Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Энэтхэг
Энэтхэгчүүд “Indian Pale Ale” гэдэг шар айргийг ихээр хэрэглэдэг бөгөөд зөрөг цэцгийн найрлага байдаг тул чихэрлэг, исгэлэн амттай байдаг. Үүнийг халуун ногоотой хоол, кимчи, эсвэл луувантай кексээр даруулж болно.
2. Австрали, Хойд Америк болон Франц
Автрали, Хойд Америк, Францууд ихэвчлэн “Amber Ale” хэмээх шар айраг уух нь элбэг. Амуу соёолжийн найрлага их учир зөөлөн амттай байдаг. Үүнийг барбикью аргаар шарсан мах, бага зэрэг халуун ногоотой тахианы мах, утсан гахайн мах зэргээр даруулж хэрэглэвэл тохиромжтой.
3. Бельги
Бельги маягаар исгэсэн шар айраг нь исгэлэн хэрнээ чихэрлэг амттай байдаг ажээ. Ийм шар айргийг барбикью махтай болон махан таташ бүхий хоолнуудтай хамт хэрэглэвэл тохиромжтой.
4. Чех
Чех шар айраг нь зөрөг цэцгийн маш өндөр агууламжтай. Тиймээс бусад төрлийн шар айргийг бодвол илүү тунгалаг байдаг. Үүнийг яргай загас, туна загас, шарсан тахиа болон зайдсаар даруулвал илүү амттай.
5. Англи
Англи маягаар исгэсэн шар айраг нь ерөнхийдөө маш зөөлөн амттай байдаг. Тиймээс үүнийг махтай хүнд хоолтой хамт хэрэглэвэл илүү зохимжтой.
6. Америк
Америкчууд голдуу соёолжийг исгэн шар айраг хийдэг учир энэ нь чихэрлэг, гашуун хоёр амтыг төгс хослуулсан байдаг. Үүнийг төрөл бүрийн зайдас, Тайланд хоолтой хослуулан хэрэглэвэл тун тохиромжтой.
7. Герман
Алкохолны агууламж өндөртэй Герман шар айраг нь хар өнгөтэй, гашуувтар амттай байдаг. Манайхаар бол хар пиво ч гэж нэрлэдэг. Үүнийг хатуу бяслаг, шарсан төмс, чипс гэх мэт хөнгөн зуушаар даруулж болно.
8. Wheat Beer/Hefeweizen
Шүүгээгүй гэж хэлж болох энэхүү шар айраг нь зөөлөн амттай байдаг. Тиймээс төрөл бүрийн салат, сүши, гахайн махтай гайхалтай тохирно.
9. Porter
Ийм шар айраг нь хар бараан өнгөтэй, алкохол ихтэй, зарим тохиолдолд самар болон ирисний амтыг нэмэлтээр оруулсан байдаг. Үүнийг төрөл бүрийн дессертээр даруулан хэрэглэж болно.
10. Stout
Дээрхээс ялгарах ганц зүйл нь бор соёолжийг хуурч, түүгээр исгэдэг бөгөөд хамгийн их алкохолны агууламжтай шар айраг юм. Үүнийг махан хоолтой хэрэглэвэл илүү тохиромжтой.
11. Арвайн дарс
Арвайн дарс нь нүүрсхүчил багатай байдаг тул маш сайхан амттай ч алкохолны агууламж өндөртэй байдаг билээ. Үүнийг зөөлөн амттай жимс, жимсгэнэ, шоколадаар даруулвал маш тохиромжтой.