Суут сэтгэгч Томас Эдисоны нууц

Суут сэтгэгч Томас Альва Эдисон (Thomas Alva Edison) 1847 оны 2 дугаар сарын 11-нд төржээ. Тэрээр мянга гаруй нээлтийн зохиогчийн эрхийг авсанаас хамгийн алдартай нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Ингээд суутны амьдралд хэн гол байр суурийг эзэлж, юу амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн тухай бид та бүхэндээ хүргэхээр шийдлээ.

Суут сэтгэгч Томас Эдисоны нууц
 
Эдисон бага насандаа ердөө л 3 сар сургуульд явжээ. Нэгэн өдөр гэртээ багшийнхаа бичиж өгсөн цаасыг бариад ирэхэд ээж нь “Танай хүү чинь хэтэрхий ухаантай гоц юм байна. Бидэнд сургах зүйл үлдсэнгүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлээд явж чадна” хэмээн хүүдээ уншиж өгсөн ажээ. Үүний дараа ээж нь Эдисоныг гэрээр нь боловсрол олгосон байв.


 
Тэрээр 12 настайгаасаа сонин зарж мөнгө олж эхэлсэн бөгөөд тэр үедээ төмөр замын цахилгаан мэдээний холбогчоос “цахилгаан мэдээ”-ий тараар суралцжээ. Эдисон эвдэрсэн багажийг засч сэлбэхдээ гаргууд байсан учраас бүгд түүнийг “алтан гарт” хэмээн хочлох болов.



Ийнхүү өөрийгөө бага багаар хөгжүүлсээр бидний одоо ашиглаж буй гэрэл, чийдэн гэх мэт бүгдийн эхлэлийг тавьсан байна. Тэрээр ээжийгээ нас барсны дараа багшийнхаа өгсөн өнөөх захидлыг олжээ.



Захидалд:
“Танай хүү хэтэрхий ухаан муутай юм байна. Бид сургуулиасаа хасахаар шийдлээ. Та өөрөө гэрээр нь сургахыг зөвлөж байна” гэсэн байв.



Тэрээр гэрлийн чийдэн бүтээхийн тулд маш олон удаа бүтэлгүйтсэнийгээ ийнхүү тайлбарласан байна: “Би бүтэлгүйтээгүй. Харин энэ зүйлийг бүтээж болохгүй арван мянган аргыг олж нээсэн” гэжээ.




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()