2015 оны Дэлхийн онцлох үйл явдлууд (2-р хэсэг)

2015-12-31, 22:07
13,630
Сайн муу нийлж сав дүүрдгийн жишгээр 2015 он сайн сайхан гэгээлэг явдалтай ч муу муухай, аймшигтай явдлууд бишгүй тохиосон түүхийн нэгэн хуудас болж өнгөрлөө. Сирийн ард иргэд улс орноо орхин, өөр орон луу дүрвэсэн, Францад болсон халдлага, спортын шилдгийн шилдэг тамирчин, том гүрнүүдийн дайсагнал, эвлэрэл зэргийг багтаасан энэ оны хамгийн тод, онцлох үйл явдлуудыг харуулсан шилдэг гэрэл зургуудын 2-р хэсгийг та бүхэнд хүргэж байна.
2015 оны Дэлхийн онцлох үйл явдлууд (2-р хэсэг)


1. Энэ оны 7-р сарын 12-нд шилжих шөнө Мексикийн Мехико мужийн онц хатуу дэглэмтэй “Альтиплано” шоронгоос тус улсын хамгийн зартай гэмт хэрэгтэн "Синалоа" мансууруулах бодис наймаалагчдын "Синалоа" бүлэглэлийн толгойлогч Хоакин Гусман оргосон хэрэг гарчээ. Зураг дээр оргосон хонгил болон, ул мөрийн баримтыг ерөнхий прокурор харж байна.



2. Португалийн “Могойн Толгой” нэртэй хадан хясааны 25 метрийн өндрөөс харайж буй Колумбийн иргэн, 7-р сарын 17



3. Зимбабве улсын Хвангэ үндэсний хүрээлэнд амьдардаг байсан аварга Сесил арсланг Америкийн иргэд болох Волтер Палмер хууль бусаар намнасан хэрэг гарсан билээ. Тэрээр орон нутгийн байгаль хамгаалагчид их хэмжээний хахууль өгч, арсланг чавхаар харваж алсан бөгөөд хөөрхий арслан 40 цаг гаруй тарчилж үхсэн гэх мэдээлэл цацагджээ. Энэ нь сүүлдээ Африк Америк улсуудын хоорондын маргаан болтлоо өргөжсөн бөгөөд маш олон хүний дургүйцлийг хүргэж, Палмерийг 20 мянган доллар, 10 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Харин ерөнхийлөгч Обама, Африкийн арслангуудыг дархан цаазат болгох зарлиг гаргасан ажээ.



4. АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Англи, Герман гэсэн зургаан орны Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах гэрээ нь 7-р сард дуусгавар болсон билээ. Зураг дээр Ираны гадаад хэргийг яамны сайд Жавад Зариф хэлэлцээрийн сүүлийн шатыг зохион байгуулсныхаа дараахан тагтан дээрээ байна.



5. Энэ жилийн хамгийн том дуулианы нэг бол яахын аргагүй 1976 оны Монтреалын олимпын хөнгөн атлетикийн аварга Брюс Женнер (Bruce Jenner) байлаа (Одоо бол Кайтлен Женнер). Тэрээр 6-р сард хүйсээ солиулах хагалгаанд орж, дэлхийн хамгийн алдартай трансжендер эмэгтэйгээр тодроод буй. Түүнчлэн Кайтленийг хүмүүс алдарт Ким Кардашьяны аав гэдгээр нь мэдэх байх. Тэрээр Твиттер хуудсанд @Caitlyn_Jenner гэсэн шинэ хаяг үүсгэн, “Өөрийнхөөрөө байх гэсэн олон жилийн тэмцлийнхээ эцэст би сэтгэл хангалуун байна. Кэйтлиний ертөнцөд тавтай морил” хэмээн бичиж, 4 цаг 3 минутын дотор нэг сая дагагчтай болж, твиттерийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна.



6. АНУ-ын “WDBJ-TV7” телевизийн ажилтнууд шууд эфирийн үеэрээ мэргэжил нэгт сурвалжлагч, зураглаач нарыгаа албан ажлаа хийж яваад амь эрсэдсэн тухай гашуудалт мэдээг сонсоод эмгэнэл илэрхийлж байна, 8-р сарын 27.



7. Өнгөрсөн 9-р сарын 3-ний өдөр болсон Сирийн дүрвэгч гэр бүлийн эмгэнэлт  түүх дэлхий нийтийн сэтгэлийг шимшрүүлсэн билээ. Туркийн Бодрум хотын далайн эргээс 3 настай Аялан Курди хүүгийн цогцос олдсон бөгөөд түүний ах болон ээжтэйгээ сууж явсан завь нь хөмөрсний улмаас амиа алджээ. Харин хөөрхий хүүгийн аав болох Абдулла гэр бүлээсээ ганцаараа амьд үлдсэн юм. Энэхүү эмгэнэлт явдал Сирийн хүнд хэцүү байдлыг дэлхий нийтэд ил тод болгож, олон хүний сэтгэлийг шимшрүүлэхэд хүргэсэн билээ.



8. Хүүгээ тэврэн яаран гүйж буй дүрвэгч эрийн зургийг авахын тулд түүнийг дэгээдэн унагаасан Унгарын сэтгүүлч, зурагчлаач бүсгүй олны дургүйцлийг дээд цэгт нь тултал хүргээд зогсохгүй, өөрөө ажилгүй болсон юм. Харин түүний оронд дэгээдүүлсэн хөөрхий залууг Унгарын телевиз ажилд оруулж, хүүг нь ч мөн сургуульд сургаж өгсөн баярт мэдээ мөдхөн тархсан билээ. 9-р сарын 8



9. Грек-Македоны хил дээр буй дүрвэгч охин.



10. Герман-Данийн хил дээр уулзаж буй Дани цагдаа, Сирийн дүрвэгч охин хоёрын уулзалт. Цагдаа эр хуримын бөгжөө нэг гартаа нуугаад охиноор таалгаж байна.



11. Алдарт теннесчин Серена Уиллиамс 2015 онд 4 томоохон тэмцээнд ялалт байгуулсан ч, “Grand Slim”-ийн тэмцээнд Италийн теннесчин Роберта Винчид ялагдсан нь спортын хүрээнд гарсан хамгийн дуулиантай явдал байлаа.



12. Ромын пап лам Францис АНУ-ын парламентийн гишүүд, орон нутгийн санваартнуудын хамт конгресын ордны тагт дээр гарч, ард иргэдэд мэндчилсэн байна, 9-р сарын 24



13. Бүтэн сар болон сарны хиртэлт давхацсаны улмаас сар асар том харагддаг аж. Энэхүү тохиолдол нь 1982 оноос хойш сая л нэг тохиолдсон бөгөөд 2033 он хүртэл ахиж тохиолдохгүй хэмээн эрдэмтэд үзсэн байна. Английн “Glanstonbury’s Tor” цамхаг, 9-р сарын 27



14. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нээлтийн үеэрх дэлхийн хоёр том гүрний удирдагчдын торгон агшин, 9-р сарын 28



15. АНУ-ын Өмнөд Каролинд болсон их үерийн үеэр 19 хүн амь эрсдэж, хүмүүс завиар явахаас өөр аргагүй байдалд хүрчээ.



16. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн билээ.



17. Египет улсаас холгүй байх Синайн хойгт ОХУ-ын авиа компанийн онгоц гадны нөлөөтэйгээр осолдож, нийт 224 хүн явснаас нэг ч зорчигч амьд үлдээгүй юм. Ослын газар дээгүүр Египетийн нисдэг тэрэг нисэн, шалгаж байгаа нь...



18. Өнгөрөгч 11-р сард Ромын пап лам Францис манай дэлхийн хамгийн буурай орон болох Төв Африкт айлчилсан бөгөөд тэнд цуглагсдын ихэнх нь Муслим шашинтнууд байсан байна.



19. Францын нийслэл Парис хотноо 11-р сарын 13-ны өдөр олон хүний амийг авч одсон аймшигт алан хядлага болсон бөгөөд, халдлага болсон рестораны гадаа амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж цэцэг өргөжээ.



20. Парисын халдлагаар нийт 150 гаруй хүн амиа алдсан бөгөөд улс даяар гашуудал зарлан 11-р сарын 16-ны өдөр 16 минут чимээгүй зогсоцгоосон байна.



21. “Оддын дайн” киноны шинэ анги 12-р сарын 16-ны өдөр АНУ-д нээлтээ хийж, мянга мянган үзэгчдийг баярлуулсан билээ. Тэгвэл “Цагаан ордон” дахь хэвлэлийн бага хурлын дараа уг киноны баатрууд гарч ирэн, Иракийн дайнд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд “Оддын дайн” киноны 7 дахь цувралыг Цагаан ордонд үзүүлэхээр болжээ.



22. Энэ жилийн бас нэгэн том шуугиан бол “Miss Universe” тэмцээний ялагчийг буруу тодруулж, эвгүй байдалд оруулсан явдал байлаа. Хөтлөгч Стив Харвигийн (Steve Harvey) хэнэггүй, хариуцлагагүй байдлаас үүдэн, Колумбын миссийг андууран ялагчаар зарлаж, титмийг нь буцаан авч Филиппиний миссд гардуулсан юм. Энэхүү явдлаас болж Колумбын өмгөөлөгчдийн компани “Miss Universe” тэмцээний зохион байгуулах комиссийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ.


Та бүхэн уг мэдээллийн нэгдүгээр хэсгийг үзэхийг хүсвэл доорх линкээр ороорой:
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()