Путины хаан мэт тансаг амьдрал

Сөрөх тагнуулчаас их гүрний удирдагч хүртэл явсан, ОХУ-ын төр засгийг тэргүүлэгч, "хатуу гар" хочит Владимир Путин, өдгөө барууныхан төдийгүй АНУ-ын хамгийн том хориг, хад чулуу нь болоод байгаа хүчирхэг удирдагч юм. Тэрбээр үндэстнийхээ эрх ашгийн төлөө 2000 оноос хойш амь биеэ үл хайрлан улс төр хэмээх том “үйл хэрэг”-ээр оролдож яваа нэгэн билээ. Түүнтэй холбоотой хөрөнгө мөнгөний мэдээллүүд ихэнхдээ нууцлаг байдаг ч, түүний ерөнхийлөгч болсноор хэрхэн тансаг амьдарч байгаа талаарх мэдээллийг бид та бүхэндээ ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Путины хаан мэт тансаг амьдрал


1. Тэр тансаг бугуйн цагны цуглуулгатай:
Бугуйн цаг нь тухайн эзнийхээ зэрэг зиндааг илтгэдэг билээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama), БНФУ-ын ерөнхийлөгч Франсуа Олланд (Francois Hollande), зэрэг төрийн тэргүүдийн бугуйн цаг нь хамгийн багадаа 200 доллар байдаг гэнэ. В.Путины хувьд түүнд бүхэл бүтэн цагны цуглуулга байдаг байна. Тэдгээрийн дунд 37 сая рублээр үнэлэгдэх 11 цаг байдаг гэнэ.



2. Хөлөг онгоц:
Путин тансаг зэрэглэлийн 4 хувийн хөлөг онгоцуудтай бөгөөд зөвхөн дээд зиндааныхан л төлж чадахуйц үнэтэй юм. Эхний хөлөг нь 44 сая 210 мянган еврогийн үнэтэй бол, хоёр дахь "IL-96-300-PU" хэмээх онгоц нь 61 сая 231 мянган еврогийн үнэтэй, 3 дахь нь 37 сая еврогийн үнэтэй дотроо тансаг усан сантай ажээ. Тэдгээрийн хоёрыг нь бэлгэнд авч байжээ.



3. Түүнд 700 төмөр хүлгүүд бий:
Тэрээр машинд нугасгүй. Түүний хамгийн анхны машиныг ээж нь сугалаанд хожиж байжээ. Путиныг амжилтанд хүрэх тусам, төмөр хүлгүүд нь ч мэдэгдэхүйц нэмэгдэж байсан гэнэ. Тэрээр гоё ганган гэхээсээ илүү сүр хүчтэй машинуудад дуртай ажээ. Түүний гаражинд ойролцоогоор бэлгэнд ирсэн, хувийнх, улсын өмчийн нийлээд 700 гаруй төмөр хүлгүүд байдаг байна.



4. Нисэх онгоцууд:
Путины мэдэлд 43 ширхэг нисэх онгоц байдаг бөгөөд нийт ойролцоогоор 1 тэрбум долларын үнэтэй тэнцэх юм байна. Тансаг зэрэглэлийн эдгээр онгоцон доторхыг сонирхвол, цагаан савхин сандлууд, бүрэн автомат гал тогоо, биеийн тамирын заал, хурал хийх зориулалттай багахан хэмжээний танхим гэхчлэн бүх зүйл нь төгс, сүүлийн үеийн хийцтэй гэнэ.



5. Далан таван мянган долларын үнэтэй суултуур:
Бид түүний тансаг онгоцны талаар мэдэж авсан. Тэгвэл тэдгээр онгоцнуудад тус бүр нь 75.000 долларын үнэтэй суултуур байдаг байна. Тэрхүү суултуур нь өөрөөсөө хөгжим гаргаж, нуруунд массаж хийн, гутал тослодог ид шидтэй гэнэ.



6. Эдлэн газар:
Владимир Путины хөрөнгө, орлогын мэдүүлэгт заагдаагүй ч зарим эх суралжид түүнийг гурван триллион рублийн хөрөнгөтэй гэсэн байдаг. Түүнчлэн тэрээр 20 гаруй суурин эзэмшдэг төдийгүй есөн ширхэг тансаг харш байдаг гэжээ. Итали загвараар барьсан Прасковевка харш нь Хар Тэнгисийн орчимд байдаг бөгөөд 1 тэрбум рублээр бариулсан гэлцдэг байна. Түүний тансаг харшуудад нь адуу­ны жүчээ, бассейн, спорт заал, орон сууц, хүлээн авалтын ордон, кино заал бүхий зочдын байр, сүм, нис­дэг тэрэг буух талбай, хү­лэмж, шувууны байр гээд бүх зүйлс бий.



7. Нисдэг тэргүүд:
Путинтай холбоотой нэгэн сонирхолтой үйл явдал 2010 оны наймдугаар сард болсон байдаг. Оросын баруун нутагт ой хээрийн түймэр авалцаж, ихээхэн хохирол учруулах үед В.Путин сөнөөгч онгоцны туслах нисгэгчийн үүрэг гүйцэтгэж, агаараас галын хор цацан түймэр унтраалцаж явжээ. Түүнчлэн тэрээр нисдэг тэрэгний хоббитой хүн юм. Түүнд нисэх онгоцоос гадна хувийн, улсын нийлээд 15 нисдэг тэрэг байдаг байна. Тэдгээр онгоц нь түүнийг ажил хэргээ явуулахад нь маш их тусладаг гэнэ.



8. Хоолны чанар шалгагч:
Путин удмаараа улстөрд холбоотой явсан хүмүүс билээ. Учир нь түүний өвөө Спиридон Иванович Путин ажилчин ангийн удирдагч, большевикуудын хувьсгалыг толгойлогч Владимир Ленины Горький дахь хувийн тогоочоор ажиллаж байжээ. В.Ленин тогоочдоо тун ч элгэмсэг ханддаг байсны сацуу амттай хоол хийдэг хэмээн магтдаг байсан гэнэ. Хожим Ленин нүд аньсны дараа Спиридон Путин, Зөвлөлтийн удирдагч Жосеф Сталины хувийн тогоочоор томилогдож, өөд болох хүртлээ Москвад амьдарсан түүхтэй ажээ. Тиймээс ч Путин хоолны амт чанарт ихээр анхаардаг гэнэ. Мөн тансаг зоогийг урьдаас амталж шалгасны дараа түүнд өгдөг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()