Австраличуудын бүтээл эрдэмтдийг гайхшруулав

Авсралийн зохион бүтээгч Andrew Turton болон Pete Ceglinski нар далайн усын цэвэршүүлэх шинэ төхөөрөмж зохион бүтээжээ. Ингээд та бүхэндээ залуусын эх дэлхийгээ хайрлан хамгаалсан байгальд ээлтэй буянтай үйл хийсэн шинэ бүтээлийг нь хүргэж байна.
Австраличуудын бүтээл эрдэмтдийг гайхшруулав


Тэдний хийсэн бүтээлийг "Seabin" гэдэг бөгөөд далайн усан дахь хог хаягдлыг шүүж авах зориулалттай. Мөн цуглуулсан хаягдлаараа ахин шинэ хог шүүгч хийдэг байна. Энэхүү ахин боловсруулах боломжтой систем нь олон хүний магтаалыг хүртжээ.



Залуус бүтээлээ улам боловсронгуй болгохын тулд 230 мянган долларын хандивыг цахим ертөнцөөр цуглуулж байгаагаас 39 мянган доллар нь одоогоор бүрдээд байна. Тэд хэлэхдээ: "Бид далайн усыг хог хаягдалгүй байлгаж, ирээдүйд ахин хог шүүгч бүтээх хэрэггүй болтол нь ажлаа үргэлжлүүлнэ. Энэ л бидний зорилго" гэжээ.




Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()