Хятад охид өөрсдийгөө зарахаар шийджээ

2016-01-06, 02:00
19,332
Сүүлийн үед хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болсон гэдгээ янз бүрийн шуугиан тарьсан явдлуудаараа батлаж байна. Тэр дундаа Азиуд бүр ч хүний санаанд оромгүй зүйлс хийж, дэлхий нийтийг гайхшруулдаг билээ. Тэгвэл саяхан БНХАУ-ын Хан Жоу (Hangzhou) хотод оршин суудаг хоёр залуу бүсгүй мөнгө олохоор нэгэн итгэмээргүй үйлдэл хийсэн байна.
Хятад охид өөрсдийгөө зарахаар шийджээ


Харваас дөнгөж л 20 шүргэж яваа болов уу гэмээр царайлаг хоёр бүсгүй “Өөрийгөө түрээслэж байна. Найз охиноо болгоорой” хэмээн бичээд өөрсдийн цахим хаягаа бичсэн том цаас барьж гудамжинд зогсон, олны нүдийг орой дээр нь гаргажээ.



Тэдний бичгийг харсан зарим хүмүүс дургүйцэн жигшиж, зарим нь шоолж байхад зарим нь учрыг нь ч олохгүй гайхаж байв. Тэд харин энэ тухайгаа: “Бидэнд хамт кино үзэх, хамт хоолонд орох хүн байхгүй учир маш их ганцаардаж байна. Дээрээс нь бидэнд мөнгө хэрэгтэй байгаа юм л даа” хэмээн тайлбарлажээ.



Тэд энэхүү үйлдлээ шинэ жилийн баярын өмнөхөн гаргасан бөгөөд өмнө нь Хятадад хэд хэдэн удаа ийм төрлийн хэрэг гарч байжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()