Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Douche Burger, 666 доллар
Та гайхаж байж магадгүй. Ямар бургер гэхээрээ ийм үнэтэй байдаг байна гэхчилэн. Тус бургер нь Нью Йорк хотод худалдаалагддаг бөгөөд орцонд нь загасны түрс, Японы "Wagyu" үүлдрийн тусгай сортын үхрийн мах, бяслаг зэрэг хамгийн үнэтэй сайн чанарын материалууд ордог байна.
9. Lobster Frittata, 1000 доллар
Гайхалтай амттай омлетонд дурлагчид зөвхөн Нью Йорк дахь Le Parker Meridien зочид буудалд байдаг дэлхийн хамгийн үнэтэй омлетыг амсаж үзэх нь зүйн хэрэг юм. Энэхүү омлетыг амсаж үзэхийн тулд та урьдчилан захиалга өгөх хэрэгтэйгээс гадна 1000 доллар төлөх хэрэгтэй. Энэхүү омлетод бүхэл хавч, хамгийн үнэтэй түрс болох Sevruga түрс ордог байна.
8. Sushi del Oriente, 1980 доллар
Японоос гаралтай суши нь дэлхийн хамгийн үнэтэй хоолонд багтжээ. 23 каратын алтан навчинд боож, бага зэрэг бриллиант дээр нь Африкын 0,2 каратын сувд орсон "суши Del Oriente" 1980 долларын үнэтэй. Филиппин улсын Манила хотын Ангелито Аранета тогоочийн амтат бүтээлийг урлагийн бүтээл гэж тодорхойлох нь ч бий.
7. Pizza Royale 007, 4200 доллар
Дэлхийн хамгийн үнэтэй пиццаг Итали оронд амсах боломжтой байна. Pizza Хааны хэмээн нэрлэгддэг тус пиццанд одос үхрийн сүүгээр хийдэг буффало моцарелла бяслаг, улаан далайн хавч, гурван төрлийн түрс, далайн хавч болон сам хорхой зэргээс орц нь бүрддэг энэ пиццаг зөвхөн захиалгаар хийдэг нь ойлгомжтой. Энэ маш үнэтэй пиццанд Австралийн хамгийн урт гол Murray River хэмээх давсархаг голын давсыг л хийдэг байна.
6. AnQi Pho Soup, 5000 доллар
Санта Моникагийн Тиато ресторанд ирснээр энэхүү шөлийг ууж болох юм. Тус шөлөнд Японы "Wagyu" үүлдрийн тусгай сортын үхрийн мах, хөх хавчны мах зэрэг маш ховор үнэтэй материалууд орсон байна. Энэхүү шөлийг идэхийн тулд 7 хоногийн өмнө урьдчилж захиалсан байх хэрэгтэй гэнэ. Учир нь үйлчлүүлэгчид зориулж шинэхэн махаар хийдэг ажээ.Тус хоол нь эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой хоолуудын тоонд ордог байна.
5. Pink Bite Burger, 7000 доллар
Энэхүү бургерийг Дубай хотын их дэлгүүрт худалдаалдаг бөгөөд хамгийн их зарагдсан, өндөр өртөг бүхий бургеруудын нэг гэнэ.Жирийн иргэд ч гэлтгүй, Арабын Нэгдсэн Эмерат Улсын шейх Мохаммед бин Абдулла аль-Танигийн идэх дуртай зоогийн нэг гэнэ.
4. Fortress Stilt, 14 500 доллар
80 каратын далайн өнгөт чулуугаар бүрж өгсөн, манго болон анар жимс, гараар зорж хийсэн шоколад,
3. The Frrrozen Haute, 25 000 доллар
Халуун өдөр зайрмагнаас илүү сайхан зүйл гэж үгүй. Нью-Йорк хотын дээд зэрэглэлийн “Serendipity 3” рестораны зайрмаг 25,000 долларын үнэтэй гэнэ. Амттанд 23 төрлийн кокоа, 23 каратын хүнсний алт 5 гр, болон алтны хандалсан ширхгүүд оржээ. Дэлхийн хамгийн үнэтэй дессерт 18 каратын хүнсний алтан хүрээтэй, бариул нь алмазан хүрээтэй жүнзэнд савлагдаж үйлчлүүлэгчийн гарт очдог аж. Мөн хар, цагаан, бор өнгийн сонголттой аж.
2. Pudding, 34 531 доллар
Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй бялуунд италийн шоколад, 23 каратын хүнсэнд хэрэглэдэг алт, органик жимс болон хүнсэнд хэрэглэдэг алтны нунтаг ихээр оржээ. Энэ үнэтэй бялууг идэхийн тулд үйлчлүүлэгч 48 цагийн өмнө захиалга өгөх ёстой гэнэ.
1. Strawberries Arnaud, 3.95 сая доллар
Энэхүү амтат дессертийг Шинэ Орлений хамгийн нэртэй ресторан болох "Arnaud"-д 3.95 сая долларын үнэтэй худалдаалдаг байна. Тансаг гэмээр тус дессертийг яагаад хоолны цэсэнд оруулсан нь учиртай. Рестораны эзэн Кэти Кaсберианы ажлын хамтрагч хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа 7.09 каратын алмаазан шигтгээтэй бөгжний хамтаар энэхүү амттанг өгсөн байна. Ийм сайхан саналыг зөвшөөрөхгүй эмэгтэй гэж ховор юм. Тус амттанд улаан дарс, ванилын крем, амтат гүзээлзгэнэ, цетрус жимс ордог байна.