Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
29. Хэргийн газраас нотлох баримт цуглуулагч
Аливаа хэргийг илрүүлэхийн тулд хэргийг илрүүлэхэд нэмэр болохуйц материалыг баримт болгон хэргийн газраас цуглуулдаг тус ажил нь стрессийн түвшин 94 хувь буюу хамгийн бага стресстүүлэх ажлаар шалгарч байна. Жилд дунджаар 53.360 долларыг авдаг гэнэ.
28. Усан онгоцны ахмад
Алдартай хөлөг онгоцуудыг жолоодохын тулд хөлөг онгоцны ахмад хэрэгтэй. Яг л Карибын тэнгисийн дээрэмчин кинон дээр гардаг шиг болзошгүй аюул, далайн шуурга, салхины чиг зэргийг тооцоолон хөлгийн чиглэлээ өөрчлөх гэх мэт арга хэмжээг авдаг ажээ. Тус ажлыг хийснээр жилд 79.180 долларыг авдаг бол стрессийн түвшин нь 94 хувь байна.
27. Өвчтөний сэтгэл зүйг хариуцсан ажилтан
Эмнэлэгт янз бүрийн шалтгаанаас үүдэн өвчтөнгүүд ирдэг. Тиймээс өвчтөний сэтгэл зүйг хариуцсан ажилтан хэрэгтэй байдаг байна. Тус мэргэжил нь стрессийн түвшин 94 хувь, жилд авах дундаж цалин нь 28.820 доллар болдог гэнэ.
26. Шүдний эмч
Хамгийн эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор ордог тус мэргэжил нь стрессийн түвшин 94 хувь бол жилд дунджаар 219.600 долларыг авдаг ажээ.
25. Сэтгэл зүйч
Сэтгэц, сэтгэлийн хямралд орсон хүмүүстэй ярилцах, оношлох эмчлэх зэрэг нь үнэхээр хэцүү мэргэжлүүдийн нэг юм. Үйлчлүүлэгч болгонтой нэгд нэгэнгүй ярилцаж, тулж ажилладаг тул ийнхүү стрессийн түвшин 94 хувь, жилд авах дундаж цалин нь 43.990 гэнэ.
24. Асаргаа хариуцсан сувилагч
Гол төлөв, асран халамжлах хүнгүй настай хүмүүс, хүүхдүүд зэрэгт сахиур маягаар үйлчилдэг байна. Тус ажил нь стрессийн түвшин 94 хувь, жилд ойролцоогоор 43.420 долларыг авдаг байна.
23. Ерөнхий эмч
Хүмүүсийн эрүүл мэндийг сахин хамгаалах, оношлох, эмчлэх үүрэг бүхий ерөнхий эмч нар стрессийн түвшингээрээ 94-д бичигдэж, жилд ойролцоогоор 190.530 долларыг авдаг ажээ.
22. Хоолны технологийн хяналтын ажилтан
Нийтийн хоол, талх нарийн боов гэхчилэн эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүрэхээс өмнө, амт чанар баглаа боодол зэргийн нарийн шалгасны дараа түгээдэг байна. Рестораны хувьд хоолны амт, таваглагаа зэрэг дээр гойд анхаарах энэхүү ажил нь стрессийн түвшин 94 хувь, жилд дунджаар 29.410 долларыг авдаг гэнэ.
21. Эргүүлийн цагдаа
Хотын аюулгүй байдлыг бүхэлд нь ажиглаж, хариуцаж ажилладаг тус ажил нь стрессийн түвшин 94 хувь, жилд дунджаар 84.260 долларыг авдаг байна.
20. Цэцэрлэгийн багш
Айлын олон жаахан балчируудтай ажиллана гэдэг хэн хүний хийж чадах ажил биш болов уу. Энэхүү ажил нь стрессийн түвшин 94 хувь бол жилд дунджаар 52.190 долларыг авдаг гэнэ.
19. Зургын дарга
Жүжиг нэврүүлгийн тайз чимэглэл, зохион байгуулалт, жүжигчдийн хувцас зэргийг хариуцан, түүнчлэн тайзны жижиг хэрэглэл, нэвтрүүлэгт хэрэглэх зүйлсийг хариуцаж ажилладаг юм. Тус ажил нь стрессийн түвшин 94 хувь, жилд дунджаар 50.270 долларыг авах ажээ.
18. Захирлын туслах
Захирлын бичиг баримтын цэгцлэх, өдрийн төлөвлөгөө гаргах гэх мэт даалгасан бүхий л ажлыг хийснээр стрессийн түвшин 94 хувь, жилд дунджаар 180.700 долларыг авдаг гэнэ.
17. Хүүхдийн сэтгэл судлаач
Хүүхдийн сэтгэл зүй гэдэг ойлгоход амархан юм шиг хэрнээ хамгийн төвөгтэй ажил мэргэжлүүдийн нэг юм. Тэдэнтэй харилцахын тулд том хүний байр суурьнаас биш, тэдэнтэй ижилхэн найз нөхөд шиг нь харьцах хэрэгтэй болдог байна. Тус мэргэжил нь стрессийн түвшин 94 хувь, жилд дунджаар 59.190 долларыг авдаг байна.
16. Өвчтөнд үйлчлэх сувилагч
Өвчтөнд хэрэгтэй бүхий л зүйлсээр тусладаг ажил мэргэжил юм. Дан ганц эмчилгээг хийгээд зогсохгүй, өвчтөнтэй ярих, асрах, сэтгэлийг засах гэх мэт зүйлсийг хийдэг байна. Стрессийн түвшин 94 хувь, жилд дунджаар 69.790 доллар авдаг ажээ.
15. Цагдаа, мөрдөгч
Хаана осол, хэрэг зөрчлүүд гарна тэр болгон руу байнгын бэлэн байдалд байж очдог ажил бол цагдаа, мөрдөгчид юм. Тус ажлыг хийснээр стрессийн түвшин 95 хувь, жилд дунджаар 80.540 долларыг авдаг гэнэ.
14. Цусны шинжилгээний ажилтан
Өвчтөн, үйлчлүүлэгчээс цусны дээжийг авч, шинжилгээний лаборатор руу аюулгүй хүргэж өгөх үүрэгтэй ажил юм. Тус ажил нь стрессийн түвшин 95 хувь, жилд дунджаар 31.890 доллар авдаг байна.
13. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
Эрүүл мэндийн байгууллага бүрт байдаг хамгийн төвөгтэй, ажлуудын нэг юм. Үйлчлүүлэгчдийн эмчилгээ, тариа хийлгэсэн мэдээллийг тогтмол бүртгэж, тайлан гаргадаг байна. Тус ажил нь стрессийн түвшин 95 хувь, жилд дунджаар 53.590 доллар авдаг ажээ.
12. Сувилагч
Хамгийн хэцүү ажил мэргэжлүүдийн нэг юм. Харахад амархан юм шиг хэрнээ, нэг л алдаа гаргахад хүний аминд хүртэл хүрэх аюултай, маш өндөр хариуцлага шаардсан ажил мэргэжил юм. Тус ажлыг хийснээр жилд 69.790 доллар авах бол стрессийн түвшин 95 хувь байна.
11. Шууд нэвтрүүлгийн хөтлөгч
Шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч, сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар гардаг гэхэд болно. Түүнчлэн шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч алдах эрхгүй байдаг. Стрессийн түвшин 95 хувь, жилд авах дундаж цалингийн хэмжээ нь ойролцоогоор 84.380 доллар болдог гэнэ.
10. Онгоцны нисгэгч, нислэгийн инженер
Зарим хүмүүсийн хийхийг хүсдэг, мөрөөдөл нь болсон тус ажил нь стрессийн түвшин 95 хувь, жилийн дундаж цалин нь 131.760 доллар байдаг байна.
9. Мэс заслын эмч
Нарийн ур чадвар шаардсан тус мэргэжил стрессийн түвшин 96 хувь, жилд дунджаар 240.440 долларыг авдаг гэнэ.
8. Ургийн Эхо, оношлогооны эмч
Жирэмсэн эхийн хэвлий дэх ургийн хөгжлийг тусгай багажны тусламжтай, ургийн үйл явц зэргийг оношлон, хөгжлийн явцыг хянадаг тус ажлыг хийснээр жилд дунджаар 214.750 мянган долларыг авдаг бол стрессийн түвшин 97 хувь ажээ.
7. Бүжигчид
Бүжиг бүжиглэх яагаад тийм стресстэй байдаг юм бол гэж та гайхаж магадгүй. Гэвч бидний мэдэхгүй тайзны ард, бэлтгэлийн үеэр бүжигчид жингээ барих, тогтмол дасгал сургуулилт, зэрэг нөр их хөдөлмөрийнхөө ачаар алдрын оргилд хүрдэг. Тэр оргилд хүртэл маш их зүйлийг үзэж туулдаг гэсэн үг. Тус мэргэжил нь стрессийн түвшин 97 хувь, жилийн дундаж цалин нь 69.790 доллар хүрдэг байна.
6. Эрчимт эмчилгээний сувилагч
Аминд насанд нь аюул тулгараад байгаа, ноцтой өвчлөлтэй хүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчлүүлдэг. Тэгвэл тус тасгийн сувилагчид хамгийн стресстэй мэргэжлийн 6-р байранд буюу стрессийн түвшин 97 хувь байна. Жилийн дундаж цалин нь 69.790 доллар гэнэ
5. Гар утасны оператор
Бүх төрлийн мэдээллийг иргэдэд түгээдэг тус мэргэжил ийнхүү стрессийн түвшин 98 хувь. Жилд авах дундаж цалин нь 39.350 доллар юм.
4. Түргэн тусламжийн сувилагч
Гэнэтийн осол, өвчний эмгэгийн үед эмчийн зааварчилгаагаар зохих эмчилгээг хийдэг тус ажил нь сттресийн түвшин 98 хувь, жилийн дундаж цалин нь 158.900 доллар байдаг байна.
3. Мэс заслын эмчийн туслах
Маш нарийн ажиллагаа шаардсан, хүний амь насыг аврах зорилготой тус мэргэжил нь стрессийн түвшин 98 хувь юм байна. Жилд авах дундаж цалин нь 97.280 доллар байдаг ажээ.
2. Цагдаа, гал сөнөөгч, түргэний диспетчер
Энэхүү ажил мэргэжлүүд нь стрессийн түвшин 99 хувь буюу 2-р байранд орж байна. Тус мэргэжлүүд нь зарим тохиолдолд, амь насанд хүртэл аюултай стресстэй мэргэжлийн тоонд зүй ёсоор ордог гэнэ.
1. Бөөрний эмч
Тус мэргэжил нь стрессийн түвшин 100 хувь буюу хамгийн их стресстүүлэх ажлын байраар шалгарсан байна. 2014 оны байдлаар тус ажлыг хийснээр жилийн дундаж цалин нь 190.530 доллар болдог байна.