2015 оны Дэлхийн онцлох үйл явдлууд (1-р хэсэг)

2015-12-30, 23:00
14,310
Сайн муу нийлж сав дүүрдгийг жишгээр 2015 он сайн сайхан гэгээлэг явдалтай ч муу муухай, аймшигтай явдлууд бишгүй тохиосон түүхийн нэгэн хуудас болж өнгөрлөө. Сирийн ард иргэд улс орноо орхин, өөр орон луу дүрвэсэн, Францад болсон халдлага, спортын шилдгийн шилдэг тамирчин, том гүрнүүдийн дайсагнал, эвлэрэл зэргийг багтаасан энэ оны хамгийн тод, онцлох үйл явдлуудыг дэлхийн шилдэг гэрэл зурагчид камерны дуранд буулгаж, олны нүдэнд ил болгожээ. Та бүхэн хүлээн авна уу!
2015 оны Дэлхийн онцлох үйл явдлууд (1-р хэсэг)


1. Парисаас холгүйхэн орших Монруж хотод 1-р сарын 11-нд болсон террорист халдлагын үеэр 27 настай цагдаа эмэгтэй буудуулж амиа алдсан аймшигт явдлын дараа энэхүү бослого гарсан юм.



2. АНУ-ын хууль сахиулах байгууллагын 2 цагдаа 1-р сарын 4-ний өдөр өшөө авалтын хохирогч болж алтан амиа алдсан бөгөөд, тэдний оршуулах ёслол дээр муж бүрийн цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж оролцжээ.     



3. Мексикийн Гуэреро хотод болсон мөргөлдөөн, 1-р сарын 12



4. Реал Мадрид багийн тамирчин Криштиан Роналду (Cristiano Ronaldo) 2015 оны шилдэг эрэгтэй тоглогч боллоо.



5. Америк хөлбөмбөгийн “New England Patriots” шигшээ багийн шилдэг тамирчин Том Брэди (Tom Brady) Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр  “Энэ чинь тэмцээн болохоос ISIS биш шүү дээ, хэний ч амь нас эрсдэхгүй” хэмээн ширүүхэн хэлчихээд танхимыг орхин гарсан юм. 1-р сарын 22



6. ОХУ, Украйны Крымыг булаан авснаас хойш хоёр улсын хооронд ширүүхэн тэмцэл эхлэж, алан хядлага ихээр болсон билээ. Энэхүү зураг дээрх цэрэг байлдаж яваад шархдан эмнэлэгт хүргэгджээ.



7. Зураг дээр харагдаж байгаа хар ууттай зүйл бол ОХУ-ийн сөрөг хүчний удирдагч Борис Немцовын цогцос юм. Тэрээр Оросын эдийн засгийн хямрал, Украйны эсрэг түрэмгий бодлого барьж буй Путины эсрэг тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, түүнээс хэдхэн цагийн дараа буудуулж нас баржээ. Түүний үхлийг улс төрийн үйл ажиллагаатай холбоотой, эсвэл өмнөх бизнестэй нь холбоотойгоо зохион байгуулалттай аллага хэмээн шинжээчид үзэж байв. Түүний үхлийг мөрдөн шалгах ажиллагааг өөрийн биеэр удирдсан билээ.



8. Энэ жил Америкийн Алабама мужийн “Иргэний Эрхийн Хөдөлгөөн”-ий 50 жилийн ой тохиосон юм. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Алабамагийн гудамжаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, гэр бүлийн хамт “Иргэний Эрхийн Хөдөлгөөн”-ий удирдагч Амилиа Бойентон Робинзоныг хөтлөн алхаж байна, 3-р сарын 7.



9. “ISIS” болон Туркийн Курдиш бүлэглэлүүдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнд үрэгдсэн Сирийн Кобан тосгон, 3-р сарын 12



10. Америкийн ерөнхийлөгч Барак Обама болон Кубын ерөнхийлөгч Раул Кастро нар 2 талт хэлэлцээрийн дараа, 4-р сарын 11



11. АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотод болсон бослогын үеэр цагдаа нар луу нулимс асгаруулагч хий цацаж буй залуу,  4-р сарын 28



12. Сирийн бөмбөгдөлтийн үеэр аав ээжийгээ алдсан 7 настай охин хоёр дүүгээ аван зугтааж буй нь, 5-р сарын 6



13. Энэ жил Английн ханхүү Уиллиам, гүнж Кейт Медлтон нар бүл нэмж, охинтой болсон билээ. Тэд гэр бүлийнхээ зургийг фэйсбүүк хуудсандаа байрлуулан олон хүнийг шуугиулсан юм.



14. Өнгөрсөн 5-р сард “MGM Grand Garden Arena”-д болсон боксын аварга шалгаруулах тэмцээний  шувтаргын тоглолтоор Америкийн тамирчин Floyd Mayweather Jr болон Филиппиний тамирчин Маnny Pacquiao нарын хооронд ширүүн бөгөөд сонирхолтой тулаан болсон юм. 12-р раундын үеэр Mayweather ялагч болжээ.



15. Америкийн жазз блюз дуучин, хөгжимчин B.B.King 51 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр ирж ая дуугаа өргөсөн билээ. Блюз хөгжмийн амьд домог болсон дуучин маань 5-р сарын 14-ний өдөр 89 насандаа хорвоог орхисон юм.



16. Америкийн телевизийн шоуны хөтлөгч Дэвид Лэттермэн (David Letterman) 5-р сарын 20-нд “CBS” телевизээр хамгийн сүүлийн шоугаа цацсан. Тэрээр телевизийн салбарт 33 жил ажилласан бөгөөд 6000 удаагийн нэвтрүүлэгтээ 20,000 гаруй зочид урьж ярилцаж байжээ. түүнчлэн 16 “Эмми” шагналын эзэн болсон байна.



17. Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Доналд Трамп өнгөрсөн 6-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд  бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарласан юм. Тэрээр нэр дэвшигчдийн урьдчилсан мэтгэлцээнд ялж, түүнчлэн  “Ерөнхийлөгч болчихвол цалингүй ажиллаж чадна. Учир нь улс орноо хөгжүүлж байвал цалин чухал биш” хэмээн хэлсэн ажээ.



18. Тамирчин Виктор Эспиноза (Victor Espinoza) 6-р сарын 6-нд “Keeneland”-д болсон “Морин уралдаан”-ы аварга болсон юм.



19. Бүжигчин Мисти Копеланд (Misty Copeland) нь 6-р сард Америкийн Баллетийн Театрын анхны Африк-Америк гаралтай бүжигчин болсон юм.



20. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Йозеф Блаттер (Joseph “Sepp” Battler)-ийн 6-р сард болсон хэвлэлийн хурлын үеэр хошин шогийн жүжигчин Ли Нельсон түүний урдаас хуурамч мөнгө цацан “Үүнийг ав Зепп. 2026 оны ДАШТ-ийг Хойд Солонгост зохион байгуулахын төлөө” хэмээн хэлж, хэвлэлийн бага хурлыг хойшлуулахад хүргэсэн билээ. Түүнчлэн Зеппийг авлигын хэргээр шалгаж байсан бөгөөд энэ хэргээс болж албан тушаалаас нь халах шийдвэр гаргасан байна.



21. Германы канцлер Ангела Меркел, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Германд болсон “ИХ-7”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тусгайлан уулзсан байна.



22. Гүржид болсон аймшигт үерээр амьтны хүрээлэнгийн арслан, усны үхэр, бар, баавгай, чоно зэрэг амьтад олон нийтийн газар, гудамж руу зугтаасан явдал болсон аж. Харин энэхүү зураг дээр  анчин эр усны үхрийг унтуулах сумаар буудах гэж байна.



23. АНУ-ын ерөнхийлөгч 6-р сарын 26-ны өдөр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн тухай мэдэгдэл гаргажээ.



24. Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-нд АНУ-ын баг Японы багийг 5:2 харьцаатайгаар хожсон билээ. Энэхүү тэмцээнийг дэлхий даяар 26.7 сая хүн үзжээ.



25. АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарльстон хотод зэвсэгт этгээд сүм рүү халдаж, 6 эмэгтэй, сүмийн пастор тэргүүтэй 3 эрэгтэй хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ. үүнтэй холбогдуулан улс даяар гашуудал зарлаж, хэрэг гарсан сүмийн тугийг буулгаж байна. 6-р сарын 17



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()