“Галзуу хурд 8”-ийн зураг авалт хаана болох вэ?

2016-01-09, 19:11
11,807
"Галзуу хурд" цуврал нь дэлхийн хамгийн ер бусын, сэтгэл хөдөлгөм газруудаар тойрон аялж, зураг авалтаа үргэлжлүүлдэг бөгөөд Вин Дизел (Vin Diesel), Тайриз Гибсон (Tyrese Gibson), Мишель Родригес (Michelle Rodriguez), Людакрис (Ludacris) болон Паул Волкер (Paul Walker) нарын алдарт жүжигчдийг Лос Анжелесийн гудамжнаас эхлээд Япон, Лондон, Абу Дабид аваачсаныг бид бүхэн мэдэх билээ.
“Галзуу хурд 8”-ийн зураг авалт хаана болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа






Харин найм дахь цувралын уралдааны хэсгийн зураг авалтыг Холливуудын кино ер нь л ховорхон хийгдсэн Куба улсад авч магадгүй ажээ.





Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Галзуу хурд 8”-ын найруулагч Гэри Грэй (F. Gary Gray) саяхан мэргэжлийн судалгааны аялалаасаа буцаж ирсэн байна. Одоогоор бичиг баримтын асуудлаа хөөцөлдөж байгаа  аж.





"Universal Pictures" кино компанийн зүгээс энэ талаар мэдэгдэхдээ  “Галзуу хурд цувралын зарим хэсгийн зураг авалтыг Кубад хийх талаар АНУ болон Кубын засгийн газраас зөвшөөрөл авах шатандаа явж байна” гэжээ.





“Галзуу хурд 8” –ийн үйл явдал өмнөх ангийн адилаар гол үйл явдал Атлантад өрнөх боловч Орос, Исланд зэрэг сонирхолтой байршлуудыг багтаахаар төлөвлөж байгаа аж. Жүжигчин Паул Волкер киноныхоо зураг авалтыг дуусахаас өмнө авто машины осолд орсон өмнөх цуврал нь дэлхий даяар 1.5 тэрбум долларын ашиг олсон юм.



“Галзуу хурд 8” уран сайхны кино 2017 оны 4 сарын 14-нд нээлтээ хийх төлөвтэй байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()