Хүн бүр өөрсдийн гэсэн өвөрмөц үнэртэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ татагдах үед, ихэвчлэн хөлсөөр гадагшилдаг "Феромон" хэмээх бэлгийн даавар ялгардаг байна. Зарим үед эрчүүд, өөрсдийнх нь эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх явцад ялгарсан хөлс, тэднийг үнэхээр халуухан харагдуулдаг хэмээн андуурдаг. Гэхдээ үнэхээр уучлаарай, та хөлөрсөн байхдаа эмэгтэй хүнтэй яриа өдөх, дөхөж очиход зарим үед таагүй үнэр гардаг гэдгийг санаарай. Бүсгүйчүүд, эрчүүдээс сэнгэнэсэн гаатай, анхилуун үнэр үнэртэхэд дуртай байдаг ажээ.
2. Биеийн үс
Ихэвчлэн барууны эрчүүд, биеэрээ дүүрэн үстэй байдаг. Ямар ч үсгүй байх нь ихэнх эрчүүдийн хувьд, яг л эмэгтэй хүн шиг харагдуулдаг үнэхээр ичгэвтэр зүйлүүдийн нэг ажээ. Эмэгтэйчүүдийн хувьд биендээ хэтэрхий их үстэй залууг, яг л "сармагчин" мэтээр хардаг байна.
3. Гар
Эмэгтэйчүүд, эрчүүдийн гарыг чанга атгалттай, том, зөөлөн арьстай, хумсаа хэт лав аваагүй байхад дуртай гэнэ. Харин эрчүүдийн хувьд эсрэгээрээ зөөлөн арьстай гар нь тэднийг жоохон хүүхэд мэтээр бүсгүйчүүдэд санагдуулдаг хэмээн боддог ажээ. Түүнчлэн хурууны хувьд ихэнх эмэгтэйчүүд, мойног богинохон хурууг таашаадаггүй байна.
4. Өгзөг
Эрчүүд ихэвчлэн бүсгүйчүүдийн сайхан өгзгөнд нүд унагадаг. Тиймдээ ч эмэгтэйчүүдийг л сайхан өгзөгтэй байх нь чухал, тэдэнд л зөвхөн хамааралтай хэмээн андуу боддог. Бүсгүйчүүд эрчүүдийн өгзгийг тэр бүр анзаараад байдаггүй ч, чанга булчинлаг өгзөгтэй эрчүүдэд дуртай байдаг ажээ. Хэрвээ та биеэ хөгжүүлэхийг хүсэж байгаа бол, өгзгөндөө ч гэсэн анхаарал хандуулаарай.
5. Гуяны булчин
Эмэгтэйчүүдийн эрчүүдийн биеийн хэсгээс хамгийн их анзаарч хардаг зүйл нь гуяны булчин гэнэ. Тэдний гуяны булчинг чанга, шөрмөслөг байвал илүү таашаадаг байна. Гуяны булчин нь эрчүүдийг гол төлөв зуны улиралд, богино өмд өмссөн байхад мэдэгддэг тул, залуу минь бүсгүйчүүдэд таалагдахыг хүсвэл зунаас өмнө амжиж биеэ хөгжүүлэхийг зөвлөе.
6. Бүсэлхийн тойрог
Азаар ихэнхи бүсгүйчүүд эрчүүдийн бэлхүүсний тойрогт нэг их ач холбогдол өгдөггүй байна. Мэдээж энэ нь гэдэстэй эрчүүдийг сонирхдог гэсэн үг биш л дээ. Учиргүй булчин шөрмөс нь зангираад байдаггүй юмаа гэхэд, ядаж унжсан гэдсээ багасгаад үзвэл ямар вэ? Бидний ярьдагчлан мах шөл нь таарчихсан эрчүүдийг бүсгүйчүүд ихээхэн таашаадаг гэнэ шүү.
7. Хөл
Бүсгүйчүүдийн адилаар эрэгтэй хүн хумс хуруугаа будаад байдаггүй ч, эмэгтэйчүүд зөв хэлбэртэй, эвэршээгүй зөөлөн хөлтэй эрчүүдэд дуртай байдаг байна. Түүнчлэн хөлийн үнэр хамгаас чухал. Хөлөө эвгүй үнэртэй болгохгүйн тулд эрчүүд өмсөх гутлаа зөв сонгох, цаашлаад хөлийнхөө ариун цэвэрт ихээхэн ач холбогдол өгөх нь зүйтэй.
8. Хумс
Ямар ч эмэгтэй хүн эрчүүдийн гарыг цэвэрхэн, зөөлхөн түүнчлэн хумсаа зөв авсан, завсартаа хиргүй байхад дуртай. Сүүлийн үеийн залуус харин ч бүсгүйчүүдээсээ дутахгүй гарынхаа гоо сайхандаа анхаарах болсон нь сайшаалтай хэрэг билээ.
9. Цээж
Бүсгүйчүүд эрчүүдийн ханхар цээжинд тэврүүлэх дуртай байдаг тул тэдний цээжийг өргөн том байгаасай хэмээн хүсдэг. Эрчүүдийн цээж харилцан адилгүй хэмжээ, харагдах байдалтай. Цээжиндээ үстэй эрчүүд, хөгжилтэй, эмх цэгцгүй байдаг бол цээж нүцгэн явах дуртай эрчүүд, өөртөө итгэлтэй, хувиа хичээсэн, романтик байх нь олонтаа.
10. Үс
Үсний засалт гэдэг эр хүний хамгийн чухал зүйлсийн нэг юм. Жижигхэн халимаг үсийг таашаадаг нэгэн байхад харин ч эсрэгээрээ мөрөө татсан урт халимаг үсэнд дуртай нэгэн байх жишээтэй. Ихэнхи бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийн урт, их ургасан үсэнд тааламжгүй ханддаг байна. Үсээ ургуулах дуртай эрчүүд, залхуу, хайнга, өөртөө анхаарал тавьдаггүй гэгдэх ч зарим үед харин ч эсрэгээрээ урлагийн мэдрэмжтэй, хөдөлмөрч байх нь цөөнгүй . Түүнчлэн эрчүүдийн хувьд, үснийхээ цэвэр цэмцгэр байдалд анхаарах нь хамгаас чухал гэдгийг зөвлөе.
11. Шүд
Өөгүй цэвэрхэн, эрүүл цагаан шүдтэй эрчүүдэд эмэгтэйчүүд өөрийн эрхгүй татагддаг. Учир нь сайхан шүд царайг гэрэлтүүлж, инээмсэглэлийг улам анхаарал татахуйц болгодог шидтэй. Хэрвээ та инээмсэглэж чаддаггүй, өөртөө итгэлгүй бол бүсгүйчүүд таныг анзаарч харах нь юу л бол. Тиймээс шүднийхээ эрүүл ахуй, ариун цэвэрт анхаарал хандуулаарай.
12. Нүд
Нүд бол сэтгэлийн толь гэж хүмүүс ярьдаг. Хүний нүдний өнгө, хэлбэр хэмжээ үүнд огтхон ч хамааралгүй. Зүгээр л гэрэлтсэн, нууцлаг, харцаараа ихийг өгүүлж чаддаг байхад эмэгтэйчүүд дуртай байдаг ажээ. Бид нүдээрээ ойлголцоно гэж ярьдаг даа. Яг түүн шиг нүүрний хувирал, тэр дундаа зоримог сайхан харцтай эрчүүдэд бүсгүйчүүд хөл алдан дурлах болно.
13. Алхаа
Эрэгтэй хүний алхаа ихийг өгүүлдэг. Нурамгар, гутлаа чирсэн алхаатай залууд ямар ч бүсгүй татагдах билээ дээ... Та хэрвээ ийм алхаатай бол үүнээс хойш аль болох цэх алхаж, алхам хоорондын зайгаа тааруулан, тэнцвэртэй зөв явж сураарай. Зөв алхаатай залуусын араас харц шидлэх бүсгүй цөөнгүй шүү.
14. Нуруу
Эр хүний биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг нь нуруу юм. Тиймээс ч эрчүүд нурууныхаа эрүүл байдалд анхаарлаа хандуулан, суух, алхах гэх мэт өдөр тутамдаа аль болох цэх шулуун байлгахыг хичээгээрэй. Бүсгүйчүүд эрчүүдийг цээжтэй адилхан ханагар, өргөн далбаатай байхыг илүүд үздэг ажээ.
15. Эмзэг эрхтэн
Бүсгүйчүүд эрчүүдийн бэлэг эрхтнийг тодорхойлохдоо хэмжээ чухал биш гэдэг. Та өөрийнхөө "нөгөөхийг" шоколадтай торт хэмээн төсөөлчих. Эмэгтэйчүүд томыг нь биш харин хамгийн амттай, үзэмжтэйг нь сонгодог. Үүнтэй яг адил та эмзэг эрхтнийхээ ариун цэврийг болон харагдах байдалд л тодорхой хэмжээгээр анхаарал хандуулсан байхад хангалттай.