэхдээ "Намайг Лакшми гэдэг байсан, би Падма гэдэг бүсгүйг буудаж хороосон" гэв. Орон нутгийн мөрдөгч Сахи, хүүгийн хэлснээр шалгаж үзэхэд, Филбехт хотод үнэхээр садар самуун явдлаараа зартай Лакшми гэдэг баян хүн амьдардаг байсан бөгөөд  тэрээр Падма хэмээх биеэ үнэлэгч бүсгүйг, түүний өрөөнд өөр эртэй байхыг хараад буудсан байна. Түүнээс хэдхэн сарын дараа Лакшмагийн биеийн байдал муудаж 32 насандаа өөд болсон гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()